| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00157/и |
| Дугаар | 185 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 185
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* ******* овогт ******* *******ийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Чамдмань сумын Шинэ зам нэгдэлд 1980-1990 оны хооронд малчнаар 10 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр дээр ******* Цоож, харин иргэний үнэмлэх дээр ******* ******* гэж нэр зөрүүтэй бичигдсэн, мөн миний 1985-1989 он хүртэл ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архивын лавлагаагаар баримт олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оныг дуустал ******* бригадад хоньчноор тус тус ажиллаж байсныг мэдэх Г.*******, Б. нарыг гэрчээр асууж, миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:Миний ээж ******* ******* нь 1962 онд төрсөн. Ээж маань ээжээрээ овоглодог. гэж манай ээжийн дүү юм. Манай ээжийн дүү нь эхнэр аваагүй тул ээж Магнай, болон түүний дүү нар болох Содном, Төмөрбат нар хамт амьдардаг байсан. Тэгээд заримдаа манай ээж ******* нь өрхийн тэргүүн, нагац ах болох аар овоглодог байсан. Иймд манай ээж М.*******ийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээр ийн Цоож гэж бичигдсэн байдаг. Манай ээжийг хүмүүс Цоож гэж дууддаг байсан. Иймд уг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр ******* ******* мөн болохыг тогтоолгох хүсэлттэй байна.
Мөн манай ээж 1981-1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* Сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* Сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнөүү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх ийн Цоож гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр ******* ******* мөн болохыг тогтоолгож, 1981-1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* Сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* Сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн хамт дараах баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Үүнд:
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 75 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1984 оны 01 сарын 17-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, ******* багийн 1981-1984 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
-1981 оны 01 сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,
-1991 оны 01 сарын 03-нд авсан гэх талархал,
-Гэрч Г.*******ы ...М.******* нь 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Түүнээс хойш 1990 он хүртэл мал малласан нь үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Гэрч Б.н ...Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд насаараа мал малласан. М.******* нь ******* сумын Шинэ зам нэгдэлд малчин байсан нь үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг хавсаргажээ.
Хүсэлт гаргагч М.******* нь хэрэгт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1981-1984 онуудын 70 дугаар данснаас шүүлгэсэн материалыг ирүүлсэн байх ба уг материал нь ийн нэр дээр гарсан нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 75 тоот албан бичгээр нотлогдож байна.
Энэхүү Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1981-1984 онуудын ийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбар дээрх гэр бүлийн гишүүдийн нэрс дээр Содном, Цоож гэх нэрс бичигдсэнээс үзэхэд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...манай ээжийн дүү нь эхнэр аваагүй тул ээж Магнай, болон түүний дүү нар болох Содном, Төмөрбат нар хамт амьдардаг байсан. Тэгээд заримдаа манай ээж ******* нь өрхийн тэргүүн, нагац ах болох аар овоглодог байсан. Ээж *******ийг Цоож гэж дууддаг байсан... гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иймд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн, ийн Цоож гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр ******* ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн ******* ******* овогт ******* *******ийг 1981-1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* Сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* Сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн, ийн Цоож гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ПН62051002 регистрийн дугаартай ******* ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт ******* *******ыг 1981-1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* Сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА