| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00140/и |
| Дугаар | 175 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 175
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.*******, гэрч Д.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 онд 6-р ангиас гарч, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт хойд эцэг *******, ээж *******ын хамт 1986, 1987, 1988 онд мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд явсан. Цэргийн албыг 2 жил хааж, 1990 оны 10 дугаар сард халагдаж ирснээс хойш 1994 оны 12 дугаар сар хүртэл мал малласан. Би шүүхэд 1986-1994 оныг дуустал ажиллаж байсан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1986 оноос 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* нь 1986 оноос 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 675 дугаар албан бичиг,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн 1986-1988, 1990, 1991 оны 70 дугаар дансны хуулбар,
-Гэрч Л.ын “Э.******* нь 1986-1988, 1991 онд хойд эцэг *******ын хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт мал маллаж байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Гэрч А.гийн “Миний бие 1966 онд төрсөн. Улмаар 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч мал малласан. Намайг мал маллаж байх хугацаанд Э.******* 1986-1994 он хүртэл хойд эцэг Д.*******ын хамт мал маллаж байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Гэрч Д.*******ын шүүх хуралдаанд өгсөн “Д.******* нь миний хүү юм. Тэрээр 1986-1992 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадад малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед нэгдлийн няраваар ажиллаж байсан. Нэгдэл 1992 оны 04 сард тарсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Э.*******ыг 1986 оноос 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1986 оноос 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА