| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00136/и |
| Дугаар | 151 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 151
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн дэд захирал Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Ц.******* нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд Ц.*******аас төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг гаргуулах өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.******* нь ******* дугаар бүхий NP-10 төхөөрөмжийн эргэн төлөлтийг төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэл, алдангаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ц.******* нь ******* дугаар бүхий NP-10 төхөөрөмжийн эргэн төлөлтийн үндсэн төлбөрийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөгөөс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******ын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөгөөс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 4,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА