| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00217/и |
| Дугаар | 189 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 189
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-хорих 457 дугаар ангийн хүсэлттэй ******* овогт ******* *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-хорих 457 дугаар ангийн дарга Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багт оршин суух ******* овогт ******* *******ээс /*******/ Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасан гэмт хэрэг үйлдэж олсон 5 тэмээний үнэ болох 2,100,000 төгрөг гаргуулан улсын орлого болгох гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Төлбөр төлөгч Ж.******* нь оршин суугаа хаягаа байнга өөрчлөн тогтоосон хаягандаа оршин суудаггүй, Төв аймгийн Жаргалант суманд аав, ээж дээрээ байгаа гэх боловч холбогдох боломжгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн иргэн ******* овогт ******* *******ээс 5 тэмээний үнэ болох 2,100,000 төгрөг гаргуулан улсын орлого болгох гүйцэтгэх хуудсанд гүйцэтгэх ажиллагааг манай алба явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад иргэн Ж.******* нь Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багтаа сүүлийн 2 жилийн хугацаанд оршин суухгүй байгаа тул түүний оршин суугаа газрыг тодруулж, эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-хорих 457 дугаар анги нь ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар Ж.*******ийн байнга оршин суугаа хаяг нь Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас баг гэх бөгөөд уг хаягтаа байхгүй байгаа нь Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн Засаг даргын албан бичиг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-хорих 457 дугаар ангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-хорих 457 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА