| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00110/и |
| Дугаар | 167 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 167
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч П.Болор, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох 930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэрзаяа, нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х., нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х. нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагаас 465,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагаас 465,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав гээд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х.т холбогдуулан 930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Х. нар харилцан ярилцаад хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагаас 465,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагаас 465,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.т холбогдох 930,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагаас 465,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагаас 465,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.ээс 26,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД П.БОЛОР
Б.МАРИНА