Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00074/и |
Дугаар | 176 |
Огноо | 2017-04-10 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 176
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* ******* ХХК-нд холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би барилгын бригадын хамт******* ******* ХХК-ийн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт барьж буй 80 айлын 9 давхар орон сууцны карказ угсралтын 4-6 дугаар давхрын арматурын ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 10-аас мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хийсэн. Уг угсралтын ажлыг БНХАУ-ын иргэн гэгч гүйцэтгэж байсан ба надад 4-6 дугаар давхрын арматурын ажлыг санал тавьсныг хүлээн зөвшөөрч******* ******* ХХК-ийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Ингэхдээ миний бие 10 хүний бүрэлдэхүүнтэй барилгын бригадаа ажиллуулсан. Би тэй нэг давхар арматур угсралтын хөлсийг 7 сая төгрөгөөр, нийт 3 давхарыг 21 сая төгрөг байхаар харилцан тохиролцож, барилгын арматур угсралтын ажилд Ховд аймгаас 10 хүн ажиллах болсон гэдгийг гүйцэтгэгч нь******* ******* ХХК-ний захиралд мэдэгдэж, түүний зөвшөөрснөөр бид нарыг ажиллуулсан.
Барилгын 4 давхрын арматурын ажлын гүйцэтгэлийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр хүлээлгэн өгч, гээс 7 сая төгрөг бэлнээр хүлээн авч, өөрийн бригадын 10 хүнд хуваан өгсөн. Барилгын 5 давхрын ажлын гүйцэтгэлийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр д хүлээлгэн өгч, гээс 4,500,000 төгрөг авч, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг авч чадаагүй. гээс үлдэгдэл хөлсөө нэхэхэд******* ******* ХХК-иас авч өгнө гэсэн.
Барилгын 6 давхрын арматурын ажлыг хүлээлгэн өгөхөд ******* ******* ХХК-иас хөлсөө ав гэсэн. Миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлын хөлсөө******* ******* ХХК-иас нэхэхэд үлдэгдэл 9,500,000 төгрөгийг төлнө гэсэн. Үүнээс Ц. 08 дугаар сард 2,400,000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийг өгсөн. Одоо ажлын үлдэгдэл хөлс 4,000,000 төгрөг өгөөгүй тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч******* ******* ХХК-ийн захирал Ц. шүүхэд ирүүлсэн тайлбараа: Г.*******ийн******* ******* ХХК-иас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 2 дугаар ээлжийн 9 давхар 80 айлын орон сууцны карказ угсралтын ажлын гэрээг БНХАУ-ын иргэн ьтэй байгуулсан бөгөөд ь нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээг цуцалсан. Би Г.*******тэй амаар болон бичгээр гэрээ байгуулаагүй, би Г.*******д ямар нэгэн гэрээний үнэ төлөх ёсгүй. Компаний зүгээс ьд гэрээгээр тохирсон хөлсөө өгч байсан бөгөөд ь нь ажилтнууддаа цалингаа өгсөн эсэхийг мэдэхгүй байсан бөгөөд тус ажилтнууд ийг цалингаа өгөхгүй байна гэхээр нь би ьтэй байгуулсан гэрээг цуцалсан. Мөн гэрээгээр тохирсон хөлснөөс 20 сая төгрөгийг илүү өгсөн.
2.Манай компани ьд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 70 сая төгрөг өгсөн бөгөөд ий гэрээгээр ажиллуулсан ажилтнуудын дотор Г.*******ийн нэр байхгүй байна. Мөн Г.******* нь манай компаний барьж байсан орон сууцанд ажил гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй байна. ь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч******* ******* ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд хариуцагч******* ******* ХХК-иас ажлын хөлс 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ БНХАУ-ын иргэн тэй ярилцаж,******* ******* ХХК-ны барьж буй 9 давхар барилгын 4 давхрын арматурын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон, үүнийг******* ******* ХХК-ний захирал Ц. зөвшөөрч амаар ажил гүйцэтгэхээр ярилцаж тохиролцсон, Эсба ******* ХХК-иас ажлын хөлсөө авч чадаагүй тул намайг ажлын хөлсөө******* ******* ХХК-иас ав гэсэн гэж мэтгэлцлээ.
Хариуцагч******* ******* ХХК нь БНХАУ-ын иргэн тэй гэрээ байгуулж, уг гэрээгээ цуцалсан болох нь хэрэгт авагдсан******* ******* ХХК-ний захирлын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/19 дугаартай тушаалаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч Г.******* нь******* ******* ХХК-ний барьж буй 9 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр БНХАУ-ын иргэн тэй амаар тохиролцож, нь******* ******* ХХК-иас ажлын хөлсөнд авсан мөнгийг бригадын хүмүүс болох Г.******* болон бусад хүмүүст олгож, үлдэгдэл мөнгийг өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г.******* өөрөө бие дааж болон хамт ажиллахаар болсон тэй хамтарч******* ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээний гол нөхцөл тухайлбал хийж гүйцэтгэх ажил, ажлын хөлсний хэмжээ, төлөх хугацаа, ажлын чанар, ажлыг хүлээлгэн өгөх зэрэг зүйлүүдийг тохиролцож гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчдын дунд барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсанд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч******* ******* ХХК-иас ажлын хөлс шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Г.*******ийн хариуцагч******* ******* ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч******* ******* ХХК-ний захирал Ц. нь шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Хариуцагч******* ******* ХХК-ний захирал Ц.ийн шүүхэд ирүүлсэн карказ угсралтын ажлын хүсэнэгтиийн тооцооний хуулбар, Голомт банкны орлогын мэдүүлэгийн хуулбар, гэрээний орчуулгын хуулбар, нэр бүхий иргэдийн гарын үсэгтэй хуулбар матераил зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Г.*******ийн нэхэмжлэлтэй******* ******* ХХК-нд холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА