Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 190

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Дарви сумын ******* багийн *******ын тавьтад оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Б*******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт 1973 оны 06 дугаар сараас 1975 он хүртэл туслах ажилтнаар ажиллаж, 1975-1978 онд цэргийн алба хааж, 1978 оны 10 дугаар сараас 1990 он хүртэл Хөдөлмөр нэгдэлд Газ-53 машины жолоочоор ажилласан. Иймд миний 1973 оны 06 дугаар сараас 1975 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар, 1978 оны 06 дугаар сараас 1978 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Хадлан бригадад ажилтнаар, 1978 оны 08 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эмчилгээ тэжээлийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б******* нь 1973 оны 06 дугаар сараас 1975 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар, 1978 оны 06 дугаар сараас 1978 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Хадлан бригадад ажилтнаар, 1978 оны 08 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эмчилгээ тэжээлийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Б******* нь 1973 оны 06 дугаар сараас 1975 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар, 1978 оны 06 дугаар сараас 1978 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Хадлан бригадад ажилтнаар, 1978 оны 08 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эмчилгээ тэжээлийн жолоочоор тус тус ажиллаж байсан болохоо нотлохоор

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 359 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1978 оны 10 сарын 08-ны өдрийн 28, 1984 оны 7 сарын 05-ны өдрийн 287 дугаар тушаалуудын хуулбарууд,

-Үйлдвэр буюу 5 дугаар бригадын 1973-1975, 1979, 1981-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

-Б.Б*******ын 1007 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.Базарын “...Б.Б******* нь Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийг 1973 онд төгсөж илгээлтээр Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт 1973-1975 он хүртэл ажилласан. 1975-1978 онуудад 107 дугаар ангийн жолооны сургууль төгсөж цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1989 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд жолоочоор ажилласан. Малчдын өвс тэжээл бууц ачих зэрэг янз бүрийн үйлчилгээг үзүүлж байсан. Миний бие нь Б.Б*******тай хамт ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолт,

-Гэрч Ш.Ганбаатар “...Б.Б******* нь Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр Хөдөлмөр нэгдэлд гарч туслах үйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргийн алба ирээд Хөдөлмөр нэгдэлд жолоочоор ажилласан нь үнэн” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар хүсэлт гаргагч Б.Б******* нь 1973 оны 06 дугаар сараас 1975 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар, 1978 оны 06 дугаар сараас 1978 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Хадлан бригадад ажилтнаар, 1978 оны 08 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эмчилгээ тэжээлийн жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* Б*******ыг 1973 оны 06 дугаар сараас 1975 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар, 1978 оны 06 дугаар сараас 1978 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Хадлан бригадад ажилтнаар, 1978 оны 08 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эмчилгээ тэжээлийн жолоочоор тус тус ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МАРИНА