Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 211

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн дэд захирал Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдаж авсан. Ц.******* нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 220,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ц.*******аас төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг гаргуулах өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц.******* нь /*******/ /*******/ манай байгууллагад төлөх өглөг, алдангийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 5,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Б.МАРИНА