| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0429/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/505 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/505
2021 04 09 2021/ШЦТ/505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.С-т холбогдох эрүүгийн 1907 00120 2280 дугаартай хэргийг шүүх 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 наС-дай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 8 дугаар хороо, 41-46 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, региС-дрийн дугаар 00000000, хэрэг хариуцах чадвартай, М овогтой Г-гийн С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний хооронд иргэн Б.Б, Б.Б нарт Чех улсын виз гаргаж өгнө гэж 10.596.000 төгрөг залилж авсан,
2018 оны 8 дугаар сарын 22-ноос 2018 оны 9 дүгээр сарын 6-ны хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А, О.П, Л.Ү, Б.С нараас Чех улсын виз гаргаж өгнө гэж 22.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаС-д хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би хохирогч нарыг хохироосондоо харамсаж байна. Би үлдэгдэл хохирлыг төлөх хүсэлттэй байна. Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Энэ байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаС-д хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Б-гийн өгсөн мэдүүлэг /2хх-41-42/, Б.Б-гийн өгсөн мэдүүлэг /2хх-37-38/, гэрч Ж.Э-гийн өгсөн мэдүүлэг /2хх-83-84/, хохирогч Л.Ү-гийн өгсөн мэдүүлэг /3хх-29-30/, хохирогч Б.С-ын өгсөн мэдүүлэг /1хх-141-142/, хохирогч О.П-гийн өгсөн мэдүүлэг /1хх-145-147/, хохирогч Б.А-гийн өгсөн мэдүүлэг /1хх-151-153/, шүүгдэгч Г.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-68/, С.Мөнхзултай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа бусад нотлох баримтууд /2хх-180, 181, 184, 187, 188, 193/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж /2хх-236-238/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг /2хх-243/, шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай прокурорын тогтоол /2хх-244-247/, мөрдөгчийн санал /2хх-245/, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1589 дугаартай яллах дүгнэлт хүчингүй болгосон шийдвэр, хэргийг нэгтгэх тухай тогтоол, яллах дүгнэлт /3хх-81-87/, гэрч Т-гийн өгсөн мэдүүлэг /2хх-57/, шинээр гаргаж өгсөн Налайх дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт, шүүгдэгч Г.С-ийн 2 хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1 хүүхдийн төрсний гэрчилгээ, үсчин мэргэжлийн гэрчилгээ, түрээС-ийн байранд үсчин хийдэг түрээС-ийн гэрээ, хохирогч Б.А, Б, О.П нарт хохирол төлж байсан дансны хуулга, нийт 16 баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний хооронд иргэн Б.Б, Б.Б нарт Чех улсын виз гаргаж өгнө гэж 10.596.000 төгрөг залилж авсан,
2018 оны 8 дугаар сарын 22-ноос 2018 оны 9 дүгээр сарын 6-ны хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А, О.П, Л.Ү, Б.С нараас Чех улсын виз гаргаж өгнө гэж 22.000.000 төгрөг залилсан тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаС-д хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-гийн өгсөн: “...Манай эгч У, ах Б нар Чех улсад амьдардаг. Манай ах эгч хоёр хэлэхдээ Чех улсад амьдрах боломжтой ирж ажиллаж амьдарч гэж хэлсэн. Би өөрийн хадам ах Б-д энэ талаар хэлээд бид 2 ярилцаж байгаад зуучлуулж явахаар ярилцсан юм. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дээрх утсаар яриад С гэх эмэгтэйтэй холбогдоод тэр өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны урд талын Хаан банкны хажууд уулзсан. С хэлэхдээ нэг хүнийг Чех улс руу 1800 еврогоор гаргана. Урьдчилгаа нэг хүний 572.000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь шууд Урт цагааны хаан банкны АТМ дээрээс С-ийн Хаан 00000000 тоот данс руу 570.000 төгрөгийг шилжүүлсэн. Б мөн өөрийн данснаасаа шилжүүлсэн Тэгээд хэд хоногийн дараа ажлын гэрээ чинь ирнэ гэрээ ирэхээр үлдсэн мөнгөө авна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрөө над руу залгаад Б та хоёрын ажлын гэрээ ирчихсэн УИД дээр уулзъя гээд уулзахад гадаад бичигтэй олон хуудас цаас харуулсан. Тухайн үед ажлын гэрээ л гэж ойлгосон. Ажлын гэрээ мөн биш байсныг мэдэхгүй байна. Тэгээд үлдэгдэл 4.726.000 төгрөгөөс 2.600.000 төгрөгийг Ардын хаан банкны АТМ дээрээс шилжүүлж 700 еврог бэлнээр өгч Сээр гарын үсэг зуруулсан. Ингээд би нийтдээ 5.298.000 төгрөгийг С-д өгсөн. Юм. Тухайн үед миний гадаад паспортыг авсан байсан ба материалыг чинь Чех улсын элчин сайдын яаманд өгнө гэж хэлээд түүнээс хойш гар утсаа авахгүй холбоо тасарсан юм.” /2хх-41-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-ын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын эхээр Швед улсад амьдардаг аавын төрсөн дүү Б эгчид Чех улс руу явах талаар ярьтал Б эгч Чех улсад орчуулагч хийж байсан Ц гэх эмэгтэйд хэлтэл “Улаанбаатар хотод Г.С гэх эмэгтэй байгаа тэр хүн Чех рүү хүн гаргаж байгаа” гэж хэлсний дагуу бид нар Г.С-ийн 00000000 гэсэн дугаарыг аваад утсаар холбогдсон. Тэгээд эгч Б.А нь надад энэ талаар хэлээд би зөвшөөрөөд эгч Б.А-гийн “Хаан” банкны 00000000 дугаартай данс руу 2019 оны 9 дүгээр сарын эхээр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд эгч Б.А нь С гэх хүнтэй уулзаад миний мөнгийг өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын орчим “Дүнжингарав” худалдааны төвийн дотор эгч Б.А-гийн дансаар дамжуулан 4.500.000 төгрөгийг Г.С-ийн данс руу шилжүүлсэн. Надад нийт 5.500.000 төгрөгийн хохирол учирсан байна. 2018 оны 12 сарын орчим Г.С утсаар залгаад элчин дээр цаг авчихсан тул ирж ярилцлагад орох гэтэл Г.С нь утсаа унтраагаад холбоогүй алга болчихсон.” /1хх-141-142/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.П-гийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын эхээр Швед улсад амьдардаг аавын төрсөн дүү Б эгчид Чех улс руу явах талаар ярьтал Б эгч Чех улсад орчуулагч хийж байсан Ц гэх эмэгтэйд хэлтэл “Улаанбаатар хотод Г.С гэх эмэгтэй байгаа тэр хүн Чех рүү хүн гаргаж байгаа” гэж хэлсний дагуу бид нар Г.С-ийн 00000000 гэсэн дугаарыг аваад утсаар холбогдсон. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Жуков” автобусны буудал дээр Г.С-тэй уулзахад “1 хүн тус бүрийн би 5.500.000 төгрөгөөр Чех улс руу 2 жилийн хугацаатай гэрээгээр гаргана, гэхдээ визний урьдчилгаа 1 сая төгрөг хүн тус бүр өгнө” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын орчим байрлах “Хаан” банкны АТМ-ээс Төрөө гэх хүний данснаас 1.000.000 төгрөг түүний дараа 2019 оны 9 дүгээр сарын орчим “Дүнжингарав” худалдааны төв дотор бэлнээр 4.500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд намайг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө явуулна гэж хэлсэн. Надад нийт 5.500.000 төгрөгийн хохирол учирсан байна. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуудахгүй байхаар нь Г.С рүү залгатал утсаа дуудаад авахгүй утсаа авахаараа “Улаанбаатар хотод хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд утсаар дуудахаар худлаа хэлээд сүүлдээ худлаа хэлээд алга болсон.” /1хх-145-147/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А-гийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын эхээр Швед улсад амьдардаг аавын төрсөн дүү Б эгчид Чех улс руу явах талаар ярьтал Б эгч Чех улсад орчуулагч хийж байсан Ц гэх эмэгтэйд хэлтэл “Улаанбаатар хотод Г.С гэх эмэгтэй байгаа тэр хүн Чех рүү хүн гаргаж байгаа” гэж хэлсний дагуу бид нар Г.С-ийн 00000000 гэсэн дугаарыг аваад утсаар холбогдсон. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Үүрцайх, дүү С авга дүү П нарын хамтаар “Жуков” автобусны буудал дээр Г.С-тэй уулзаад 1 хүнийг би 5.500.000 төгрөгөөр Чех улс руу 2 жилийн хугацаатай гэрээгээр гарган гэхдээ визний урьдчилгаа 1 сая төгрөг хүн тус бүр хэлсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, НаранТ-гийн захын ар талын хаалганы хажууд байрлах байрны 1 давхрын “Хаан” банкны АТМ рүү 3 сая төгрөгийг өөрийн “Хаан” банкны 00000000 дугаартай данснаас Г.Сийг “Хаан” банкны 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Харин тэр өдөр П 1 сая төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын ойролцоо “Хаан” банкны АТМ-ээс Г.С-ийн “Хаан” банкны 00000000 дугаартай данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид нар мөнгө шилжүүлчихээд буцаад хөдөө явсан. Тэрнээс хойш холбогдохгүй сураггүй алга болчихсон. Тэгснээ 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Г.С дахин дуудаад бид нар Улаанбаатар хотод ирээд П С нар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Үүрцайх бид хоёрыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр визэнд орно шүү гэж хэлсэн. Тэгээд П, С хоёр түрүүлж уулзаад очоод уулзах гэтэл уулзаагүй. Би та нарыг ир гэж хэлээгүй яах гэж ирсэн юм гээд байсан.” /1хх-151-153/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-гийн өгсөн: “...Тухайн үед мөнгөний боломжгүй байсан учраас 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үлдэгдэл 4.726.000 төгрөгийг Сансарын “Хаан” банкны АТМ бэлэн мөнгөний машинаас Г.С-ийн “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Ингээд мөнгөө авсныхаа дараа “ярилцлаганд оруулна хүлээж бай” гэж хэлж байсан ба ярилцлаганд орох хүмүүС-ийн жагсаалт харуулж байгаад сүүлдээ гар утас нь холбогдох боломжгүй болсон. Манай хамаатны Баасансүрэн бас 5.298.000 төгрөгийг өгсөн.” /2хх-37-38/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Ү-гийн өгсөн: “...Чех рүү ажлын гэрээгээр виз гаргаж өгнө өө, мөнгө хурдан бүтээгээд өгөх юм бол 7-14 хоногийн дотор Чех виз гарна. Гарахгүй бол 1 сарын хугацаанд гарна гэж хэлсэн. Үүний дагуу би С-ийн шаардсан мөнгийг нэхсэн.” /3хх-29-30/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А-гийн өгсөн: “...Ц гэх найз надаас 2018 онд 1.000.000 төгрөг зээлсэн юм. Одоо Ц Чех улсад амьдарч байгаа. Тэгээд би он сарыг санахгүй байна. Ц надад 2018 онд байгаа дансаа өгчих би авсан мөнгөө шилжүүлье гэж хэлээд тухайн үед надад мөнгө шилжүүлж өгч байсан. Яг хэдэн төгрөг авснаа сайн санахгүй байна.” /1хх-162/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Э-гийн өгсөн: “...Чехийн групп дээр Г.С нь 30-40 хүн залилаад явж байна би энэ хүнтэй чинь ахиж харьцахаа болилоо гээд 5 хүний мөнгө 12.000.000 төгрөгийг Г ах бэлнээр нь надад өгсөн. Би уг мөнгийг өөрийн зээлсэн 13.000.000 төгрөгийн хамт Г.С-ийн надад өгсөн хүмүүС-ийн данс руу шилжүүлж өгсөн юм.” /2хх-83-84/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Т-гийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын үед Г.С нь интернэт дээр “Чех улсын виз хурдан шуурхай найдвартай гаргаж өгнө, зөвхөн утсаар холбогдоно уу” гээд 00000000 дугаар тавьсан зарын дагуу анх танилцсан юм. Утсаар нь яаж гаргаж өгөх талаар асуухад урьдчилгаа 400 евро авч 2 жилийн хугацаатай Чех улс руу ажлын виз гаргаж өгнө гэхээр нь уулзаж 400 евро өгч үүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үлдэгдэл 3200 евро буюу 9.207.000 төгрөгийг шилжүүлтэл 10 сард визэнд оруулж өгнө цаг авчихсан байгаа гэж хэлж байсан. Үүнээс хойш визний хариу гаралгүй Г.С мөн алга болчихсон байгаа. 1 хүний 1800 евро буюу тухайн үеийн ханшаар 5.700.000 төгрөг орчим байсан байх манай нөхөр бид нийлээд 3600 евро буюу 11.000.000 төгрөг шилжүүлсэн.” /2хх-56-57/ гэх мэдүүлэг,
“Хаан” банкны дансны хуулга /1хх-6-8, 159, 161, 186-203, 219-249, 250, 2хх-63, 105-136/,
Шүүгдэгч Г.С-ийн гараар бичсэн тайлбар /1хх-29, 2хх-61/,
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-41-45/,
Шүүгдэгч Г.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-68/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Г.С нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний хооронд иргэн Б.Б, Б.Б нарт Чех улсын виз гаргаж өгнө гэж 10.596.000 төгрөг залилж авсан, 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 2018 оны 9 дүгээр сарын 6-ны хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А, О.П, Л.Ү, Б.С нараас Чех улсын виз гаргаж өгнө гэж 22.000.000 төгрөг залилж нийт 32.596.000 төгрөгийн хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр бусдын эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Г.Сийг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдад хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.С нь гэмт хэргийн улмаас учруулсан бусдад учруулсан хохирол болох 32.596.000 төгрөгөөс шүүхийн шатанд хохирогч нарт 24.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгчээс үлдэх хохирол 8.596.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д 4.798.000 төгрөг, хохирогч Б.Б-д 3.798.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Г.С-т хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дууС-дал хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогтой Г-гийн С-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.С нь шүүхээс оногдуулсан 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.С-ээс 8.596.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д 4.798.000 төгрөг, хохирогч Б.Б-д 3.798.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дууС-дал хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС