| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00195/и |
| Дугаар | 186 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 186
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Манхан суманд 1974-1975 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал мал малласан. Улмаар 1990 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байна. Иймд миний 1974-1975 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1974-1975 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан хүсэлтийн хамт дараах баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Үүнд:
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 сарын 29-ны өдрийн 359 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын 1974-1975, 1978-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
-Ш.*******ийн 1981 оны 04 сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,
-Гэрч Х.*******ын ...Ш.******* нь 1975 онд цэргийн алба хааж ирээд 1990 оны 3 сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын сумын Баясгалант амьдрал нэгдэлд мал маллаж байсан. Би мөн бас нэгдэлд мал маллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч С.*******гийн ...Ш.Дорлиг нь 1981-1987 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчин байсан нь үнэн. Тухайн үед би мөн малчин байсан гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг хавсаргасан байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ш.*******ийг 1974-1975 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ийг 1974-1975 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА