Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 172

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1984-1990 он хүртэл ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний энэ хугацааны хөдөлмөрийн хөлсийг аав, ээжийн нэрээр бичсэн учраас хохироход хүрээд байна. Би 1984-1986 оны хооронд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд суралцсан.

Одоо би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд 1986 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Б.*******гийн хөдөлмөрийн дэвтэр,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1052 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1984-1988 оны 70 дугаар дансны хуулбар,

-Гэрч Т.*******гийн “Б.******* нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд ******* сумын ******* багт малчнаар гарч одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Р.*******ийн “Б.******* нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд ******* сумын ******* багт малчнаар гарч одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******г 1986 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1986 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА