| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00198/и |
| Дугаар | 188 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 188
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******н хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978-1990 он хүртэл бог мал маллаж улсад нийт 23 жил ажилласан бөгөөд 1991-2015 он хүртэл хувиараа мал малласан. Иймд миний 1978-1990 он хүртэл Ховд аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978 оны 02 дугаар сараас 1990 он дуустал малчнаар ажиллаж байсан болохыг шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978 оны 02 дугаар сараас 1990 он дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1978 оны 02 дугаар сараас 1990 он дуустал Ховд аймгийн ******* Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 сарын 31-ны өдрийн 364 тоот албан бичгээр ирүүлсэн Аймгийн барилга угсралтын конторын даргын 1975 оны 06 сарын 24-ний өдрийн 91, 1978 оны 2 сарын 08-ны өдрийн 28, ******* сумын 2 дугаар бригадын 1979, 1983-1986, 1988-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
-Д.*******гийн 106 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Л.ийн “...Д.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд бог мал маллаж байсан. Би тухайн үед мөн малчин байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Гэрч Б.ы “...Д.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэд малчин байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******н ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт ******* *******г Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978 оны 02 дугаар сараас 1990 он дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.*******н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА