Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 172

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1984-1998 он хүртэл тракторчноор ажиллаж, улсад нийт 25 жил ажилласан бөгөөд 1990-1998 он хүртэл Манай зам ХХК-нд тракторчноор ажиллаж байсан билээ. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1990-1998 он хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Одоо би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 1990 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1991-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Манай зам ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байх тул хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1990 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1991-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Манай зам ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 214 дүгээр албан бичиг,

-Ц.*******ы хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ц.*******ы нэгдлийн гишүүний 080047 дугаар үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тушаал,

-Баясгалант амьдрал нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн баярын бичиг,

-Ажиллаж байхдаа авахуулсан гэх фото зураг,

-Гэрч Ү.*******ын “Ц.******* нь ******* сумын Баясгалант амьдрал нэгдэл, нэгдлийн суурин дээр байгуулагдсан Баясгалант амьдрал ХК-ийн манай зам хоршоонд 1985-1995 оныг дуустал тракторчноор ажиллаж байсан нь үнэн болно. Би энэ хугацаанд нэгдэл, компаний даргаар ажиллаж байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Я.гийн “Ц.******* нь 1985 онд тракторын курс төгсөж ирээд 87-97 улсын дугаар бүхий ЮМЗ-6 тракторын жолоочоор ажилд орж байсан бөгөөд 1998 онд компани тарахад уг трактороо хувьчилж авч байсан. Ц.******* хожим 1990-2000 оны хооронд Баясгалант амьдрал ХК, манай зам хоршоонд трактороо эзэмшин ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Ш.гийн “Би 1985-1995 оны хооронд Ц.*******тай хамт авто-гражийн гагнуурчнаар ажиллаж байсан. Мөн хадлан тариалалтын механикжсан салааны гагнуурчин, тракторын жолоочоор ажиллаж байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.*******ыг 1990 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1991-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Манай зам ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1990 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1991-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Манай зам ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА