| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00197/и |
| Дугаар | 187 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 187
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1981-1987 он дуустал бог мал маллаж байсан билээ. Иймд миний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь Ховд аймгийн ******* Социализм нэгдэлд 1981-1987 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1981-1987 он хүртэл Ховд аймгийн ******* Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хэрэгт дараах баримтуудыг хавсаргасан байна. Үүнд:
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 561 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 1973-1976, 1979-1980, 1982-1986, 1988-1990 оны 70 дугаар дансы хуудбарууд,
-Ш.*******ийн 1981 оны 09 сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ш.*******ийн Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Иргэн Т.*******гийн ...Миний бие нь 1981-1987 онд Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд мал маллаж байсан. Ш.******* нь 1981-1987 онд Ховд аймгийн Эрлэнэбүрэн суман ******* багт бог мал маллаж байсан нь үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Иргэн Л.*******ийн ...Ш.******* нь 1981-1987 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчин байсан нь үнэн. Тухайн үед би мөн малчин байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтуудаар хэрэгт авагдсан байна.
Дээрх баримтуудад үндэслэн Ш.*******ийг Ховд аймгийн ******* Социализм нэгдэлд 1981-1987 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ийг Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1981-1987 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА