Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 180

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Н.*******д холбогдох 1,426,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын ******* багийн Засаг даргаар 2009-2012 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан Н.*******гээс нь албан хэрэгцээнд ашиглаж байсан зөөврийн компьютер, принтер, чанга яригч, албаны ширээ, угтвар ширээ зэрэг нийт 1,426,000 төгрөгийн үнэ бүхий Засаг даргын Тамгын газрын эд аж ахуйд бүртгэлтэй эд хөрөнгийг удаа дараа хүлээлгэж өгөхийг шаардсан боловч одоо болтол хүлээлгэж өгөхгүй байгаа тул уг хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан Н.*******гээс чанга яригч, принтер, компьютер, угтвар ширээ, албаны ширээ зэргийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Бид хариуцагч Н.*******тэй тохиролцож, тоног төхөөрөмж, эд хогшлоо хүлээж авсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзасан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 1,426,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Б.МАРИНА