| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00152/и |
| Дугаар | 161 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 161
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймаг ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1982 - 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1981 онд Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. 1981 оноос ээж, аавтайгаа болон ханьтайгаа нэгдлийн малыг 1990 он хүртэл малласан. Миний хүсэлт болон шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогтой ******* ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* нь 1981 онд 7 дугаар анги төгссөн. 1982-1985 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд багт бог мал маллаж байсан юм. 1985 онд Я.Лхамсүрэн гэдэг хүнтэй гэр бүл болсон. Нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл нэгдлийн мал малласан. Шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн А.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь 1982 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 337 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1983-1985, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
-1982 оны 1 сарын 15-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Гэрлэлтийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Б.*******ын “А.******* нь 1981 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд ******* сумын ******* багт эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1985 онд Я.Лхамсүрэнтэй гэр бүл болсон. 1990 он хүртэл нэгдлийн мал тасралтгүй малласан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
-Гэрч Ч.*******гийнн “А.******* нь 1975-1981 онд Ховд аймгийн ******* сумын дунд сургуульд суралцан төгссөн. ******* сумын ******* багт эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1985 онд хүнтэй суусан. Түүнээс хойш нэгдлийн мал тасралтгүй малласан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Хүсэлт гаргагч А.******* нь 1982 - 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1982 - 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА