| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00169/и |
| Дугаар | 182 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 182
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1975-1990 оныг хүртэл хонь, ямаа маллаж байсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний нас, регистрийн дугаар буруу бичигдсэн учраас шүүхээр насаа тогтоолгож, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2017/00055 дугаар шийдвэрээр насаа тогтоолгож, регистрийн дугаар авахаар болсон. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1975-1990 оныг хүртэл ажиллаж байсан талаарх баримт олдохгүй байгаа тул дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч О.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* нь 1969 онд 2-р анги төгсөөд мал дээр гарсан. 1981 онд хүнтэй сууж, тусдаа гарсан. Одоо шүүхээр О.*******ын 1975-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэсэн гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь 1975-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 66 дугаар лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* ******* бригадын 1985-1988 онуудын 70-р дансны хуулбарууд,
-О.*******ын 1978 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.ийн “О.******* нь 1975-1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байсан бөгөөд би тэр үед нэгдлийн тоо бүртгэгч хийж байсан тул сайн мэдэж байна” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-А.гийн “О.******* нь 1975-1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байсан бөгөөд би О.*******той олон жил айл саахалт байсан тул сайн мэдэж байна” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Иргэн Б.ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сайшаалын үнэмлэх, диплом,
-Иргэн А.н Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт авагдсан байна.
Хүсэлт гаргагч О.******* нь 1975-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* ******* бригадад малчнаар ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, 70-р дансны хуулбар зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас О.******* холбогдох баримт олдохгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 66 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч О.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хүсэлт гаргагч нь иргэн Б., А. нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хавсаргасан байх ба эдгээр хүмүүс О.*******той хамт Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* ******* бригадад ажиллаж байсан болох нь Б.ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сайшаалын үнэмлэх, диплом, А.н хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч О.*******ыг 1975-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1975-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА