| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00162/и |
| Дугаар | 177 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 177
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймаг ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн Д*******зын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрах, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Д*******з шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригалдад эцэг, эхийн хамт 16 наснаас эхлэн мал малласан. Би 1971-1974 оны хооронд цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас хохирч байна. Иймд архивын лавлагаа болон хамт ажиллаж байсан гэрч нарын тодорхойлолтыг үндэслэн 1969-1971 оны 5 сарыг дуустал, 1974 оны 7 сараас 1993 оны 3 сарыг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д*******з нь Ховд аймгийн ******* сумын бага сургуулийг төгсөж хөдөө гарч малчин болсон. Насаараа нэгдлийн мал малласан хүн. Шүүхэд өгсөн баримтыг нь үндэслэн 1969-1971 оны 5 сарыг дуустал, 1974 оны 7 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Д*******з нь 1969-1971 оны 5 сарыг дуустал, 1974 оны 7 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 335 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын сумын ******* бригадын 70 дугаар дансны 1975-1991 оны хөдөлмөрийн хөлсний түүвэрүүд, 1970,1971,1974 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
-Д.Д*******зын 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,
-1982 оны 02 сарын 28-нд авсан “Аваргын диплом”,
-1972 оны 09 сарын 20-нд авсан “Гэрчилгээ”,
-1979 оны 9 сарын 15-нд авсан “Баярын бичиг” 1981 оны 5 сарын 26-нд авсан “ Диплом”,
-1982 оны 7 сарын 11-нд авсан “Баярын бичиг” ,
-1989 оны 10 сарын 17-нд авсан “Баярын бичиг”,
-1991 оны 02 сарын 13-нд нэгдлийн хүндэт дэвтэрт бичигдсэн “Гэрчилгээ”,
-Гэрч Г.Дашбалын “Д.Д*******з нь 1974 оноос тасралтгүй нэгдэлд малчинаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,
-Г.Шархүүгийн “Д.Д*******з нь эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1971-1974 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирж эхнэр авч нэгдлийн мал малласан. 1993 оны 3 сар хүртэл нэгдлийн мал малласан нь үнэн гэх тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагч Д.Д*******з нь 1969-1971 оны 5 сарыг дуустал, 1974 оны 7 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь Д.Д*******зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн Д*******зыг 1969-1971 оны 5 сарыг дуустал, 1974 оны 7 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА