Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* өргөн чөлөөний гудамжны ******* ******* ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 онд Ховд аймагт төрсөн. Одоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Би 198******* оноос 1986 оны 06 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын Металистийн техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт талбайн цэвэрлэгчээр ажилласан. Дээрх хугацаанд би *******бусны кондуктор, токарьчнаар ажиллаж байсан. Гэхдээ миний анхны тушаал талбайн цэвэрлэгч гэдгээр гарсан. Одоо миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн намайг 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С. нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч С. нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хэрэгт дараах баримтуудыг хавсаргасан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 1*******1******* тоотоор ирүүлсэн, Ховд аймгийн тээврийн удирдах газрын даргын 1986 оны 08 сарын 01-ний өдрийн 208 тоот “Ажилд томилж тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар,

-Иргэн Б.ийн “...Миний бие нь Ховд аймгийн тээврийг удирдах газарт дараа нь богинын бааз буюу үйлчилгээний паркад кондуктороор С.тай хамт 1987-1994 он хүртэл хамт ажилласан нь үнэн...” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Иргэн Б.ийн 260665 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Иргэн Д.гийн “...Би Ховд аймгийн тээврийг удирдах газар, үйлчилгээний паркад ажиллаж байсан бөгөөд энэ үед С. нь 1986-1990 он хүртэл *******бусны кондуктороор жолооч, Төмөр, Балжинням, Дэлгэр нартай ажиллаж байсан болно үнэн...” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг,

-С.ын Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч С.ын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсныг нотлох ажлаас чөлөөлөгдсөн тушаал, түүний хөдөлмөрийн дэвтэр, цалингийн картууд зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 1*******1******* дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч С.ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийн хамт иргэн Б.ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хавсаргасан байх ба Б. нь Ховд аймгийн Тээврийг удирдах газарт ажиллаж байсан болох нь түүний 260665 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С. нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С. нь Улаанбаатар хотод өвчний учир эмчилгээнд явж байгаа шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт ыг 1986 оны 08 сарын 01-нээс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Ховд аймгийн тээврийг удирдах газарт талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАРИНА