Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00083/и |
Дугаар | 160 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 160
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.тай 2015 оны 01 дүгээр сард танилцаж, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охинтой болсон. Охин маань одоо 1 нас 5 сартай, эрүүл саруул өсөн торниж байна. Бид гэрлэлтээ батлуулж, хуримаа хийгээгүй учраас охин миний нэрээр овоглодог. Г. нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш гэртээ ирэхгүй, хүүхэддээ анхаарал хандуулахгүй, хүүхдээ миний хүүхэд биш, би чамд хайргүй, чамтай хамт амьдрахгүй, хүүхдээ яах гэж гаргасан юм гэх мэтийн үг хэлж, охин бид хоёроос хөндийрсөн тул цаашид Г.тай хамт амьдрах бодолгүй байна.
Иймд Г.ыг охин Б.гийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Охин Б. нь миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Г.д холбогдуулан охин Б.гийн эцгийг Г. мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г. нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод болох Олон улсын үзэсгэлэн, өв соёл суртачилах ажилд оролцох тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид 2015 онд танилцан, хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Б. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Г. нь охин Б.гийн эцэг мөн болохыг зөвшөөрсөн, мөн охин Б.г эх О.*******ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.гийн эцэг овогт мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Г.аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.*******т даалгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА