Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 047

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би “Б” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэг "Б" ХХК-нийн захирал П.Т, хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.С, гуравдагч этгээд Б ХХК-нийн захирал Б.Ө итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Б” ХХК, “Б ” бид дараах нөхцөлөөр харилцан эвлэрлээ.

  1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолын давхцалтай хэсэг болон хавсралтын 1.Тус сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт орших Дарцагт агнуурын бүсээс Аргаль хонь 2 толгой, янгир тэх 4 толгой тус тус Б ХХК агнуулсугай, 2. Хонгио багийн нутаг дэвсгэр Хөх сайр, Дунд нурган, Хонгор зурхайч Булаг хаварзан нэртэй газруудыг хамтарсан уртраг 9101646, өргөрөг 4844244 солбилцол бүхий 437.2 км кв хавтай дөрвөлжин газар хамарсан Дарцагт агнуурын бүс нутгаас агнуулах боломжтой гэсэн хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хүлээн зөвшөөрлөө.
  2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Б ан ХХК-нийн хүсэлтийг харгалзан үзэж, БОАЖ сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/370 тушаалын  дагуу Эрдэнэбүрэн сумын Дарцагт агнуурын бүс нутгаас гадаадын анчдаар агнуулахаар хуваарилагдсан анг нэхэмжлэгч “Б” ХХК нь 2 угалзны 1 толгойг, БХХК нь угалз, 1 толгой, 2 толгой янгирын тэхийг тус тус агнуулахаар БОАЖ яамаар гэрээ байгуулж ажиллахаар зөвшилцөв.
  3. Нэхэмжлэгчийн шаардлагын дагуу “Б” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-ны менежментийн бус нутагтай давхардуулахгүйгээр агнуурын бүс нутгаа дахин шинэчилсэн бүс нутаг дээрээ менежментийн төлөвлөгөө хийж, БОАЖ яамаар батлуулах, сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурал хуралдаж, тогтоол гаргахад татгалзах зүйл байхгүй.
  4. 2018 оны хувьд “Б” ХХК, Б ан” ХХК-иуд тус тусын анг агнуурын бүс нутгийн давхцлыг харгалзахгүйгээр өнөөгийн батлагдсан газар нутаг агнуур зохион байгуулахаар харилцан зөвшилцөв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-нийн захирал П.Т нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдуулан “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд Б ан ХХК-нийн захирал Б.Ө нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нартай эвлэрэх эрх олгожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б ХХК-нийн захирал П.Т, хариуцагч, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.С,  нар болон гуравдагч этгээд Б ан ХХК-нийн захирал Б.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х итгэмжлэлээр олгосон эрхийнхээ дагуу эвлэрч, эвлэрлийн гэрээг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ан ХХК-нийн захирал П.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 350000 төгрөгийг  нэхэмжлэгч Б ХХК-иас 175000 төгрөг, хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 175000 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн төсөвт оруулсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.СОНИНБОЛОР