| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 105/2017/0834/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/432 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/432
2021 07 28 2021/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
иргэдийн төлөөлөгч С.Урантуяа,
улсын яллагч Б.Энхбат,
хохирогч Б.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч Х.Гантуяа, Х.Гандулам нарын өмгөөлөгч Б.Гантулга, хохирогч С.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
гэрч М.Уянга /онлайнаар/
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Т.Урангэрэл, Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г овогт О.Э-д холбогдох эрүүгийн 2014 2600 02714 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, “Ургах говь” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг Ривэр Гардэн хотхоны 308-201 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Zaisan Luxury 5-2 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Г овогт О.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь:
1.2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд:
- Хохирогч Б.Жаргалсайханаас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Говьмарал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам доллар буюу тухайн үеийн хашнаар 83 854 608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 150 000 ам доллар буюу 197 641 500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Эын 1605010801 тоот дансаар нь 200 000 ам доллар буюу 263 972 000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1 577 000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413 050 доллар, 5000 юань буюу 547 045 108 төгрөгийг,
- 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар ноториатаар гэрчлүүлэн хийж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-н гэрийн гадаа Говьмарал ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111 856 600, 109 224 680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221 081 280 төгрөгийн үнэ бүхий Тоёото ланд круйзер-200 маркийн 2 ширхэг автомашиныг,
- 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хороолол Олимп хорооны 5 байрны 27 тоотод Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгт өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Жаргалсайханд нийт 840.504.188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2. 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Эрдэнэчимэгийн ажиллуулж байсан Поло нэртэй гоо сайханы салоноос зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,14 534 америк долларын буюу 29 053 466 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Гантуяагаас уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10 000 000, 4 000 000, 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч16 000 000 төгрөг, нийт 116 000 000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Гантуяад их хэмжээний хохирол учруулсан.
4. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Гандуламаас 3 удаагийн үйлдлээр залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,
5. 2015 оны 03 сард иргэн Э.Туулаас ОХУ-ын Москва хотод байхдаа эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 америк доллар буюу 11.917.320 төгрөг залилж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,
6. 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Дулмаагийн ажилуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1 300 000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1 022 774 977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэрээ болгон их хэмжээний хохирлыг бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бүхэлд нь шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүн залилсан хүн биш. Намайг Хятадуудтай гэрээ байгуулахыг болиулж Хан Хён Cугаас өгсөн мөнгө. Жаргалсайхан бол энэ хэргийн хохирогч биш. Би үүнийг тодруулж өгөхийг шат дараатай хэлж байсан ч үүнийг мөрдөгч, прокурорын зүгээс шалгаж өгөхгүй байсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Жаргалсайхан нь прокурор, мөрдөгч Мөнхбаяр, Цогтгэрэл дээрээс нь залилангийн айхтар авгай Цэрэндэжид гэдэг хүнийг над руу бөө гэж явуулсан. Эдгээр хүмүүс үгсэж хуйвалдаж бий болгосон зохиомол хэрэг. Миний хийсэн үйлдэлд залилан мэхлэх ямар ч үйлдэл байгаагүй. Хүний амьдралд болдог л зүйлс хуулийн дагуу явагдсан. Намайг гэмтэн болгож явуулаад лицензийг минь авах гэсэн үйлдэл. Би Саранцэцэг гэдэг хүнээс сонссон. Жаргалсайхан нь Гантуяа, Гандулам, Баясгалан нарт “..та нар зүгээр гомдлоо л өгчих тэр чинь чухал байна. Би та нарт мөнгийг чинь нугалаад өгнө...” гэж хэлээд энэ хүмүүсийн аль өмнө нь надаас авчих ёстой байсан зүйлийг авхуулалгүй намайг гэмт хэрэгтэн мэтээр харагдуулж байгаа. Би үүнийг нотлох гэж хүмүүсийг залилаагүй гэдгээ нотлох гэж олон жил явж байна. Энэ талаар мөрдөгч, прокурорт удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл прокурор Дэндэвдорж нь Жаргалсайхантай цуг очоод гэрчүүдийг худалдаад авчихдаг. Миний зүгээс гэрчүүдийг асуугаад өгөөч гэж хүсэлт гаргахад асууж өгдөггүй. Тийм учраас гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болоод байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж үнэн зөвийг нь тодруулж өгөхийг хүсэж байна. Намайг жирэмсэн байхад машинтай залуусаар араас хөөлгөж айлгаж байсан. Тухайн үед Энхболд, Батбаатар гэдэг хоёр хүн намайг очиж авч байсан. Би эдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг аваад өгөөч гэж зургаа, долоон жил гуйж байна. Намайг хэзээ мөдгүй төрөх гэж байгааг мэдсээр байж өмгөөлөгчөөрөө удаа дараа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж хориулах хүсэлт гаргуулж байсан. Тухайн үед Цоггэрэл гэдэг байцаагч намайг айлгаж байгаад мэдүүлэг авсан. Би он, сар, өдрийг зөрүүтэй хэлсэн байж магадгүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өгсөн, авсан мөнгөний тоо тодорхойгүй байна гэж үзсэн. Надаас мэдүүлэг авсан байцаагч миний Монгол төгрөгөөр хэлсэн үнийн дүнг өөрөө долларт шилжүүлж бодоод “... өө энэ чинь ийм доллар юм байна...” гэх зэргээр бичсэн. Тухайн үед чанга дуугарвал хорино шүү гэсэн нөхцөлд өгсөн мэдүүлэг байгаа. Хэрэв тухайн үед өгсөн мэдүүлгийг минь зөрүүтэй гэж үзвэл би өнөөдрийн шүүх хуралдаанд баримтаа харж байгаад дахиад мэдүүлэг өгч болно. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Хан Хён Сугийн гурван удаагийн мэдүүлэг гурвуулаа зөрүүтэй. Мөн гэрч Уянга, Энхтунгалаг, Алтан-Од нарын мэдүүлгүүд дандаа зөрүүтэй байна. Жаргалсайханы хувьд мөн адил анхнаасаа худал мэдүүлэг өгч ирсэн. Миний хувьд анхнаасаа 2.000.000 доллар хийж өгөөгүйн төлөө занаанд орж гүтгүүлээд байна гэдгээ хэлж ирсэн. Одоо ч ийм байгаа. Харин Х.Гантуяа, Х.Гандулам нартай байгуулсан зээлийн гэрээ бол хуулийн дагуу байгуулсан гэрээ. Тухайн үед би лицензээ зарах гэрээ байгуулсан байсан учраас буцааж төлнө гэж бодоод зээлж байсан. Түүнээс надад бусдыг залилах бодол санаа, шаардлага байгаагүй. Түүнээс барьцаагүйгээр хүнд мөнгөө өгдөг хүн гэж байхгүй. Хэн хэндээ итгэж байсан учраас энэ гэрээ хийгдсэн. Энэ гэрээний нөхцөл биелэгдээгүй нөхцөлд иргэний журмаар явах ёстой гэж бодож байна. Түүнээс бусдыг залилсан зүйл байхгүй. Харин сүүлд нь Жаргалсайхан эдгээр хүмүүст мөнгө өгч намайг залилсан мэтээр харагдуулж байгаа. Хэрэв дээрх хүмүүс үнэхээр надад залилуулсан бол өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож өөрсдийн байр сууриа хэлэх ёстой. Үгүй бол Жаргалсайхан амласан ёсоороо мөнгө өгчхөөд “...одоо та нар хэрэггүй...” гээд байгаа гэж би хардаж байна. Эрдэнэчимэгийн хувьд би 771 доллар өгөх ёстой байсан. Тухайн үед өгөөгүй байсан учраас Баярмагнай гэдэг байцаагчид хэлж байгаад өгсөн. Тухайн үед Баярмагнай гэдэг байцаагч бид хоёрыг нүүрэлдүүлж Эрдэнэчимэг мөнгөө аваад гарын үсэг зураад гарсан. Ийм асуудал болсон. Үүнийг би Жаргалсайханы хийж байгаа явуулга гэж бодож байгаа. Түүнээс Эрдэнэчимэг ийм зүйл хийх хүн биш. Бид хоёр өчнөөн мөнгө, төгрөг өгч авалцаж байсан. Би Эрдэнэчимэгийн дэлгүүрээс хоёр жил гаруй хугацаанд бараа материал авч байхад 30.000, 40.000 долларын барааг нь ганцхан би авч хэрэглэсэн байдаг. Эрдэнэчимэгийн гаргаж өгч байгаа нотлох баримт гээд байгаа баримтуудад нэг ч нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй байсан. Монгол Улсын хууль дүрмийн дагуу доллароор хийгддэг наймаа гэж байх ёсгүй. Мөн төлбөрийн баримтууд Монгол хэл дээр бичигдэх ёстой. Хэн хэнд хэзээ, хаана хэдэн төгрөг өгөөд байгаа нь тодорхойгүй. Хэрэв надад зарсан гэж байгаа юм бол миний нэр болон хүлээж авсан миний гарын үсэг байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Мөн төлбөрийн баримтад дугаар огноо болон ямар компаниас надад үйлчилгээ үзүүлээд байгаа нэр нь байх ёстой. Тэр байтугай намайг Оросын Холбооны улсад хэвтэн эмчлүүлж байхад О.Э бараа авч байсан гэсэн баримтууд байна. Би тухайн үед Оросын Холбооны улсад байсан учир барааг авах боломжгүй байсан. Хэрэв би бараа бүтээгдэхүүн зээлээр авч байсан бол ядахдаа нэг удаа ч гэсэн миний гарын үсэг байх ёстой. Хэрэв Эрдэнэчимэг надад зээл өгсөн гэж байгаа бол татварын албаны тайлан байх ёстой. Татварын тайланд бусдаас авлага, орлого зэрэг бүх зүйл ордог. Үнэхээр Эрдэнэчимэг гэдэг хүнд тэр бараа байсан уу гэдгийг хүртэл тодруулах ёстой. Гэтэл ерөөсөө тодруулаагүй. Дуртай үедээ дээрээс нь нэмээд янз бүрийн юм бичиж хэрэгт хавсаргасан. Иймд би Эрдэнэчимэгийг Жаргалсайханы нөлөөнд автсан бас нэг хүн гэж бодож байна. Түүнээс өгөх ёстой юмаа өгч, авах ёстой юмаа авсан. Ийм байхад намайг гэм буруутай гэж байгаад гомдолтой байна. Харин Дулмаагийн хувьд бол Цэрэндэжидтэй надаар дамжуулж танилцсан хүмүүс. Цэрэндэжид надад сайн оёдолчин байна уу гэж өөрөө надаас асуусан. Би Цэрэндэжидийг залилангийн хүн гэж мэдээгүй. Тухайн үед би Цэрэндэжидийг Жаргалсайханы над руу явуулсан хүн гэж мэдээгүй. Цэрэндэжидийн улсын харцага Ганхуяг руу бичиж байсан мессэж байдаг. Тухайн мессэжид “...надад мөнгөө зээлээч Жаргалсайхан надад мөнгө өгнө” гэсэн байдаг. Тэгэхээр анхнаасаа Жаргалсайхантай холбоотой байсан нотолгоо нь гарч ирсэн. Тэгээд Цэрэндэжид надаа “...бөөгийн дээл оёдог хүн байна уу” гэхээр нь би Дулмаа эгчийн оёдолчны утсыг өгсөн. Түүний дагуу Цэрэндэжид, Дулмаа хоёр танилцаад дээл оёж өгсөн байсан. Тэгээд Цэрэндэжид надад “...найзынхан ойрын төрлийн хурим болох гээд байна. Чи найздаа аятайхан солиод өмсчихөөр дээл, плаж хийлгээд өгөөч. Дулмаа эгч чинь их гоё хийдэг юм байна лээ. Чи тэр эгчдээ хэлээд өгөөч. Найзад нь өнөөдөр мөнгө алга. Чи өөр загвар материалыг нь харж байгаад хийлгэчих гэж хэлж байсан. Би тухайн үед Цэрэндэжидийг залилагч гэж мэдээгүй Дулмаа эгч дээр очоод “...Цэрэндэжид тэгж хэлж байна. Сүүд нь мөнгийг нь өгнө гэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд Дулмаа эгч “...тэгье тэгье. Надад Цэрэндэжидийн биеийн хэмжээ байгаа...” гэж хэлээд 3 янзын платье хийж өгсөн байсан. Тухайн үед би өөрөө хажуугийн дэлгүүрээс нь материал аваад улаан, эрээн платье хийлгэсэн. Таван метр гаруй урттай байсан учраас хүү, охин хоёрт чинь ахиад хувцас хийгээд өгье гэж хэлэхээр нь хийлгэсэн. Дулмаа эгч Цэрэндэжидийн захиалсан хувцсыг хоёр, гурав хоногт оёод над руу залгаад “...найзын чинь хувцсыг оёсон хэлээрэй” гэсэн. Би Цэрэндэжидэд хувцас чинь болсон гэж байна гэхэд “...найз нь завгүй байна. Миний найз очоод авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж авсан. Тухайн үед тэр платьеудыг Цэрэндэжид оёулсан гэдгийг Дулмаа эгч, Халиун хоёр хоёулаа мэдэж байсан. Би Цэрэндэжидтэй харилцаж байсан зурвасуудаа бүгдийг нь хавтаст хэрэгт өгсөн. Халиунаа надад “...Энхээ эгчээ би ийм дээл хийсэн. Одоо наадам дөхөж байна. Та авах хүн байна уу асуугаад өгөөч гэж хэлсэн. Би тухайн дээлийг нь Цэрэндэжидэд хэлэхэд найз Туулдаа авч өгнө гэж хэлсэн. Энэ талаар би Дулмаа эгчид хэлэхэд тэг гэж хэлсэн. Би тэгэхээр нь Цэрэндэжидэд наадмаас өмнө мөнгийг нь авна гэж байна шүү гэхэд Цэрэндэжид “...Туул наадмаас өмнө ирнэ гэсэн. Тэгэхээр нь мөнгийг нь өгнө...” гэж хэлээд тэр оройн надаас ирж платьнуудаа авч яваад ахиж надтай холбоо бариагүй. Түүний дараа би Цэрэндэжидийг олон жил шоронгоор явсан залилагч гэдгийг нь мэдсэн. Цэрэндэжид тэрний өмнө газар авч өгнө гэж хуурамч кадастрын зураг авч ирж өгөөд надад болон манай хүүгээс мөнгө аваад байсан. Тэгээд залилж байна гэдгийг нь би мэдээд Халиунаад “...Цэрэндэжид гэдэг чинь залилагч хүн байна. Та нар болгоомжтой байгаарай. Би өөрөө Цэрэндэжидээс мөнгийг чинь авч өгье” гэж бичиж байсан мессэж хавтаст хэрэгт байгаа. Би үүнтэй холбоотой бүх мессэжийг өгсөн байгаа. Би тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэгт Цэрэндэжидийн гэрийн хаягаар гомдол өгсөн. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 22-нд өгсөн гомдлыг нотлогдохгүй байна гэж хэлээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж хаасан. Тэгэхээр нь би дээд шатны хан прокурорт гомдол өгч гурван сарын дараа Улсын Ерөнхий Прокурорын газраас Цэрэндэжидэд хэрэг үүсгээд шалга гэсэн хариуг аваад өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Тэгэхээр Дулмаатай холбоотой асуудлыг үнэн зөвийг олохын тулд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс тухай хэргийн талаарх лавлагаа мэдээллийг авч энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзаж үзэх ёстой учраас шүүхээс тухайн хэргийн талаарх мэдээллийг тодруулж үзэхийг хүсэж байна. Өмнөх шүүх хуралдаанд Цэрэндэжид оролцохдоо “...Би О.Эаас платье аваагүй. О.Эд платье бэлэглэсэн” зэрэг нэг асуултад гурав, дөрвөн өөр хариулт өгч байсан. Тухайн үед надад Цэрэндэжидийн Дулмаа эгчээр хийлгэсэн платьенуудаа өмссөн зураг нь байхгүй байсан учраас би нотлож чадахгүй байсан. Цэрэндэжидийн хэрэг яагаад шийдэгдэхгүй байна гэхлээр Цэрэндэжидэд залилуулсан арав гаруй хүн дахиж нэмэгдэж ирсэн. Тийм учраас хэрэг нь нэг мөр шалгагдаж дуусахгүй байгаа. Тэгээд би Цэрэндэжидийн зургийг олж авч чадахгүй байсан. Гэтэл нэг хохирогчийн утсан дээр Цэрэндэжидийн аваагүй гээд байсан платье өмссөн зургууд гарч ирсэн. Би түүнийг өмнө жилийн шүүх хуралдаанд гаргаж өгч байсан. Дулмаа гуайн хувьд 2018 оны 1 дүгээр сард би Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол өгөөд дөрвөн сард хэрэг үүссэнээс гурван сарын дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудаад шууд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ямар ч тайлбар аваагүй. Би тухайн үед яагаад хэрэг үүсгэж байгаа юм бэ. Энэ хэрэг Хан-Уул дүүрэгт шалгагдаж байгаа гэж хэлэхэд тэр мөрдөгч “...муу залилагч авгай минь чамаас аваад байх мэдүүлэг байхгүй. Угаасаа чи ойлгомжтой. Дээрээс даалгавар өгсөн. Хэрэг үүсгэ гэж хэлсэн” гэж хэлж байсан. Тухайн үед Энхболд надтай хамт явж байсан. Би яллагдагчаар татах тогтоол дээр нь гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Тухайн үед Дулмаа гуайд миний хийлгэхээр өгсөн 420 долларын платье маань байгаа. Яагаад Дулмаа гуай намайг ингэж байгаа юм бэ. Би Дулмаа гуайд үнэн учраа хэлсэн. Энэ талаарх нотлох баримтаа Хан-Уулаас авч ирээд өгье гэж хэлэхэд мөрдөгч “...залилагч авгай минь чамайг нотлоод байх юм байхгүй. Угаасаа чи ойлгомжтой. Дээрээс даалгавар өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэ гэж хэлсэн” гэж байсан. Дээрээс өгсөн даалгавар нь Дэндэвдорж өгсөн даалгавар. Ийм зүйл болоод байгаа учраас Хан-Уул дүүрэгт шалгагдаж байгаа хэргээс Цэрэндэжидтэй холбоотой баримт авч ирүүлмээр байна. Цэрэндэжид, Жаргалсайхан, Дэндэвдорж нарын найруулсан зохиомол хэрэг яваад байна гэдгийг нотлож байгаа Саранцэцэгийг байцаамаар байна. Өмнөх шүүх хуралдаанд Саранцэцэг би хүчинд автсан гэдгээ хэлж байсан. Дэндэвдорж, Цэрэндэжид нар миний хажууд зогсож байгаад ингэж бич гэж бичүүлж аваад тэгээд Жаргалсайхан Дэндэвдорж хоёр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын гадаа намайг хүлээж зогсож байгаад одоо энэ байцаагч руу ороод үүнийгээ өг гэж байгаад өгүүлсэн. Их дэлгүүрийн тэнд Жаргалсайхан, Дэндэвдорж бид нар уулзсан. Тэр үед Жаргалсайхан надад мөнгө амласан гэж мэдүүлдэг. Би Саранцэцэгээс үнэнийг тодруулахаар дахиж гэрчийн мэдүүлэг авхуулмаар байна” гэв.
Хохирогч Б.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсоход би гэмт хэрэг зохион байгуулагч болж байна. Цагдаа прокурор дагуулж яваад хүмүүсээр хүчээр мэдүүлэг өгүүлдэг гэж байна. Ингэж худлаа хэлж болохгүй гэж бодож байна. Мөрдөгч, прокурор, шүүгч нь хуульд заасан чиг үүргийн дагуу өөрсдийн ажлыг хийж байгаа. н.Дэндэвдорж прокурор болон мөрдөн байцаагч нарыг олон удаа гүтгэж шалгаж болохуйц бүх байгууллагад шалгуулсан. Хавтаст хэрэгт миний өгсөн мэдүүлгүүд авагдсан байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хан Хён Су болон бусад хүмүүстэй холбоотой асуудал бол тусдаа асуудал. Жаргалсайхан гэдэг хүний данснаас О.Э гэдэг хүн авсан бол буцааж надад төлөх ёстой. Би түүнийг хэрхэн зарцуулах нь миний асуудал. Маш олон жил иймэрхүү байдлаар явж байна. О.Э өөрийнхөө хийдэг үйлдлийг надад тулгаж байна. Энд тэнд очоод Жаргалсайхан чамайг хулхидсан гэж хэлээд өг гэх мэтээр ярьж явдаг бөгөөд миний байр авсан хүн дээр очоод “...Жаргалсайхан байрны мөнгө өгөөгүй гэж мэдүүлэг өгдөг” гэж хүртэл хэлсэн байдаг. Миний бие эрүүл мэндийн байдал муудсан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар 90 хүртэл хувь буурсан. Тэргэнцэртэй байдаг учраас гэрээсээ гарах, орох хүртэл асуудалтай байдаг. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг үнэн зөвөөр нь хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас өөр нэмж тайлбарлах зүйлгүй...” гэв.
Гэрч М.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хүн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж тайлбар бичгээр гаргасан. Уг тайлбараа Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгод улсад шуух элчин сайдын яамны консулаар баталгаажуулаад ирүүлсэн байна. Та энэ талаар мэдэх үү гэх асуултанд: Мэднэ” гэв, Одоо энэ бичиг эх хувиараа хэнд байгаа вэ гэх асуултанд Хан Хён Суд өөрт нь байгаа гэв. ...Хан Хён Су надад “...О.Этай үл ойлголцолд хүрсэн. Тийм учраас наад бичгээ битгий өг. Би буцаагаад авна. Чи өгч болохгүй шүү. Над руу яаралтай явуул...” гэдэг шаардлага тавьсан. Би түүний дагуу явуулсан” гэв.
Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2011 онд О.Э гэх эмэгтэйтэй найз нөхдөөрөө дамжуулан танилцсан бөгөөд дараа нь ажлын шугамаар холбогдсон юм аа. Тухайн үед О.Э 10-20 сая долларын үнэ бүхий өртөгтэй битумын орд байна авах хүн олоод зуучлаад өгөөч гэхээр нь би өөрийн танил Солонгос иргэн Хан Хён Сунд зарахаар болсон. Тэгээд Хан Хён Сун нь О.Э-н Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь битумын орд газрыг нь үзээд манай улсын стандартад таарахгүй юм байна гээд аваагүй юм байна лээ. Тэгээд О.Э ажил маань бүтэж байгаа Хятад, Тайван, Япон улсуудад зарахаар болсон тэгэхийн тулд талбайгаа томсгох шаардлагатай байна 600.000 ам.долларын тусламж үзүүлээч хэрвээ би битумын орд газраа зараад мөнгөтэй болвол чамаас авсан 600.000 ам.долларыг 1.000.000 доллар болгож өгнө гэж хэлэхээр нь би итгээд хөрөнгө оруулахаар болсон. Тухайн үедээ бид хоёр ярилцаж байгаад 2012 оны 3 дугаар сарын 22-нд 63.050 ам.долларын зээлийн гэрээ хийсэн. ...энэ мөнгө болон машин, хөөрөг зэргийг мөнгөн дүнгээр нь тооцоход 646.750 ам.доллар, мөн 30.000 юань буюу 1.192.552.500 төгрөг болж байгаа юм. ...Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтантал нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг битумын орд газар гэсэн. Би энэ орд газарт нь очиж үзээгүй бөгөөд бичиг баримтыг нь үзэж хараад хөрөнгөө оруулсан юм. Сүүлд сонсоход энэ 253.63 га газарт нийтэд нь олборлолт явуулаагүй, зөвхөн 1 га газарт нь л хайгуул явуулаад бусад талбайд хайгуул хийгээгүй тэгсэн мөртлөө надад бүх талбайд нь хайгуул олборлолт хийгээд нөөцийг нь тогтоосон гэж худал хэлсэн байсан.“
“...надад уул уурхайн хоёр ширхэг лиценз, хотын А бүсэд хоёр газар байсны нэг газрыг нь зарсан. Миний дансанд Голомт банкны хувийн харилцах дансанд нийтдээ 1 сая 600 гаран мянган доллар байсан. Үүнээс би О.Э-д 63.050 ам.доллар, дараа нь 150.000 ам.доллар бэлнээр өгч байсан. Дараа нь О.Э-н харилцах данс руу 200.000 ам.доллар шилжүүлж өгч байсан. Ганзоригоос авсан хөөрөгний 55.000 ам.долларыг бас энэ данснаасаа авч өгч байсан. ...О.Э нь битумны орд газартай тэрийгээ зараад чамаас авсан мөнгөө өсгөж өгнө итгэхгүй бол манай компанийн 10 хувийг эзэмш гэж хэлж байсан. 2013 оны 8 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд доллар хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн найз Уянга гэдэг залуугаас найман шарга дээр очиж авч өгч байсан. Энэ 5000 ам.долларыг би нэхэмжлэхгүй. ...би 2014 оны 7 дугаар 09-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 646.750 ам.доллараас бэлнээр өгсөн 413.050 ам.доллар, биет байдлаар өгсөн хоёр ширхэг ланд 200 маркийн автомашин, их гарын алтан мөнгөн үст, шүрэн толгойтой болор хөөргөө нэхэмжилж байна”
“...Би О.Э-н битумын орд газрын товч материалыг үзээд мөнгө зээлж болох юм байна гэж итгэсэн. О.Э өөрөө ч мөнгө зээлээч гэдэг байсан. Би О.Э-д өгсөн доллар бол 400.000 ам.доллароос илүү юм. Одоо өгөх мэдүүлэгтээ энэ тоо баримтыг тодорхой болгоно гэж бодож байгаа. ...2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 10.000 ам.доллар, дээр нь 4.200.000 төгрөг буюу нийт 3050 ам.долларыг өгсөн. Дараа нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 457032636 тоот данснаасаа бэлнээр 50.000 ам.долларыг авч нийт 63.050 ам.долларыг өгсөн. Энэ тухайгаа 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр баталгаажуулсан ба үүнийг О.Э хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ нь тухайн өдрийн ханшаар 63.050*1329.97=83.854.608,5 төгрөг болж байгаа юм.” ...2012 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Монгол банкны хажуугийн Голомт банк руу О.Э-тай хамт орж данснаасаа 150.000 ам.доллар авч өгсөн. ...О.Э надад 150.000 ам.доллар хүлээн авсан тухайгаа бичиж гарын үсэг зурж өгсөн. ...2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Номин их дэлгүүрийн урд байрлах Голомт банкны салбараас О.Э-н 1605010801 данс руу 200.000 ам.долларыг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Энэ баримт 4 дүгээр хавтасны 211-р хуудсанд байгаа. Ингээд О.Э-д нийд 413.050 ам.долларыг өгсөн. ...О.Эд өгсөн мөнгө бол миний хувийн мөнгө...”
“...О.Э нь надтай тохиролцон мөнгийг надаас авсан. Өөр хэн нэгэн нь Жаргалсайханаас очоод мөнгө аваарай гэж хэлж байсан тэр хүнийгээ надтай уулзуулаач гэж О.Э-д хэлмээр байна. О.Э нь мөнгө авах болгондоо надтай хамт банк орж өөрийнхөө данснаас миний данс руу мөнгөн гуйвуулга хийлгүүлэн авч байсан” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 18-21-р хуудас, 5-р хавтаст хэргийн 89-91, 9-р хавтаст хэргийн 152-155, 11-р хавтаст хэргийн 182-184-р хуудас/,
Хохирогч Б.Жаргалсайханаас шүүгдэгч О.Э-д мөнгө хүлээлгэж өгсөн баримтууд /4-р хавтаст хэргийн 25-26, 211-212, 9-р хавтаст хэргийн 156-158-р хуудас/,
Гэрч Хан Хён Су мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Хан Мон Лоу ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд манай компани нь хуулийн зөвлөгөө, визний зуучлал, санхүү, орчуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оны эхээр санагдаж байна он, сар, өдрийг нь сайн санахгүй байна ажил дээрээ байж байтал манай ажилтан Б.Жаргалсайхан нь О.Э гэх хүнийг танилцуулсан. Тэр үед О.Э нь би “Говь марал” ХХК-ийн захирал бөгөөд 100 хувь эзэмшигч байгаа юм. Манай компани нь битумын орд газар ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд энэ орд газрын зөвшөөрлийг авах хүн олоод өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь О.Э-с орд газраа ямар нөхцөлтэй зарах талаар асууж ярилцахад ”танай компаний зүгээс 10.000.000 ам.доллароор авах хүн олоод өг, үүнээс илүү мөнгөөр зарах юм бол илүү мөнгийг нь танай компани ав” гэж хэлсэн. Үүний дагуу бид хоорондоо ярилцаж тохиролцоод О.Э-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан юм. Ингээд уг гэрээний дагуу худалдан авагч хайж Солонгос улсын том гэхээр компаниудтай уулзсан боловч О.Э-н өгсөн нөөц тодорхойлсон шинжилгээний бичиг баримтуудыг “хангалтгүй, итгэх боломжгүй юм байна” гэх шалтгаанаар авах компани олдоогүй. Ингээд гэрээ байгуулсан цагаас хойш ойролцоогоор 10 сарын дараа гэрээ биелэгдэх боломжгүй учраас О.Э-н хүсэлтээр гэрээгээ цуцалсан байгаа. Үүнээс хойш энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй ...манай компани О.Э-тай байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй. Харин хүмүүстэй уулзаж орд газрыг танилцуулах ажилд гарах зардлыг би өөрөө хариуцсан байгаа. ...2013 онд О.Э надтай уулзаад “Би найзуудтайгаа Солонгос явж шоппинг хийх гэсэн юм. Солонгос явахад тус болооч би нэг ч удаа Солонгос очиж үзээгүй” гэж гуйсан.” Үүний дагуу би О.Э-д тус болох санаатай урилга гаргаж өгсөн юм. ...О.Э нь хувийн ажлаараа Солонгос улс руу явсан. Энэ явсан нь битумын ордтой ямар ч холбоо байхгүй. Тэгээд ч битумын ордын асуудлаар Солонгос улс руу явах ямар ч шаардлага байхгүй. Уулзах хүн ч байхгүй. ...Б.Жаргалсайхан нь Муккэчонбу ХХК-ийн нэр дээр байсан зүүн дөрвөн замын зүүн хойд талд байрлалтай Кимпинский зочид буудлын зүүн талд байдаг 5000 м.кв газрын 1.800.000 ам.доллароор худалдан авахаар тохиролцож, 300.000 ам.долларыг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 1.500.000 ам.доллар авах дутуу байгаа. Гэхдээ энэ асуудлаа бид хоорондоо шийдэх болно.“ гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 224-226-р хуудас/,
Гэрч М.Уянга мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...2012 оны сүүлээр О.Э гэх хүн манай ажил дээр ирээд “Хан Хён Сунтай уулзах гэсэн юм. Намайг Пүрэвням ах явууллаа” гэж хэлсэн. Энэ үед анх уулзсан. Харин Б.Жаргалсайханы хувьд 2005-2006 оны үеэс манай захирал Хан Хён Сунтай ажил төрлийн холбоотой байдаг гэдгээр нь таньж мэднэ. Б.Жаргалсайхан нь 2011 оноос 2012 оны 9 дүгээр сар /осол орох хүртлээ/ манай компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. ...О.Э нь анх манай компани дээр ирэх үедээ “Битум худалдан авах хүн хэрэгтэй байна. Худалдан авах хүн олж өгч туслаач” гэж хэлсэн. Үүний дагуу манай захирал Хан Хён Сунтай уулзаад 2012 оны 2 дугаар сарын 21-ны өдөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулахдаа манай компанийн зүгээс О.Э-с ямар нэгэн мөнгө авсан зүйл огт байхгүй. Гэрээний хүрээнд манай компаний захирал Хан Хён Сун нь Солонгос улсын нэлээдгүй том том компаниудтай ууозаад явдаг байсан боловч тухайн үеийн эдийн засгийн хямралтай үе байсан учраас хөрөнгө оруулагч олдохгүй байсан. Энэ хугацаанд О.Э нь “Би Солонгос явж ирмээр байна” гээд манай захиралаас гуйгаад байдаг байсан. Тэр үед Хан Хён Сун нь О.Эд “Чи манай компанитай байгуулсан гэрээний дагуу урилгаар виз мэдүүлбэл виз гарах боломжтой түүнээс биш ямар ч хамааралгүй асуудлаар урилга өгөх боломжгүй, ийм аргаар тус болж болно.” гэж хэлсэн. Ингээд байгуулсан гэрээний дагуу БНСУ-аас О.Э-н нэрээр урилга ирүүлэн визэнд оруулсан бөгөөд О.Э-н виз гарч Солонгос улс руу явсан асуудал байхгүй. Тухайн үед О.Э нь өөрийнхөө хувийн хэргээр Солонгос улс руу явсан зорчиж буцаж ирсэн байгаа. Ингээд хөрөнгө оруулагч олдохгүй байсан учраас О.Э-н хүсэлтээр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцалсан байгаа. ...Манай компаний зүгээс Б.Жаргалсайханд мөнгө өгч буцаан аваагүй тохиолдол огт байхгүй. Бидний хооронд өр авлагын асуудал байхгүй. Тэгээд ч манай компани нь ашиг орлого бага олдог учраас бусдад зээлэх хөрөнгө байхгүй. Б.Жаргалсайхан, О.Э нарын хоорондын мөнгө өгсөн авсан асуудлыг бид мэдэхгүй. Энэ асуудлаас болж манай компанид учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 217-219-р хуудас/,
Гэрч Т.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2005-2012 онд би Ашигт малтмалын газрын Хяналт шалгалт үнэлгээний хэлтэст ажиллаж байсан.Манай өрөөнд хамт суудаг байсан Пунцагдуламтай О.Э уулзаад өрөөгөөр орж гардаг байсан. Тэгж ирж очиж явдаг байхад нь О.Э-тай танил болсон. Жаргалсайханыг бол манай найз Эрдэнэцогт гэх хүн урьд нь танилцуулж байсан юм. Үндсэндээ би О.Э, Жаргалсайхан нарыг таньдаг гэсэн үг. Тэгээд 2012 оны хавар шиг санаж байна баруун 4 замын Гранд плазагийн гадаа Жаргалсайхантай тамхи татаад байж байхад О.Э таарсан юм. Тэгээд тэр үед би тэр хоёрыг танилцуулж, тэр хоёр гар барилцаж байсан. Ингээд салаад явсан. Дараа нь О.Э-тай таарахад “нөгөө залуу чинь юу хийдэг юм бэ, гэхээр нь би Солонгосын хөрөнгө оруулалттай компанид хуульч хийдэг ш дээ гэж байсан” тэгэхэд О.Э ”тэгвэл тэр залуутайгаа танилцуулж өгөөч, манай битумын орд газарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа, уулзуулж өгөөч” гэсэн. Тэгээд би Жаргалсайханы ажил дээр тухайн үед Зүүн 4 зам зүүн талд байрлах “Еvery Day” дэлгүүрийн дунд байрлах оффиссийн байранд О.Э-тай очсон. О.Э, Жаргалсайхан 2 тэндээ уулзаад үлдсэн. Ингэж л энэ 2-ын танилцах үйл явц болсон. ...Сүүлд нь Жаргалсайхантай уулзахад Жаргалсайхан О.Э-н битумын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанид 500-600 мянган долларын хөрөнгө оруулалт хийгээд аль ч үгүй болсон. Энэ асуудлаа шүүх, цагдаагаар шалгуулж байгаа гэж байсан. ...битум гэдэг бол засмал замд ашиглах том хар лак гэсэн үг. Би битумын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан битумыг боловсруулж замын материал болгох үйлдвэр байхгүй. Одоогийн засмал зам тавьж байгаа хар лак материалыг ОХУ-аас авдаг” гэх мэдүүлэг/ 9-р хавтаст хэргийн 159-161-р хуудас/,
Гэрч Н.Пунцаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Жаргалсайханаас 2013 оны үед ч билүү юань авч байсан. 5000 юань гэх тоог ч одоо санахгүй байна. Ямар ч байсан авсан юанийг буцааж өгч байсан. Жаргалсайхан бид 2-ын хооронд өр авлагын асуудал байхгүй. Бид 2 хоорондоо мөнгө төгрөг өгөлцөж авалцсан энэ асуудал энэ хэрэгт хамааралгүй гэж бодож байна. Хэрвээ Жаргалсайхан надаас авлагатай бол хуулийн байгууллагад хандаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй байх. Би Жаргалсайханд өргүй, Жаргалсайхан бид 2-ын хооронд ямар нэг маргаан байхгүй” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 163-164-р хуудас/,
Шүүгдэгч О.Э-н Голомт банк дахь 1605010801 тоот ам.долларын харилцах дансны хуулга “...О.Э-н Голомт банк дахь ам.долларын 110256454 тоот дансны хуулга ...2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200.000 ам.долларыг Б.Жаргалсайханаас шилжүүлсэн гүйлгээний баримт” /4-р хавтаст хэргийн 211-р хуудас/,
Голомт банкны бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /4-р хавтаст хэргийн 24-р хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 7/711 албан тоот /3-р хавтаст хэргийн 246-р хуудас/,
Үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, орчуулгын хамт /4-р хавтаст хэргийн 37-46-р хуудас/,
Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би О.Э-д 2012 оны 5 дугаар сарын 25-нд Ланд Круйзер 200 маркийн нэмэлт бүрэн тоноглолтой, обудтай 5 дугуйны хамт 1 ширхэг, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөн бүрэн тоноглолтой Ланд Круйзер 200 маркийн авто машиныг буюу нийт 2 машиныг итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгсөн. Учир нь тус 2 машиныг О.Э хүүхдэдээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэсэн гэрээ хийж өгөөч гэхээр нь би хүсэлтийг нь биелүүлж худалдах худалдан авах гэрээг хийж өгч нотариатаар батлуулсан. Энэ асуудлыг О.Э урьдаас төлөвлөж хийсэн залилан гэж бодож байна. Надад мөнгийг нь өгөөгүй хэрнээ төлбөр тооцоогүй гэсэн гэрээг хийчихье машины мөнгийг асуудалгүй өгнө гэчхээд одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа ...О.Э намайг гуйгаад байсан. Юу гэж гуйсан бэ гэхээр би 2 хүүхдэдээ өртэй машин өгмөөргүй байна гээд байсан. Тэгээд би О.Эд итгээд мөнгийг нь аваагүй байж худалдах худалдан авах гэрээ хийгээд л өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 152-155-р хуудас/,
Гэрч Б.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Манай Нью Вайт Ривер ХХК нь автомашин барьцаалан зээлдүүлэх гэрээ үйлчилгээ явуулдаг. 2013 оны 10 сарын сүүлээр манайхтай хамтран ажилладаг Голожис ХХК-аас надад Ланд 200 маркийн машин худалдах санал тавьсан бөгөөд надад таалагдсан учраас бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд Бямба гэдэг хүнд 85.000.000 сая төгрөгөөр худалдсан. Би О.Э гэх хүн танихгүй. /4-р хавтаст хэргийн 77/,
Гэрч Б.Энхээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 744 дугаартай гэрээ бол миний байгуулсан гэрээ мөн байна. Би энэ гэрээнийхээ хуулбарыг Нийслэлийн архиваас авсан. Гэрээнд дурьдагдсан байгаа Б.Жаргалсайхан, О.Э гэх хүмүүсийг танихгүй юм байна. Энэ гэрээнд Тоёото ланд круйзер маркийн авто машиныг Жаргалсайхан нь 73 сая төгрөгөөр О.Э-д зарж худалдах худалдан авах гэрээг байгуулсан байсан байна. Зарж байгаа машины үнэ болох 73 сая төгрөгийн төлбөр тооцоо дууссан тухайг дурдсан байна. Төлбөр тооцоо дууссан гэснээр гэрээг нотариатаар баталгаажуулж тамга тэмдгээ дарсан. 2012 онд байгуулагдсан гэрээ болохоор Б.Жаргалсайхан, О.Э гэх нь ямар хүмүүс байсныг бол санахгүй байна. Б.Жаргалсайхан, О.Э нарын хооронд байгуулсан энэ гэрээнд төлбөр тооцоог бэлнээр өгч дууссан тухайгаа дурдаж нотариатаар баталгаажуулсан байна. Хэрвээ төлбөр дуусаагүй гэсэн бол гэрээг нотариатаар баталгаажуулахгүй. Төлбөр тооцоо дууссан гэж талууд хэлж байгаа тул гэрээг нотариатаар баталгаажуулсан. ...хэрэв төлбөр тооцоо дуусаагүй бол урьдчилсан гэрээ байгуулж болно. Жишээлбэл үнийн дүнгийн тодорхой хэсгийг эхэлж өгөх хугацаа, хэсэгчилсэн байдлаар үнийн дүнг төлж дуусахаар урьдчилсан гэрээг хийж нотариатаар баталгаажуулж болно. ...тухайн худалдаж байгаа машин болон бусад хөрөнгийн нэр шилжихэд гол учир нь байгаа. Үнийг төлж дууссан гэж нотариатаар батлуулсан бол эзэмшигчийн нэр солигдож бүртгэгдэнэ. ...худалдагч болон худалдан авагч талууд төлбөр тооцоо дууссан гээд 2 тал зөвшөөрч байвал нотариатч гэрээг баталгаажуулна. Төлбөр тооцоогоо дансаар болон бэлнээр хийсэн байж болно. Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа нь гэрээг батлах үндэс болно.” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 178-180-р хуудас/,
Гэрч Р.Онончимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энэ гэрээ нь одоогоос 7 жилийн өмнө хийгдсэн учраас одоо сайн санахгүй байна. Гэхдээ Нийслэлийн архивын газраас 2012 оны архиваас татаж үзэхэд энэ гэрээг миний бие гэрчилсэн гэдэг нь тодорхой байна. Уг гэрээг гэрчлэхдээ нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын дагуу талуудын хувийн байдлыг тогтоож, тухайн худалдагч талын тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг үндэслэн автомашин худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн ...гэрээ гэдэг бол талуудын чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл дээр гэрчлэгддэг бөгөөд ямар нэгэн байдлаар гуйвуулах буюу нотариатч гэрээний агуулгыг тулгах эрх байхгүй. Гэрээнээс харахд талууд төлбөр тооцоо дуусан гэж гэрээг хийсэн байна. Энэ талаар мөн нотариатын бүртгэлийн дэвтэр дээр худалдагч Жаргалсайхан нь “Төлбөр дууссан” гэж өөрийн гараар бичин нэр гарын үсэг утасны дугаарыг тэмдэглэсэн байна. ...Төлбөрийг нотариатчийн дэргэд өгөлцөж авалцсан тохиолдолд мөнгө авч байгаа хүнээр нь гэрээний доор болон арын хэсэгт мөнгө авлаа гэсэн баримт үйлдүүлэн авдаг. Энэ бүртгэлээс харахад тийм баримт байхгүй байгаагаас харахад эдгээр хүмүүс нь нотариатчийн дэргэд мөнгө өгч авалцаагүй гэсэн үг юм. Гэхдээ төлбөрийн асуудлыг нотариатч заавал тодруулдаг учраас худалдагч Жаргалсайхан нь тооцоо дууссан гэдгийг хүлээн зөвшөөрөөд бүртгэл дээр бичиглэлийг хийж гарын үсэг зурсан байна. Одоо мөрдөн байцаалтад тухайн гэрчилсэн гэрээ, хавсралт болон бүртгэлийн хуулбар зэргийг өгч хавсаргуулъя. ...би над дээр байгаа бичиг баримтын хүрээнд ярилаа. Хэрэв миний дэргэд нэг нь нэгийгээ гуйгаад төлбөр тооцоо дууссан мэтээр гэрээ хийлгэх гэсэн бол гэрчлэх ямар ч боломж байхгүй. Нэг талаас хуурамч баримт үйлдэж байна гэсэн үг болно. Харин тэр хүмүүсийн хоорондоо юу гэж ярьсан талаар би мэдэхгүй. Мэдэх ч боломж байхгүй.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 233-235-р хуудас/,
Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /9-р хавтаст хэргийн 181-185-р хуудас/,
Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /11-р хавтаст хэргийн 237-238-р хуудас/,
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /11-р хавтаст хэргийн 236-р хуудас/
Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Б.Жаргалсайхан, О.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /11-р хавтаст хэргийн 241-р хуудас/
Авто тээврийн үндэсний төв УТҮГ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 430 албан тоот, хавсралтын хамт /12-р хавтаст хэргийн 26-55-р хуудас/
Хохирогч С.Эрдэнэчимэгийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт хандаж 2015.01.29-ний өдөр гаргасан “О.Эд залилууллаа” гэх утгатай гомдол /1-р хавтаст хэргийн 81-р хуудас/,
Хохирогч С.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2009 оноос хойш О.Э гэх хүнийг таньж мэддэг болсон. Тухайн үед би пола гоо сайхны салон ажиллуулдаг байхад таньж мэддэг болсон. ...Тэгээд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр О.Э нь манай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо бага тойруугийн 2-33 тоотод байрлах салоны байранд ирээд миний борлуулж байсан полла брендийн бүтээгдэхүүнээс 3.475.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан аваад 100 долларын урьдчилгаа өгөөд үлдэгдэл 3.336.000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон. Уг мөнгөө О.Э нь сарын дараа бүгдийг нь төлж барагдуулсан юм. Тэгээд бараа авахгүй байж байгаад 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ирээд таны бүтээгдэхүүнийг эгч нартаа зарах гэсэн юм аа сайн бүтээгдэхүүнүүд байна миний юмнаас хэрэглээд байна гэж хэлээд 1267 долларын үнэтэй барааг зээлээр авсан. ...бараа бүтээгдэхүүнүүдийг би өөрөө хэрэглээд найз нөхдөдөө зарна танай бүтээгдэхүүн сайн гээд авсан. Тэгээд би мөнгийг нь нэхэхээр мөнгө орж ирэхээр нь найз нь бөөнд нь өгнө гэж хэлээд аваад байсан”
“ ...О.Э уул уурхайн орд бүхий хувийн компанитай гэж байсан. Энэ шугамаараа үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Миний хувьд нэг хотхонд амьдардаг, бас ам.доллароор гүйлгээ хийдэг, уул уурхайн компани гэхээр мөнгө төгрөгтэй гэж ойлгосон. Бас нөхөр Юм гэх хүн байсан боловч би танил биш. Нэг хүү нь Монголд нөгөө хүү нь Тайванд сурдаг гэж байсан. Тэгээд л би мөнгө төгрөгтэй, гэр орон нь ч боломжийн амьдралтай гэж ойлгосон. Ингээд л О.Э нь манайхаас авсан гоо сайхны хэрэглэл нь манай эгч дүү нарт таалагдаад байна гээд л авах болсон. Авсан огноо үнээр нь 1. 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1267 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 574 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 450 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 1574 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 771 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдөр 84 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 724 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 209 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 400 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5415 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 274 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 542 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 1323 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 103 ам.долларын , 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 850 ам.долларын нийтдээ 14534 ам.долларын бараа бүтээгдэхүүнийг 2013 оны 5 дугаар сараас 12 сарын хооронд 15 удаа ирж авсан. О.Э надаас бүтээгдэхүүн авахдаа “удахгүй мөнгө бөөнөөр орох гээд байна. Мөнгийг чинь өгөөгүй нэмж бараа авахаар санаа зовоод байх юм” гэж хэлэхээр нь би өгчихдөг байсан. ...14533 ам.доллар авмаар байна. ...тухайн үеийн ханшаар 29.053.466 төгрөг болж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 89-90, 91-р хуудас/,
Гэрч Л.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн үед Эрдэнэчимэг эгчийн гоо сайхны бараа зардаг салонд ажилладаг байхад О.Э гэж эгч ирж гоо сайхны бүтээгдэхүүн ирж зээлээр авдаг зарим барааг нь би О.Э-д тусгаар тогтнолын ордонд байх ажил дээр нь хүргэж өгөөд өөрсдөө өгсөн талаар падаан 2 хувь бичээд нэг хувийг О.Э-д өгдөг байсан. Тэр падаан нь Япон хэл дээр бичигдсэн байсан бөгөөд өгч байгаа бүтээгдэхүүнийхээ нэрийг Монголоор бичдэг байсан бөгөөд яагаад гарын үсэг зурдаггүй байсныг мэдэхгүй байна. Захирлын найз гээд их итгэдэг л байсан. О.Э нь авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг өгөлгүй удааширсан. Эрдэнэчимэг захирал О.Э-д өгсөн бүтээгдэхүүнийхээ мөнгийг нь төлөөгүйг жагсаалт гарга гэсний дагуу би жижиг дөрвөлжин ногоон өнгөтэй цаасан дээр падааныг харж байгаад сар, өдрөөр нь авсан бүтээгдэхүүний мөнгөн дүн болох доллароор цувуулан бичиж авах ёстой мөнгөн дүнг гаргаж өгсөн. Үүнийг бичихдээ цээжээр бичээгүй паданаа харж байгаад цуваа гаргаж өгсөн сая үзүүлсэн миний гараар бичиж гаргаж өгсөн баримт мөн байна. Энэ баримтад 400, 630 доллар гэж бичигдсэн нь Эрдэнэчимэг захирлын бичиг байна. ...Эхний тооцоо нь 10.079 доллар, дараагийн хуудас нь 3166 доллар нийт 13.245 долларын бүтээгдэхүүн авсаар талаар тооцоо гаргаж өгсөн. ...Захирлыг байхад ч ирдэг байсан байхгүй байхад нь бол захирал руу О.Э нь утсаар яриад над руу захирал ярихад нь өг гэсний дагуу падаан бичээд өгдөг байсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 236-237-р хуудас/,
Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №11/4-6476 тоот албан бичиг /3-р хавтаст хэргийн 248-р хуудас/,
Хохирогч С.Эрдэнэчимэгээс шүүгдэгч О.Э-д Япон улсын “Pola” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдсан баримтууд /12-р хавтаст хэргийн 91-109-р хуудас/,
Гэрч Л.Наранцэцэгийн тооцооны баримт /3-р хавтаст хэргийн 189-190-р хуудас/,
Гэрч Д.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордны 1 дүгээр давхарт 3 өрөө түрээсэлдэг бөгөөд 101 тоот өрөөг нь О.Э гэж хүнд 2012 оны 2 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сар хүртэл 1 сарыг нь 1.500.000 төгрөгөөр түрээсэлж байгаад түрээсээ өгөлгүй явж байгаад хааяа ирнэ тэгэхэд нь уулзахаар маргааш, нөгөөдөр, сарын дараа гэх зэрэг цаг хугацааг өөр өөрөөр ярьж хэлж уул уурхайн компанид гадаадын хөрөнгө оруулалт хийнэ гэх зэрэг цаг хугацааг өөр өөрөөр хэлж ярьж яваад 2014 оны 10 дугаар сарын үед гэнэт түрээсэлж байгаа өрөөгөө солино гээд 910 тоот өрөөнд шилжин орсон. Нийт түрээсийн төлбөр нэхэмжлэх юм бол 27 орчим сая төгрөг байгаа” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 91-93-р хуудас/,
Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э нь маш ашигтай барилгын төсөл байна 500.000 ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би төслийг нь үзье гэж хэлэхэд О.Э надад 5-6 хуудас монгол хэл дээр материал авчирч үзүүлсэн ба Эрдэнэтийн хаягдал шаврыг боловсруулж зэс, алт, төмрийг нь ялгаад үлдэгдэл шавраар нь гэрлийн бетонон шон хийх, төмөр замын бетон хийх, өнгөлгөөний тоосго, хамгийн сүүлчийн шавраар нь шаазан эдлэл хийх төсөл гэж танилцуулж байсан. Тэгэхээр нь би уг төслийн хүмүүстэй уулзъя гэдэг санал тавиад Баянгол ресторанд уулзахад 1 орчуулагч, 3 солонгос ирэхээр нь төслийн талаар танилцахад орчуулга хийж байсан солонгос Жан Чёнь Чол гэдэг хүн нь өөрөө Монголд байгаа Солонгосчуудыг байнга залилж явдаг солонгос хүн байгаа юм. Жан Хён Чолын төрсөн эмэгтэй дүү нь Монголд залилангийн хэргээр ял эдэлж байсан. Тэгтэл энэ хоёр хүний ах нь гээд Солонгос төслийн удирдагч нь байсан учраас би итгээгүй. Би энэ хүмүүстэй уулзаад төслийн талаар сонсоод төслөө бүтэн эхээр нь цаасан материалаар танилцуулаач гэж хэлэхэд материалаа өгөлгүй амаараа яриад байсан. Би эдгээр хүмүүсийн талаар О.Эд хэлсэн. Тухайн үед О.Э тэдгээр Солонгосчуудад түрээсийн байр олж өгсөн байхаар нь би болиулж байсан. О.Э уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хаягдал шавар ашиглах гэрээ байгуулж өгөөч гэж гуйгаад байхаар нь би О.Э-н Говь Илчит Эрдэнэ ХХК-ийн нэр дээр Эрдэнэт үйлдвэртэй харилцан ойлголцлын санамж бичгийг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хийлгэж өгсөн. О.Э энэ гэрээг хийлгэ өгвөл маш их ашигтай Тайванаас хөрөнгө оруулалт орж ирнэ тэгэхээр нь би зээлсэн болон авсан мөнгөө бүгдийг нь хүү алдангитай нь төлнө гэж ярьж байсан. Энэ төсөл ярианд миний худалдаж авсан хөөрөг огт хамааралгүй. ...Би хөөргөө хаана, хэнд байгаа гэдгийг мэдэж байгаа бол очоод авах боломжтой. Хөөргөө хаана байгаа талаар О.Э-с асуухад хэлж өгөөгүй.”
“...2012 оны 6 дугаар сарын 15-20-ны хооронд О.Э нь манай хүү Ю.Ганзоригт туслаач гэж гуйсны дагуу Ганзоригоос 55.000 ам.доллар бэлэн өгч шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан мөнгөн үст болор хөөргийг нь авсан. О.Э яагаад надаас ингэж тусламж хүссэн гэвэл үүнээс өмнө О.Э-тай Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байх битумын орд газраа зараад надаас зээлж авсан 2 ширхэг Ландкруйзер 200, бэлнээр 5000 юань, 400.000 ам.доллар, 18 сая төгрөг зэрэг зүйлсийг өгсөн байсан учир итгээд хүүгээс нь хөөргийг нь авсан. О.Э надад хэлэхдээ хүү Ганзоригийг хөөрөг хийдэг бөгөөд өмнө нь хамтран амьдарч байсан эхнэр нь хүүхдийн тэтгэвэр нэхээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байнга нэхээд байна тийм учраас тус болооч гэхээр нь авсан. Үүнээс хойш 2 жил 2 сар гаран хугацааны дараа буюу 2014 оны 8 дугаар сарын үед О.Э хүрч ирээд миний хажууд нэг хүнтэй утсаар яриад би сая Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгтэй ярилаа хүүгийнхээ зарсан хөөргийг ашигтайгаар зарж ирье гэхээр нь итгээд хөөргийг өгч явуулсан. Ашигтай гэдгийг нь надад худалдсан үнэ болох 55.000 ам.доллароос илүү зарж өгөх юм байна гэж ойлгоод хөөргөө даалинтай нь өгч явуулсан. Тэгээд сар гаран хугацаанд О.Э-тай утсаар ярихаар өнөөдөр, маргаан болох гэж байна гэж ярьсаар байгаад сүүлдээ утсаа авахгүй алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хөөргийг өгч явуулахад итгэлцлийн хувьд өгч явуулснаас ямар нэгэн гэрээ, гар баримт үйлдээгүй. ...О.Э намайг хөөргийг Эрдэнэтийн хаягдал цагаан шавар боловсруулах төсөл зарцуулаарай гэж хэлж өгсөн тул түүнийг ломбардад тавьсан гэдгээс хэдэн төгрөгөөр тавьсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 89-91-р хуудас, 6-р хавтаст хэргийн 132-133-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай компанид хөөрөг барьцаалан 1 сарын 3.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа зээлийн төлбөрийг шаардахаар утсаа авахгүй, гэрт нь очсон боловч хаалга үүдээ тайлж өгөхгүй санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Үүний дагуу манай компани нь 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэрийг гаргуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй, барьцаа хөрөнгө нь өөрөө бусдыг залилан мэхлэх аргаар авч манай байгууллагад барьцаанд тавьсан байна.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 187-189-р хуудас/,
Гэрч С.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би О.Э гэж хүнийг танихгүй бөгөөд энэ хүн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1 төгрөгийн мөнгөнөөс том хэмжээтэй шүрэн толгой, алтан нуухтай, олон газраа цэгэн хорхой идсэн, нөхөөстэй, цагаан саарал гэмээр өнгөтэй их гарын алтан үст болор хөөргийг 1 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 50 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Хөөрөгний хугацааг сунгуулаагүй О.Э нь утсаа авахгүй алга болсон учир 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд О.Э-г олуулахаар гомдол гаргаж түүний дагуу О.Э-г олж авч зээлээ төлөхийг шаардахад тухайн үед хоёр ихэр хүүхэдтэй нялх биетэй байсан бөгөөд өөрөө эвлэрлийн гэрээ байгуулъя гэж байгуулж 2015 оны 12 сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны хооронд 10 сая төгрөгөөр 5 удаа өгч үндсэн зээлээ төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээнийхээ дагуу мөнгөө төлөөгүй ...манай ломбардны хувьд О.Э нь өөрийн хөөрөг гэж бичиг баримтаа үзүүлж гэрээ байгуулж барьцаанд тавьсан учир тухайн үед хөөргийг авсан байгаа”
“...Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Энэ хугацаанд О.Э-д төлбөрөө төлөх талаар нэлээдгүй боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл манай байгууллагаас авсан зээлээ төлөхгүй зээл төлөх талаар шаардлага тавихад өөдөөс хэл амаар доромжлоод айлган сүрдүүлээд байдаг юм.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 230-231-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хавтаст хэргийн 142-143, 11-р хавтаст хэргийн 247-249-р хуудас/,
Гэрч Ж.Дорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2012 онд Жаргалсайхан, О.Э эгчийн хүүхдээс 55.000 ам. Доллароор худалдаж авлаа гээд алтан үст болор нэртэй чулуугаар хийсэн ширээний том хөөрөг байсан. Уг хөөргийг үзээд арай үнэтэй авсан юм биш үү гэхэд энэ бол Монголд ганцхан байгаа хөөрөг гэж хэлж байсан. Тэр хөөрөг нь маш гоё хийцтэй, том шүрэн толгойтой, алтан нуухтай байсан. Тухайн үед Жаргалсайхан уг хөөргөө тод харуулахын тулд цагаан тамхи хийнэ гэж ярьж байсан. ... 2013 онд О.Э хөөргийг Дагвадоржийн хадам аавд нь үзүүлээд үнэ тохирвол зараад өгье гэж хэлээд авч яваад одоо болтол мөнгөө өгөхгүй байгаа. Уг хөөргийг ломбардад тавьсан гэж хэлээд байгаа гэж ярьж байсан.” /5-р хавтаст хэргийн 56-р хуудас/,
Гэрч Г.Алтан-Од мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би О.Э гэдэг эмэгтэйг 2012 оны үеэс эхлэн танина. Учир нь тэрээр манай хадам ээжтэй найзууд байсан юм билээ. Тийм болохоор манай эхнэр О.Э-г таньдаг гээд уулзаж байхад нь би тэр үед бас эхнэрийнхээ хамт “Эрдэнэт керамик” ХХК-ийг байгуулах гээд 2012 оны үеэс хөөцөлдөж байсан учир ажил хэргийн шугамаар явж байгаад танилцаж байсан юм. Тухайн үед О.Э Дорноговь аймгийн нутагт засмал замын түүхий эд болох битумын орд газар эзэмшдэг гээд эхнэр бид хоёрыг бас тэр орд газрыг ашиглах эсхүл худалдах зэргээр ашиглахад хөрөнгө оруулалт хийх хүн сураглаж байгаарай хэрэв тийм хүн олж холбож өгвөл бид хоёрыг шагнана шүү гэж ярьдаг байсан юм. Тэгээд эхнэр Энхтунгалаг бид хоёр 2012 оны улсын их хурлын сонгуулийн үед нэг удаа О.Э-н ордыг сонирхсон Хятад хүн олж өгч уулзуулж өгч байсан. Гэхдээ тэр хүнтэй тохирч чадаагүй гэж байсан. Түүнээс хойш дахин нэг хэсэг уулзалдаагүй байж байгаад 2013 оны эхэн үед нэг удаа О.Э манай эхнэрийн утас руу залгаж яриад эгчтэйгээ уулзвал энэ утсаар холбогдоорой гээд 9911-тэй дугаар өгсөн мөн уулзах хэрэг болбол манайд ирээрэй гээд Зайсанд “Жигүүр Гранд”-ын байранд хаяг зааж өгсөн гэсэн. ...Эхнэр бид хоёр Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шавар буюу цагаан тоос гэж ярьдаг технологийн хаягдал элсийг ашиглах металл гадаргуйг зэврэлтээс хамгаалах бүрэгч үйлдвэрлэх санааг олоод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Эрдэнэт керамик” ХХК-ыг байгуулчихсан тэгээд үйл ажиллаагаа явуулах хөрөнгө байхгүй байсан болох О.Э-г “Ардын нам”-ын байранд ажлын байр түрээслээд жийп машин сольж унаад явдаг мөнгөний бололцоотой байгаа юм шиг байхаар нь бид түүнээс санхүүгийн дэмжлэг үзүүлж манай компанийн үйл ажиллагааг дэмжээд хамтран ажиллаач гэж хүсэлт тавиад өөрсдийнхөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг танилцуулсан. Тэгэхэд О.Э эгч бидний ажлыг маш их сонирхож байсан бөгөөд тэгээд өөрт нь гадаад улсаас мөнгө ороод ирсэн тохиолдолд биднийг дэмжээд хамтраад ажиллах боломжтой гэж хариу хэлсэн. ...2013 оны 5-6 сарын орчимд шиг санагдаж байна бид байгуулах гэж байгаа үйлдвэрийн буюу хаягдал элс ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулсан Солонгос улсын эрдэмтэдтэй холбоо тогтоож Монгол Улсад урьж бид өөрсдийн төслөө танилцуулж хамтран ажиллах талаар хүсэлт тавьж байсан. Энэ талаараа О.Э эгчид хэлэхэд “хэрэв Солонгос эрдэмтэд урьж ирвэл надтай бас уулзуулаарай би өөрөө уулзаж үзэж байгаад та нарт тусалж хамтран ажиллах эсэхээ шийднэ” гэж байсан. Нэгэнт уг хүмүүсийг урьж ирүүлэх талаар аман тохиролцоо хийчихсэн байсан болохоор уг хүмүүсийг Монголд ирүүлж төсөл танилцуулах үйл ажиллагаатай холбогдох гарах зардлыг гаргаж хамтран ажиллах ажлаа эхлээч гэж О.Э эгчид хүсэлт тавьсан юм. Тэгэхэд тэрээр бүх зардлыг хариуцна гэж хэлсэн. ...компаний захирлаар О.Э-г томилж Жан Юүнь Жүнтэй байгуулсан санамж бичгийг О.Э өөрийнхөө нэрээр дахин шинэчлэн байгуулсан. Тэгээд компаний захирал болчхоод бичиг баримтаа хөрөнгө оруулах улс руугаа явуулсан гэж хэлсэн учир эхнэр бид хоёр Солонгос эрдэмтдийг урих ажилдаа орж эхэлсэн бөгөөд О.Э эгчийг нэгэнт компаний захирал болчихсон юм чинь уг үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдээч мөн хөрөнгө оруулалтаа хийгээс гэрээнд заасан хөрөнгө оруулалт хийх хугацаа өнгөрсөн гэдэг талаар сануулан хэлэхэд О.Э эгчид нь их мөнгө орж ирэх болохоор хугацаа их шаардаж байна гэж хариу хэлсэн. ...Солонгос улсаас эрдэмтдээ 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн. ...О.Э орчуулагчаар бидний орчуулагчийг оролцуулахаас татгалзаж өөрөө нэг орчуулагч гэсэн эмэгтэйг дагуулж явсан. ...О.Э утсаар яриад байсан бөгөөд Жан Юүнь Жүний дүү нь ахтайгаа уулзчихаад үйлдвэрийн үйл ажиллагааг үзүүлээгүй гэж байна ш дээ гэхээр нь манай эхнэр О.Э-тай машинд нь очиж уулзахад О.Э хүнтэй ярьсан байсан чинь бүтсэнгүй дотогш орж үзүүлж чадсангүй одоо яахав буцахаас гээд ууртай байсан гэсэн ...Маргааш нь 9 цагт буудал дээр очиж Солонгосчуудтай уулзахаар тохирсон бөгөөд О.Э эхнэр бид хоёр луу машин явуулна гэсэн боловч машинаа явуулаагүй утсаа авахгүй байсан учир бид өөрсдөө 9 цаг 30 минутын орчимд зочид буудал дээр очиход О.Э зочид буудлын коридорт тэргэнцэр дээр суусан эрэгтэй хүнийг түрээд орчуулагч нь гэх эмэгтэйгийн хамт явж байгаа нь таарахад О.Э шууд бид хоёрт уурлаад л эхнэр бид хоёрт захирсан байдлаар харьцаад олигтой юм ч ярихгүй нөгөө хүмүүс чинь хаана байна хурдлаач гээд сонин харьцаад эхэлсэн. ...уулзалтын өрөөнд уулзалт хийхэд тэргэнцэр дээр суусан Жаргалсайхан гэдэг хүн бас хамт оролцсон. ...Солонгосчуудтай ярихдаа Жаргалсайханыг өөрийнхөө хуулийн зөвлөх, намайг менежер, манай эхнэрийг санхүүгийн ажилтан гэж танилцуулсан. Тэгээд Солонгосчуудад нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн талаар ярьж эхлээд удаагүй байхад Жаргалсайхан өөрөө дундуур нь ороод Солонгосоор яриад уулзалтын уур амьсгалыг эвдээд эхэлсэн. О.Э “миний хүссэн үндсэн ажлыг ярь” гэж санал тавихад Солонгосчуудад уг ажлыг ярихын тулд эхнээс нь тайлбарлаж байна гэж хариу тайлбар хэлээд маргаан ч юм шиг байдалтай байсаар байгаад О.Э “энэ хүмүүс миний хүсэж байгаа бизнесийн талаар ярихгүй оршил яриад байна” гэж хэлээд Жаргалсайханыгаа түрээд гараад явчихсан. ...үндсэн зохиогч эрдэмтэдтэй нь хамтран ажиллахаар ярилцаад орой нь хоолонд оруулчхаад маргааш өглөө нь уг эрдэмтдийг гаргаж өгөх болоход О.Э утсаа авахгүй байсан болохоор нь бид шууд нисэх явах замд надруу Баянгол зочид буудлаас яриад Солонгос улсын иргэдийг О.Э гэдэг хүн аваад явлаа тооцоог нь таныг хийнэ гэнэ ээ та ирж тооцоогоо хийнэ үү гэж ярихаар нь О.Э уг нь Солонгосчуудыг Монголд ирүүлэхтэй холбоотой зардлыг хариуцна гэж байсан учир гайхаад О.Э руу залгахад огт утсаа авахгүй байсан учир бид зочид буудалд очоод иргэний үнэмлэхээ барьцаалж үлдээгээд буцаад нисэх онгоцны буудалд явж очоод нисэхийн төлбөр хураан авдаг хаалгаар орж байхад нөгөө хаалгаар О.Э машинтай гараад явчихсан. ...Тэгээд л тэр өглөөнөөс хойш О.Э дахин утсаа аваагүй сүүлдээ бид компаниа буцаан авахаар нэг хэсэг залгаж байгаад сүүлдээ арга ядаад залгахаа больсон. О.Э гэдэг хүн эхнэр бид хоёрын буюу манай компаний хийхээр төлөвлөсөн байсан ажлыг ингэж нураасан юм. ...Зочид буудлын зардлыг бид өөрсдөө төлсөн. Солонгосчуудын ирэх буцах нисэхийн зардлыг бид бас дааж төлсөн. ...2015 оны зун О.Э манай эхнэртэй яриад Жаргалсайхан Эрдэнэт рүү бидэнтэй хамт яваад бид нарын ажлыг нураасан биз дээ чи тэр талаар Баянгол дүүргийн цагдаа дээр ирээд хэлээд өгөөч гэж хэлэхэд нь манай эхнэр “Жаргалсайхан гэдэг хүн бидэнтэй хамт Эрдэнэт яваагүй ш дээ албан ёсоор хуулийн байгууллагаас дуудвал би үнэн байдлыг л хэлнэ ш дээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. /5-р хавтаст хэргийн 235-237/,
Гэрч Ц.Энхтунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э гэдэг эмэгтэй, түүний нөхөр Юм гэдэг эрэгтэй нартай 2010 онд манай ээж ажил хэргийн шугамаар танилцаж байсан юм. ...манай нөхөр Алтан-Од бид хоёр Жаргалсайхан, О.Э гэх хүмүүсээс огт мөнгө төгрөг америк доллар авч байгаагүй. ...нэг удаа гэрээнд заасан 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр болж өнгөрсний дараа наадмын дараахан манай нөхөр хөдөө явчихсан байх хойгуур нэг удаа О.Э над руу утсаар яриад барилгачдын талбай дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход Ланд круйзер 200 маркийн машиндаа О.Э өөрөө жолооны ард суучихсан түүний хажуугийн суудалд махлагдуу бор царайтай 30-40 орчим насны болов уу гэмээр эрэгтэй сууж байсан. ...тухайн үед би О.Э-н машины арын суудалд нь орж суухад надад 10.000 ам.доллар өгөхөд нь би гэрээнд заасан мөнгөө өгч байгаа юм байх гэж бодоод аваад гэртээ хариад байж байхад надтай уулзсанаасаа хойш 2 цаг орчмын дараа О.Э дахин над руу залгаад ”саяны үзэж байсан машиныг худалдан авах болчихлоо мөнгө дутаад байна эгчийнхээ түрүүн өгсөн долларыг буцаагаад өгчих би хөдөө явж ирээд нэг мөсөн тооцоо хийе чи намын байрны дэргэд авч ирээд өгчих” гэхээр нь би буцаж яваад ардын намын байрны дэргэд О.Э машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн. ...манай нөхөр бид хоёрыг зүгээс О.Э, Жаргалсайхан нараас 15.000 ам.доллар авсан хөөрөг барьцаанд тавьсан зүйл огт болоогүй.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 238-239-р хуудас/,
Гэрч Н.Пунцаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2011 он билүү 2012 оны үед Жаргалсайхан надад Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулж ахуйн хэрэгцээний ваар зэрэг эдлэл хийж болохоор байна, мөн энэ шаврыг Солонгос руу шавар эдлэл хийх материалаар экспортод гаргаж болох байх гэж ярьж байсан. Түүнээс энэ төсөл хэрэгжээгүй. Би энэ төсөлд оролцсон, ажилласан зүйл байхгүй. Яагаад энэ төсөл хэрэгжсэн гээд байгааг гайхаж байна. Жаргалсайхан дараа нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулах ажил хийгдээгүй гэж байсан. гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 163-164-р хуудас/,
Гэрч Э.Хөхийсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э эгч Жаргалсайхан нар хамтарч Эрдэнэт үйлдвэрийн ашиглахаа больсон хиймэл нуурын доод талын шаврыг дахин боловсруулах ашиглах төсөл хэрэгжүүлэх ажил дээр хамтарч ажиллах чиглэлээр явж байсан. Энэ төсөл нь хэрэгжээгүй, 2013 онынхоо сүүлээр энэ ажил чимээгүй болсон. ...Би энэ хөөрөгний асуудлын талаар мэднэ. О.Э Жаргалсайхан нар дээрх Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийн ажил хийх гэж байхдаа мөнгөний хэрэг боллоо гээд Жаргалсайханы хөөргийг О.Э эгч бид 2013 оны 7 дугаар сарын үед гэрт очиж аваад хорооллын Өргөөгийн урд талын начин заан ломбардад 50 сая төгрөгийн барьцаанд тавьсан. ...Барьцаанд тавихад нь Жаргалсайхан яваагүй. Яагаад 50 сая төгрөгт уг хөөргийг тавьсан бэ гэхээр би өөрөө “Начин заан” ломбардны ерөнхий захирал Туяа гэх эмэгтэйтэй уулзаж 50 сая төгрөгт тавиулж байсан. Хөөрөгний үнэлгээ нь ломбардны үнэлгээгээр 35 сая төгрөг болсон юм. Туяа нь манай эхнэр Тунгалагтамирын дүү болох Гурвантамирын хадам ээж нь юм. Тийм учраас Туяа эгчээс би гуйж байгаад хөөргийг үнэтэй буюу 50 сая төгрөгт тавиулсан. Энэ мөнгийг О.Э бид 2 аваад Найман шарга ченжийн зах руу ирж доллар болгоод дээрх төсөл дээр ажиллаж байсан Солонгос хэлний орчуулагч өндөр нуруутай бор хүүхэнд цалин гэж 15,000 ам.долларыг Жаргалсайхан хэлснээр өгсөн. 15,000 ам долларыг хуучин Туул рестораны хойд талд байрлах Засгийн газрын байр гэсэн хаягтай хэддүгээр ч байр билээ тэр байрны гадаа машин дотор О.Э эгч өгсөн. Тэр өндөр бор хүүхэн ганцаараа машин дотор орж ирж авсан. Мөнгө өгчхөөд Жаргалсайхан луу О.Э утсаар залгаад мөнгө өглөө шүү гэж хэлж байсан. Солонгос хэлний орчуулагч өндөр нуруутай бор хүүхэн нь нөхөртэйгөө хамт явдаг байсан. Нэрийг мартсан байна гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 165-167-р хуудас/,
Гэрч О.Эрдэнэпүрэв мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... О.Э гэх эгчийг бол танина. Байцаагчийн зүгээс харуулсан иргэний үнэмлэхийн хуулбарыг харлаа. Миний таних О.Э эгч бол мөн байна. Гэхдээ би Энхтунгалаг гэх хүнийг танихгүй. Энхтунгалагт 15,000 ам доллар өгсөн гэх асуудлыг мэдэхгүй. ...О.Э эгчээс өөрөөс нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулах төслийн сонсож байсан. Түүнээс энэ төсөл хэрэгжсэн ажил болсон талаар мэдэхгүй. Уг төслийн асуудлаар БНСУ-ын эрдэмтдийг урьж ирүүлэх асуудалд зориулж Энхтунгалагт мөнгө өгсөн гэх асуудлыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 168-169-р хуудас/,
Хохирогч С.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э ямар нэгэн хөөрөгний талаар огт яриагүй бөгөөд энэ талаар би мэдэхгүй, сонсооч үгүй. Жаргалсайхан гэж хүн энэ талаар надаас асуусан тийм зүйл болоогүй, над руу хөөрөгний талаар яриагүй гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 137-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /6-р хавтаст хэргийн 146-148-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хавтаст хэргийн 247-249-р хуудас/,
Начин заан ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 02/10/424 тоот албан бичиг /11-р хавтаст хэргийн 185-р хуудас/,
Начин заан ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /6-р хавтаст хэргийн 191-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /5-р хавтаст хэргийн 125-р хуудас/,
Хохирогч Х.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2013 онд өөрийн таньдаг эгч Уранбилэг гэх хүнээр дамжуулан О.Э гэх хүнтэй танилцсан тухайн үед уул, уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг гэсэн ба О.Э гэх хүнд мөнгө хэрэгтэй байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэж хэлсэн тэгэхээр нь би 201 оны 1 сарын 13-ны өдөр О.Э гэх хүнд бэлнээр 100.000.000 төгрөгийг өгсөн үүний дараа нэг сарын дараа 16.000.000 төгрөгийг О.Эд өгсөн тухайн мөнгийг эхлээд 100.000.000 төгрөгийг өгөхдөө О.Этай хамт нотариатаар баталгаажуулан уг мөнгийг өгсөн дараагийн 16.000.000 төгрөгийг өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй ямар нэгэн баримт байхгүй энэ мөнгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр О.Эд зээлсэн. Ингээд 3 сар өнгөрсний дараа ярихад эгчийнх нь ажил амжилттай болж байгаа удахгүй мөнгийг чинь өгнө гэж мессеж бичээр өдийг хүрсэн.”
“...О.Э-тай 2017 оны 2 дугаар сараас хойш утасных нь ярианы эрх хаагдаж холбоо барьж чадахгүй болж Гандуламын хамт ХУД-ийн нутаг дэвсгэрт байх Ривер гарден хотхонд очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. ...Гандулам эгч бид хоёр Налайх дүүрэгт танил Урнаа гэж эгчийнд 2-3 удаа очсон О.Э байж таарсан. Гэтэл Урнаа, О.Э гэж хүн 3 сарын хугацаатай мөнгөний хэрэг байна 10 хувийн хүүтэй зээлнэ гэнэ гэж хэлсэн. Тэгээд О.Э-тай танилцаад эхлээд 116 сая төгрөг дараа нь манай эгч Гандулам 24 сая төгрөг тус тус зээлүүлж мөнгөө залилан мэхлүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 228, 6-р хавтаст хэргийн 134-135-р хуудас/,
Гэрч Д.Баясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...О.Э гэж хүнд манай эхнэр Гантуяа мөнгө зээлүүлье найдвартай гэхээр нь бэлэн байсан 100 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж өгч байснаас энэ хүнийг огт танихгүй. О.Э-тай хүнээр дамжуулан танилцсан гэж байсан. ...би 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд байх нотариатын газар очиж бэлнээр 100 сая төгрөг өгч сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Үүнээс хойш дээрх мөнгөн дээр нэмж цувуулан бэлнээр 10, 4, 2 сая төгрөгөөр 16 сая төгрөгийг ямар нэгэн баримт бичиг үйлдэж гэрээ хэлэлцээр хийгээгүй өмнө нь гэрээ хийчихсэн байсан учир итгээд өгч явуулсан. ...Энэ мөнгийг О.Э 0008 серийг нь санахгүй байна Ланд Круйзер 200 маркийн хар өнгийн машин унаж ирээд авч явж байсан. О.Э мөнгө зээлэхдээ ашигт малтмалын нэг орд газартай түүнийгээ зарах гэж байгаа тийм учраас мөнгө хэрэг болоод зээлж байгаа тэгээд үүнийг зараад мөнгийг чинь буцааж өгнө хүлээж байгаарай итгээд хүлээж байгаарай гэж ярьдаг байсан. ...мөн манай эхнэр Гантуяагийн эгч Гандулам мөн О.Эд мөнгө зээлүүлээд алдсан гэж саяхан сонссон. ” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 138-139-р хуудас/,
Гэрч Ч.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гантуяа, Гандулам нарыг таньдаг бөгөөд хамаатан садан биш. 2013 онд шиг санаж байна О.Э ломбардад байгаа юмнуудын хугацааг нь дуусаад алдах гээд байна авах хүн байвал өгчих юмсан гэж байхаар нь Гантуяад шиг санаж байна энэ талаар хэлээд эдгээр хүмүүс хоорондоо танилцаж байсан. Гантуяа, Гандулам нар үүнээс хойш О.Эд мөнгө зээлүүлсэн гэж байсан бөгөөд хэдэн төгрөгийг хэдэн хувийн хүүтэй хэрхэн хоорондоо зээлүүлсэн талаар нь мэдэхгүй байна. ...О.Э эгч олон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй Дорноговь аймагт байдаг гээд надад гэрчилгээг нь үзүүлж байсан. Мөн битумын орд газартай гэж ярьж байсан санагдаж байна. ” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 140-141-р хуудас/,
Зээлийн гэрээний хуулбар “...Д.Баясгалан, О.Э нарын хооронд байгуулсан” /6-р хавтаст хэргийн 75-р хуудас/,
Хохирогч Х.Гандулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрийн найз Уранбилэгээр дамжуулан анх О.Э гэх хүнтэй танилцсан. Тухайн үед О.Э нь уул, уурхайн лицензийн бизнес хийдэг гэж хэлж байсан. Мөнгөний хэрэг гараад байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн тэгэхээр нь би О.Эд 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, дараа нь 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 3 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг Голомт банкны дансаар шилжүүлсэн. Ингээд 3 сарын дараа мөнгөө нэхэхээр мөнгө удахгүй орж ирнэ гэж хэлсээр өдийг хүрсэн”
“...нийлээд 24.000.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр өгсөн. Эхлээд тус бүр 10.000.000 төгрөг 2 удаа өгөхдөө бэлнээр О.Эд өөрт нь өгсөн. Би өндөр хүүтэй 3 сарын хугацаатай гэхээр нь 10.000.000 төгрөгийг нь Тогтохбаяр гэж хүнээс 6 хувийн хүүтэй зээлж, үлдсэн 10.0000.000 болон 4.000.000 төгрөгийг найз Наранцэцэгийн ээж болон найзаас нь 5 хувийн хүүтэй зээлж авсан. ...Дүү Гантуяагаа 3 удаагийн үйлдлээр 100.000.00, 10.000.000 гэх зэргээр нийт 116.000.000 төгрөгийг өгсний мэдэж байна.”
“...О.Э хохирол барагдуулаагүй бөгөөд ...утас нь 2017 оны 2 дугаар сараас хойш орох ярианы эрх хаагдаж холбоо барьж чадахгүй болсон. ...би О.Эд 20 сая төгрөгийг нь 10, 10 сая төгрөгөөр нь гэрээ байгуулан өгч 4 сая төгрөгийг нь ямар нэгэн барим үйлдээгүй өгсөн. Манай дүү надаас өмнө 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулаад 100 сая төгрөг, 10, 4, 2 сая төгрөгийг тус тус гэрээ байгуулаагүй бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 230, 231-232, 6-р хавтаст хэргийн 136-р хуудас/,
Зээлийн гэрээний хуулбар “...Х.Гандулам, О.Э нарын хооронд байгуулсан” /6-р хавтаст хэргийн 73-74-р хуудас/,
Хохирогч Э.Туулын Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 63-р хуудас/,
Хохирогч Э.Туул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2009 онд Оросын холбооны улсын Москва хотын Найрамдлын их сургуульд шүдний эмчээр суралцахаар анх очиж суралцаж байсан. Ингээд 2014 оны 4 дүгээр сард Монголоос ирсэн О.Э-тай анх танилцаж байсан. Тэр үед О.Э нь надтай хамтран амьдрагч Амарбаясгалантай уулзаж байхад нь танилцсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сард О.Э нь Монголд байхдаа надтай утсаар холбоо барьдаг байсан. Юу гэж ярьдаг байсан юм бэ гэхээр “үр шилжүүлэн суулгах гэж байгаа юм, эмнэлгээр явна чи өөрөө эмчийн мэргэжлээр суралцаж байгаа болохоор энэ чиглэлээр судлаад өгөөч, бас орчуулагч хэрэгтэй” байна гэдэг байсан. Би О.Э-н ярьсны дагуу үр суулгах эмнэлгүүдийг судалсан байсан юм. О.Э 2015 оны 2 дугаар сарын эхээр Монголоос Москвад ирсэн. Бид 2 Москвад уулзаад маргаашаас эмнэлгүүдээр явж “Арт-Эко” гэх эмнэлгийг сонгосон. Тэгээд О.Э шинжилгээ өгөөд 1 сарын турш эмчилгээ хийлгээд 2015 оны 3 дугаар сарын 02-нд үр шилжүүлэн суулгуулахаар болсон юм. Тэгээд 2015 оны 03-р сарын 01-ны өдөр О.Э миний амьдарч байсан гэрт ирээд “би бүтэн сар эмнэлгээр явлаа маргааш үр шилжүүлэн суулгах ажилбарт орно, тэгсэн чинь мөнгө бүтсэнгүй, энэ хугацааг хойшлуулмааргүй байна, эмнэлэг нь урьдчилаад мөнгө тушаа гэсэн гээд 5,500 /таван мянга таван зуу мянга/-н долларын баримт үзүүлсэн. “Арт-Эко” эмнэлгээс бичиж өгсөн баримт үзүүлсэн. О.Э тэр үедээ “би 50 настай дахиж надад ийм боломж олдохгүй ш дээ, яг үр шилжүүлэх гэхэд мөнгө орж ирэхгүй байна, уг нь 7 хоногийн дараа Монголоос лицензийн мөнгө орж ирэх гээд байна, эгчдээ мөнгө түр олоод өгөөч” гээд уйлаад гуйгаад байсан. Надад тэр үед сургалтын төлбөрт өгөх 6000 ам.доллар байсан болохоор тэр мөнгөө О.Э эгчид өгсөн. 6000 ам.долларыг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Арт-Эко” эмнэлэг дээр нь аваачиж өгсөн. Тэр өдрөө О.Э үр шилжүүлэх суулгах мэс ажилбарт орсон юм. Би О.Э эгчийн мөнгө 7 хоногийн дараа ирэх юм чинь би 7 хоногийн дараа төлбөрөө хийчихье, О.Э эгч ямар ч байсан хүсэж байсан үр шилжүүлэн суулгах ажилдаа орог гэж бодсон юм. Тэгээд 7 хоногийн дараа мөнгө ирээгүй. Би мөнгөө нэхээд л байдаг байсан миний мөнгийг өгөөгүй. О.Э эгч 7 хоногийн дараа битгий хэл одоо хүртэл миний мөнгийг өгөөгүй намайг залилж мэхэлсэн. Нэг төгрөг буцааж өгөөгүй. Мөнгөө нэхэхээр эхэндээ өгнөө гэдэг байснаа сүүлдээ юун сүртэй юм, ер нь та нараас болж ийм юм болсон гээд ойлгомжгүй юм яриад байдаг болсон.”
“...О.Э надад ээмэг бэлэглэхийн хувьд бэлэглэсэн. Тэр ээмэг нь 10.000 ам.доллар хүрэхгүй. Яагаад гэвэл надад бэлэглэсэн ээмгийг Москва хотын Оросын ломбардад үнэлүүлж зарсан юм. Тэр нь 120 ам.доллар болж байсан. Үүнийг О.Э мэднэ.” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 119-123, 125-127-р хуудас/,
Гэрч Р.Дэстогос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э гэх хүнийг огт танихгүй бөгөөд ОХУ-д байх танил Амарбаясгалан над руу утсаар яриад энэ О.Э гэж хүн ОХУ-д үр суулгуулах гэж байгаа хугацаа нь болчхоод дуусах гээд байна эмнэлгээс нь манай эхнэр лүү утасдаад байна тус болоорой зардлын мөнгө олж өгөөч гэхээр нь О.Э-тай утсаар холбогдож Гадаад хэргийн яамны эрд талд нэг оффист байхад нь очиж уулзсан. 10000 ам.доллар хэрэгтэй байна гэхээр нь би 2015 оны 2 дугаар сард битүүний урд өдөр хэдний өдрийг нь сайн санахгүй байна эхнэрийн найзаас нь 10.000 доллар зээлж авч өгөөд гарын үсэг зуруулж авч үлдсэн. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байсан шиг санаж байна нэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг О.Э 10.000 долларынхоо барьцаанд үлдээгээд явсан.”
“...Би тухайн үед О.Э гэх хүнийг бол таньдаггүй байсан. ОХУ-д байдаг найз Амарбаясгалан над руу утсаар залгаад “О.Э гэх эмэгтэй рүү холбогдож уулзаад туслаарай, наад эмэгтэй чинь Оросын Холбооны улсад эмнэлэгт үзүүлэхээр ирэх гэж байгаа, мөнгө хэрэгтэй гэсэн мөнгө олж өгч туслаарай” гэсэн. Би Амарбаясгалангийн хэлснээр утсаар холбогдоход О.Э мөнгөний хэрэгтэй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 10,000 ам доллар яаралтай хэрэгтэй байна, гаднаас мөнгө орж ирэхээр буцаагаад өгчихнө гээд байсан. Амарбаясгалан бас над руу яриад наад хүндээ мөнгө олж өгөөд тусалчхаарай гээд байсан болохоор туслая гэж бодсон. ...Ингээд би 2015-02-17-ны өдөр О.Э-тай утсаар холбогдож 1 дүгээр эмнэлгийн урд тал руу байх байранд очиж уулзсан. Би найз Амарбаясгалангийн гуйснаар О.Эд 10,000 /арван мянга/ ам долларыг түр өгсөн. 10,000 ам доллар өгөхдөө О.Э-с барьцаа болгож ашигт малтмалын лиценз бүхий бичиг баримтуудыг эх хувиар нь авсан. О.Э өөрөө тэр бичиг баримтуудаа надад барьцаа болгон өгөхдөө “Ургах говь” ХХК гэсэн толгойтой маягт хуудас дээр “О.Э миний бие өвчний учир гадаадад эмчлүүлэхээр болсон тул “Ургах говь” компаний хувьцааг бусдад шилжүүлэх, компанийг төлөөлөх эрхийг Э.Дэстогост бүрэн төлөөлүүлэхээр 6 сарын хугацаатай итгэмжлэл олгов” гэж бичиж гарын үсэг, тамга дарж баталгаажуулж өгсөн. ...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр О.Э-с мөнгөө буцааж авсан. Мөнгөө авахдаа урьд авсан бичиг баримтуудыг тоо ёсоор хүлээлгэн өгсөн. О.Э бичиг баримтуудаа бүрэн хүлээн авлаа, итгэмжлэлийн хугацааг өнөөдрөөр дуусгавар болголоо, энэ хооронд Э.Дэстогос нь итгэмжлэлийн дагуу ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй гэсэн бичгийг “Ургах говь” ХХК гэсэн толгойтой маягтынх нь ар талд бичүүлэн авсан. Ийм л асуудал болсон. ...О.Э-н барьцаанд тавьсан тусгай зөвшөөрлийг зарж түүний араас нь мөнгө явуулах талаар огт ярилцаж тохиролцоогүй, тусгай зөвшөөрлийг нь зөвхөн зээлсэн 10.000 долларынх нь барьцаанд авч үлдсэн юм. Энэ 10,000 долларыг О.Э сар хүрэхгүй хугацаанд буцаагаад надад өгнө гэж байсан юм. О.Эд 10,000 доллар өгөхдөө би хүү тооцох талаар ярьж тохирсон зүйл байхгүй ...Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг би ямар нэг эрхгүйгээр авахаар барьцаа биш болно. О.Э энэ итгэмжлэхтэй байсны хүчинд 10.000 долларыг надад буцааж өгсөн байх. ...О.Э өөрөө над руу утсаар яриад барьцаанд тавьсан тусгай зөвшөөрлөө авъя гэж ярихаар нь зээлсэн 10.000 долларыг өгөөд ав гэж хэлсэн. Тэгээд О.Э бэлнээр 10.000 долларыг авчирч надад өгөөд тусгай зөвшөөрлөө авсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 233-235, 9-р хавтаст хэргийн 170-172-р хуудас/,
Гэрч Д.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2014 оны өвөл манай байранд О.Э буугаад танилцаж байсан бөгөөд үүнээс хойш бие биенийгээ таньдаг болсон. О.Э надад ярихдаа Халимаг Аркади Манджиев гэж хүнтэй суух гэж байгаа гэж байгаа хамт Халимаг улсад очоод ирлээ гэж ярьж байсан. Тухайн үед 3-4 хоночхоод намайг Монгол руу явахад цуг явсан. Энэ оны зун 5, 6 сарын орчимд О.Э нь Аркади Манджиевтай уулзах гэж ирсэн. Хамтран амьдраад сууна гэж ирээд Лотте рус зочид буудалд байрлаж буугаад ойролцоогоор 1 сар орчим болсон. Буудалд бол тэр Аркади Манджиев нь ирээд хэсэг байж байгаад буцдаг байсан. Аркади Манджиев нь урлагийн хүн байсан бөгөөд ирэхээрээ тоглолт, хүлээн авалтанд ороод буцдаг байсан. ...2014 оны 8 дугаар сард өвчний улмаас хоёр хөлөндөө хагалаанд ороход нь тус болж арай хямд үнээр хийлгүүлж өгч байсан. ...2015 оны 2 дугаар сард тус Лотте рус зочид буудалд буугаад үр шилжүүлэн суулгуулна гээд эмнэлгээр явсан. 2015 оны 3 дугаар сард намайг эзгүйд манай эхнэрээс 6000 ам.доллар үр шилжүүлэн суулгуулна гээд зээлж авсан байсан. Мөнгө зээлэхдээ манай эхнэрт Монголоос мөнгө ирнэ санаа зоволтгүй гэж хэлээд авсан байсан.”
“...2015 оны 2 дугаар сарын эхээр ирэхдээ Аркади Манджиеваас хүүхэдтэй болно, эмчилгээ хийлгэмээр байна Лотте рус буудалд хямдралтай байрламаар байна ярьж өгөөч гэсэн. Би Элчин Сайд Алтангэрэлтэй яриад Аркади Манджиевын эхнэр О.Э ирсэн байна, Лотте рус буудалд хямдралтай байрлуулах боломж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхэд Алтангэрэл сайд Зоригоо зөвлөхтэй ярьсан байх. Тэгээд ямар ч байсан О.Э Лотте рус буудалд 50 хувийн хөнгөлттэй буусан. О.Э өөрөө орос хэл мэдэхгүй байсан тул би машин тэргээр, эхнэр Туул эмнэлэгт үзүүлэхэд орчуулга хийх зэрэг бүхий л тусламжийг үзүүлж байсан. Энэ тусламжийг үзүүлсэн гэж Туул бид 2 О.Э-с нэг ч төгрөг аваагүй, хөлс нэхээгүй, сэтгэлээрээ тусалж байсан. О.Э тухайн үед 2 ихэр хүүхэд төрүүлнэ, үр суулгана гэж байсан. Аркади Манджиев ч хэд хэдэн удаа ирж байсан. Үр суулгахад О.Э-г насыг 50 гарсан учир боломжгүй гэж Москва хотын эмч нар хэлж байсан. Гэвч О.Э өөрөө үр суулгана гэж байсан тул Туул бид 2-ын тусламжаар хоёр ихэр хүүхдийн үр ч суулгуулж, үр суулгах ажиллагаа амжилттай явагдсан. О.Э нь энэ үр суулгах ажиллагааны төлбөрт шаардлагатай 6000 ам долларыг манай эхнэр Туулаас авсан байгаа. Туул надад энэ мөнгийг өгснөө нуусан байсан. Тэгээд О.Э 2015 оны 6-р сард Монгол Улс руу буцсан. Буцахдаа байрлаж байсан Лотте рус буудлын төлбөрийг төлөөгүй зугтаасан. О.Э Лотте рус буудлаас гарахдаа “эмнэлэгт 7 хоног эмчлүүлнэ буудлын төлбөр явж байг” гэж худлаа хэлж гарсан байдаг. Мөн Туулын сургалтын төлбөртөө өгөх гэж байсан 6000 ам долларыг өгөөгүй. Туулаас 6000 ам долларыг зээлж авахдаа Монголоос мөнгө удахгүй ирнэ, санаа зоволтгүй гэж хэлээд авсан байсан. Энэ мөнгийг О.Э одоо ч өгөөгүй байгаа. ...Би О.Эд нэг ч төгрөгийн өр байхгүй. О.Э-с зээлэх болон бусад байдлаар нэг ч төгрөг авч байгаагүй. Яагаад надаас авлагатай гэж хэлснийг гайхаж байна. Надаас авлагатай юм бол тэр баримтаа гаргаад ирэх ёстой ш дээ. Харин би О.Эд их тус болсон. Үүний хариуд нэг ч төгрөг нэхээгүй. Туулд 10.000 ам.долларын үнэтэй алтан сувдан ээмэгний хослол бэлэглэснийг мэдэхгүй. Хэрвээ О.Эд тухайн үед 10,000 ам долларын үнэтэй алт сувдны хослол бүхий ээмэг байсан бол үр суулгахдаа барьцаанд тавих юм уу, зарж ашиглаж болох байсан байх. Харин Туул, О.Э нар нэг ээмэг ломбардад тавих гээд Москва хотын маш олон ломбардад үнэлүүлсэн гэсэн. Тэр нь 300 ам доллар болсон гэсэн. 300 ам доллароор тавьсан ломбардны бичгийг Туул олохгүй байгаа юм. Би одоо Орост очоод Туулаар тэр ломбардыг заалгаад бичгийг шүүлгэж олж баримтыг нааш нь явуулъя гэж бодож байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 88-90-р хуудас, 8-р хавтаст хэргийн 112-115-р хуудас/,
Хохирогч Э.Туулын Голомт банк дахь 2209337245 тоот ам.долларын дансны хуулга /8-р хавтаст хэргийн 132-148-р хуудас/,
Хохирогч Л.Дулмаа, гэрч Б.Халиунаа нарын Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /9-р хавтаст хэргийн 57-р хуудас/,
Хохирогч Л.Дулмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Халиунаа бид хоёрыг хэн нэгэн ятгаж энэ хэрэг асуудалд гомдол өгүүлсэн зүйл байхгүй. ...О.Э өөрөө ирээд хэрэгт зургийг нь хавсаргасан байгаа дээл, плажнуудыг оёулсан. Оёдлын хөлс, материалын хөлсийг нийлээд 1.300.000 төгрөг болсон. Энэ мөнгийг О.Э өгөх ёстой. Цэрэндэжид гэж яриад байгаа хүн нь энэ асуудалд хамаагүй. ...О.Э мөнгөө өгнө гээд цувуулаад хувцсаа оёулсан. Эхний гарсан хувцасны мөнгийг нэхэхээр одоо дансаар шилжүүлнэ. Маргааш өглөө өгнө гээд байхаар нь итгээд дээрх хувцаснуудыг оёж өгсөөр байгаад ийм байдалд хүрсэн. О.Э өөрөө Орос улсад амьдарч байсан. /9-р хавтаст хэргийн 61-63-р хуудас/,
Хохирогч Л.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Миний охин Халиунаа нь 2005 оноос эхлэн хувиараа оёдол ажиллуулдаг байсан юм. Би тухайн үед Урт цагаан худалдааны төвд оёдолчин, эсгүүрчин зэргээр ажиллаж байсан ба 2010 оноос хойш охин Халиунаагийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Тавин мянгатын 23 дугаар байрны 35 тоотод Ялгуун нэртэй бөс барааны салон ажиллуулдаг юм. Одоогоос 2-3 жилийн өмнө О.Э гэдэг хүн манай оёдлын газраар хувцас хийлгэдэг байсан ба 2017 оны 5 сарын 10-аас 7 сарын 10-ны хооронд палаж, дээл, шорт зэрэг 10 гаруй нэр төрлийн хувцас хийлгэж авч явчихаад миний данс руу одоо гараад мөнгийг чинь шилжүүлчхнээ гэснээ байхгүй болчихсон. Би дараа нь мөнгөө авъя гээд утас руу нь залгахаар одоо ингээд өгчихнө гэж хэлээд өнөөг хүртэл өгөхгүй байна. О.Эд хийж өгсөн хувцасны үнэ нийт 1 300 000 төгрөг болсон юм” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 64-65-р хуудас/,
Гэрч Б.Халиунаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би хадам ээж Дулмаагийн хамт хороололд ажилладаг байсан ба, О.Э нь манайхаар хувцас оёулдаг байсан ба, тухайн үед хувцасныхаа мөнгийг өгөөд л яваад байдаг байсан чинь 2017 оны 5 дугаар сараас эхлээд плате, дээл, хувцас хасуулах гээд л янз бүрийн хувцаснууд оёулаад мөнгийг нь удахгүй өгнөө гэж хэлж явсаар байгаад одоо болтол мөнгөө өгөөгүй алга болчихсон. Ярихаар эгч нь удахгүй өгнөө гэж хэлээд алга болчихсон юм.
“....нэг плажны урд талын оруулганы материал авчирч өгч байсан түүнээс бусад бүх материалыг манай оёдлын салон гаргаж байсан юм. Хоёр плажны материал авчирч өгсөн зүйл байхгүй. Манай салоноор оёулсан бүх хувцсаа аваад явсан. Харин өөрөө засвар хийлгүүлэх гэж байгаа юм гээд нэг хөх өнгийн плаж авчирч өгсөн тэр плаж нь л байгаа.” гэх мэдүүлэг. /9-р хавтаст хэргийн 66, 67-р хуудас/,
Зарлагын баримт “...бүх материал орсон үнэ 1.300.000 төгрөг” /9-р хавтаст хэргийн 84-р хуудас/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 тоот албан бичиг /4-р хавтаст хэргийн 165-р хуудас/,
Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905 албан тоот /4-р хавтаст хэргийн 119-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот /1-р хавтаст хэргийн 187-р хуудас/,
Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоот /1-р хавтаст хэргийн 188-р хуудас/,
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн бусад байдал, хохирол, төлбөртэй холбоотойгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Монгол банкны ханшийн лавлагаанууд /8-р хавтаст хэргийн 170, 173, 176,179, 189, 192, 195, 201, 204, 207, 210-р хуудас/, Мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 172-р хуудас/, Бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 29-32-р хуудас/, Хан-Уул дүүргийн 11-р хорооны засаг даргын тодорхойлолт /11-р хавтаст хэргийн 15-р хуудас/, Э.Аригун, Э.Аядарь нарын төрсний гэрчилгээний хуулбар /10-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /4-р хавтаст хэргийн 183-р хуудас/, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 00000626 дугаар тодорхойлолт /13-р хавтаст хэргийн 156-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон гэж шүүхээс шийдвэр гаргахдаа үнэлж, дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Э-г гэм буруутайд тооцож буй үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Жаргалсайханаас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говьмарал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63.050 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 83.854.608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 150.000 ам доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Эын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Жаргалсайхан, гэрч Хан Хён Су, М.Уянга, Т.Ганболд, Н.Пунцаг нарын мэдүүлэг, хохирогч Б.Жаргалсайханаас шүүгдэгч О.Эд мөнгө хүлээлгэж өгсөн баримтууд, шүүгдэгч О.Э-н Голомт банк дахь 1605010801 тоот ам.долларын харилцах дансны хуулга, Голомт банкны бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 7/711 албан тоот, Үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, орчуулгын хамт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Жаргалсайхан нь шүүгдэгч О.Э-н “Говьмарал” ХХК-ын эзэмшилд буй МҮ-016934 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газрыг худалдан борлуулахад зуучлах гэрээ, хэлэлцээр, зуучлалын үйл ажиллагаанд оролцохдоо ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна. “Хан Мон Лоу” ХХК-ын захирал Хан Хён Сун, О.Э нарын хооронд байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу “Хан Мон Лоу” ХХК нь үйлчилгээ үзүүлсний хөлс аваагүй талаар Хан Хён Сун нь гэрчээр мэдүүлдэг, О.Э-г тухайн тусгай зөвшөөрөл бүхий орд газрыг худалдан борлуулах зорилгоор бус хувийн ажлаар БНСУ-д зорчсон талаар ч мөн мэдүүлсэн энэхүү үйл баримтыг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Жаргалсайханд “...ажил маань бүтэж байгаа Хятад, Тайван, Япон улсуудад зарахаар болсон тэгэхийн тулд талбайгаа томсгох шаардлагатай байна 600.000 ам.долларын тусламж үзүүлээч хэрвээ би битумын орд газраа зараад мөнгөтэй болвол чамаас авсан 600.000 ам.долларыг 1.000.000 доллар болгож өгнө” гэх зэргээр түүнийг хуурч, битумын орд газрыг худалдаж ашиг олоод мөнгөтэй болохоороо өгнө гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хохирогч Б.Жаргалсайханыг төөрөгдөлд оруулсан үйлдэл тогтоогдож байна. Энэхүү үйл баримт нь гэрч Хан Хён Сугийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...О.Э-с орд газраа ямар нөхцөлтэй зарах талаар асууж ярилцахад ”танай компаний зүгээс 10.000.000 ам.доллароор авах хүн олоод өг, үүнээс илүү мөнгөөр зарах юм бол илүү мөнгийг нь танай компани ав” гэж хэлсэн. ...О.Э-н өгсөн нөөц тодорхойлсон шинжилгээний бичиг баримтуудыг “хангалтгүй, итгэх боломжгүй юм байна” гэх шалтгаанаар авах компани олдоогүй. ...битумын ордын асуудлаар Солонгос улс руу явах ямар ч шаардлага байхгүй. Уулзах хүн ч байхгүй” гэх мэдүүлэг, гэрч М.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...О.Э нь анх манай компани дээр ирэх үедээ “Битум худалдан авах хүн хэрэгтэй байна. Худалдан авах хүн олж өгч туслаач” гэж хэлсэн. ...Хан Хён Сун нь Солонгос улсын нэлээдгүй том том компаниудтай ууозаад явдаг байсан боловч тухайн үеийн эдийн засгийн хямралтай үе байсан учраас хөрөнгө оруулагч олдохгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Жаргалсайхан О.Э-н битумын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанид 500-600 мянган долларын хөрөнгө оруулалт хийгээд аль ч үгүй болсон” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Тайлбар гэх гарчигтай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэх 2 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримт нь эх хувиараа авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс үнэлэх боломжгүй гэж дүгнэв. Мөн нотлох баримтыг шалгахдаа харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана гэсэн байх бөгөөд энэхүү тайлбарыг бичиж ирүүлсэн эсэх талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч М.Уянга нь энэхүү тайлбарыг БНСУ-ын иргэн Хан Хён Сү ирүүлсэн нь үнэн боловч буцаагаад авсан талаар мэдүүлжээ. Иймд дээрх нотлох баримтыг шүүх үнэлж шийдвэр гаргах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Э нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд хохирогч Б.Жаргалсайхантай автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа автомашины үнийг төлсөн мэтээр гэрээ байгуулж хохирогч Б.Жаргалсайханд хүүхдэдээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэсэн гэрээ хийж өгөөч ...машины мөнгийг асуудалгүй өгнө гэх зэргээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 111.856.600, 109.224.680 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий Тоёото ланд круйзер-200 маркийн 2 ширхэг автомашиныг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Жаргалсайхан, гэрч Б.Ганбаатар, Б.Энхээ, Р.Онончимэг нарын мэдүүлэг, Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбарууд, Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Б.Жаргалсайхан, О.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, Авто тээврийн үндэсний төв УТҮГ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 430 албан тоот, хавсралт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо автомашины үнийг төлсөн, залилах гэмт хэрэг үйлдээгүй талаар маргаж оролцсон боловч хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд хохирогч Б.Жаргалсайханы өмчлөлийн Ланд-Круйзер 200 маркийн 2 ширхэг автомашиныг үнийг төлсөн байдлаар гэрээ хийсэн боловч төлбөр төлөгдсөн талаар баримт авагдаагүй, гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Энхээ, Р.Онончимэг нарын мэдүүлэгт нотариатч Б.Энхээ “...худалдагч болон худалдан авагч талууд төлбөр тооцоо дууссан гээд 2 тал зөвшөөрч байвал нотариатч гэрээг баталгаажуулна. Төлбөр тооцоогоо дансаар болон бэлнээр хийсэн байж болно. Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа нь гэрээг батлах үндэс болно”, нотариатч Р.Онончимэг “...Харин тэр хүмүүсийн хоорондоо юу гэж ярьсан талаар би мэдэхгүй. Мэдэх ч боломж байхгүй” гэх зэргээр мэдүүлсэн нь автомашин худалдах худалдан авах гэрээнд талууд төлбөр тооцоо дууссан мэтээр тэмдэглэл оруулсан нь бодит байдал дээр шүүгдэгч О.Э-г автомашины үнийг төлөөгүйгээр бусдыг залилж Ланд-Круйзер 200 маркийн 2 ширхэг автомашиныг шилжүүлэн авч цааш худалдан борлуулж ашиг олсон залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож байна.
Шүүгдэгч О.Э нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Эрдэнэчимэг эрхлэн үйл ажиллагаа явуулж байсан “Поло” нэртэй гоо сайхны салоноос “...бараа бүтээгдэхүүнүүдийг би өөрөө хэрэглээд найз нөхдөдөө зарна танай бүтээгдэхүүн сайн мөнгө орж ирэхээр нь найз нь бөөнд нь өгнө” гэх зэргээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Эрдэнэчимэг, гэрч Л.Наранцэцэг, Д.Энхбаатар нарын мэдүүлэг, Хохирогч С.Эрдэнэчимэгээс шүүгдэгч О.Эд Япон улсын “Pola” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдсан баримтууд, Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №11/4-6476 тоот албан бичиг, гэрч Л.Наранцэцэгийн тооцооны баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогч С.Эрдэнэчимэгийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан талаарх баримтууд, мөн энэ талаар гэрч Л.Наранцэцэг мэдүүлэхдээ: “...би О.Эд тусгаар тогтнолын ордонд байх ажил дээр нь хүргэж өгөөд өөрсдөө өгсөн талаар падаан 2 хувь бичээд нэг хувийг О.Эд өгдөг байсан. Тэр падаан нь Япон хэл дээр бичигдсэн байсан бөгөөд өгч байгаа бүтээгдэхүүнийхээ нэрийг Монголоор бичдэг байсан бөгөөд яагаад гарын үсэг зурдаггүй байсныг мэдэхгүй байна. Захирлын найз гээд их итгэдэг л байсан.” гэх мэдүүлэг, хохирогч С.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, шүүгдэгч О.Э нь тусгаар тогтнолын ордонд оффисын зориулалтаар өрөө түрээсэлж байсан талаар гэрч Д.Энхбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э-н хохирогч С.Эрдэнэчимэгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Гантуяагаас уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч нийт 116.000.000 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Х.Гантуяа, гэрч Д.Баясгалан, Ч.Уранчимэг нарын мэдүүлэг, Зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Х.Гандуламаас 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Х.Гандуламын мэдүүлэг, Зээлийн гэрээний хуулбар зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Х.Гантуяад 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцон гэрээг байгуулж, улмаар 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10 000 000, 4 000 000, 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч нийт 116 000 000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авсан, мөн хохирогч Х.Гантуяагийн эгч Х.Гандуламд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцож улмаар 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, дараа нь 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 3 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус Голомт банкны дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна. О.Э-н үйлдэл нь бусдыг хуурч, зээлийн гэрээ байгуулах замаар өөрийн залилах үйлдлийг халхавчлан зохиомол байдлыг буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн мэт төсөөллийг хохирогчдод бий болгож, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгө болох бэлэн мөнгийг өөрт шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн. Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахыг зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгардаг. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэтэл шүүгдэгч О.Э нь хохирогч Х.Гантуяа, Х.Гандулам нарт богино хугацаанд, хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцохдоо уул, уурхайн бизнес эрхэлдэг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газар эзэмшдэг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцсон зэргээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Х.Гантуяагийн “...уул, уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг гэсэн ба О.Э гэх хүнд мөнгө хэрэгтэй байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэж хэлсэн”, хохирогч Х.Гандуламын “...Тухайн үед О.Э нь уул, уурхайн лицензийн бизнес хийдэг гэж хэлж байсан. Мөнгөний хэрэг гараад байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч О.Э нь зээлийн гэрээ байгуулж хохирогч Х.Гантуяа, Х.Гандулам нараас 3 сарын хугацаатайгаар мөнгө зээлсэн боловч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон талаар гэрээний талуудад урьдчилан мэдэгдээгүй, гэрээний үүргийг ямар нэгэн хэлбэрээр биелүүлээгүй буюу гэрээний үүргийг огт гүйцэтгэж байгаагүй зэрэг нь анхнаасаа бусдыг залилах гэмт хэргийг үйлдэхдээ зээлийн гэрээ байгуулж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авсан болох нь тогтоогдож байна.
О.Э-н үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Гантуяад 116.000.000 төгрөгийн, хохирогч Х.Гандуламд 24.000.000 төгрөгийн тус тус хохирол учирсан байна.
Шүүгдэгч О.Э нь 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол Олимп хорооны 5 дугаар байрны 27 тоотод Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгт өндөр үнээр зарж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Жаргалсайханаас 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг шилжүүлэн авч улмаар Начин заан ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж ашиг олон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Жаргалсайхан, С.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ, гэрч С.Энхмаа, Ж.Дорж, Г.Алтан-Од, Ц.Энхтунгалаг, Н.Пунцаг, Э.Хөхийсүрэн, О.Эрдэнэпүрэв нарын мэдүүлэг, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Начин заан” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 02/10/424 тоот албан бичиг, Начин заан ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт, Эд зүйлийн үнэлгээ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд гэрч Ц.Энхтунгалаг нь “...10.000 ам.доллар өгөхөд нь би гэрээнд заасан мөнгөө өгч байгаа юм байх гэж бодоод аваад гэртээ хариад байж байхад надтай уулзсанаасаа хойш 2 цаг орчмын дараа О.Э дахин над руу залгаад ”саяны үзэж байсан машиныг худалдан авах болчихлоо мөнгө дутаад байна эгчийнхээ түрүүн өгсөн долларыг буцаагаад өгчих би хөдөө явж ирээд нэг мөсөн тооцоо хийе чи намын байрны дэргэд авч ирээд өгчих” гэхээр нь би буцаж яваад ардын намын байрны дэргэд О.Э машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн.” гэх мэдүүлэг, мөн гэрч Г.Алтан-Одын “...Баянгол зочид буудлаас яриад Солонгос улсын иргэдийг О.Э гэдэг хүн аваад явлаа тооцоог нь таныг хийнэ гэнэ ээ та ирж тооцоогоо хийнэ үү гэж ярихаар нь О.Э уг нь Солонгосчуудыг Монголд ирүүлэхтэй холбоотой зардлыг хариуцна гэж байсан учир гайхаад О.Э руу залгахад огт утсаа авахгүй байсан учир бид зочид буудалд очоод иргэний үнэмлэхээ барьцаалж үлдээгээд буцаад нисэх онгоцны буудалд явж очоод нисэхийн төлбөр хураан авдаг хаалгаар орж байхад нөгөө хаалгаар О.Э машинтай гараад явчихсан. ...Солонгосчуудын ирэх буцах нисэхийн зардлыг бид бас дааж төлсөн.” гэх мэдүүлгүүдээр О.Э нь төсөл санхүүжүүлэх зардлыг Б.Жаргалсайханы алтан үст, болор хөөргийг Начин заан ХХК-ийн ломбардад барьцаалж авсан 50.000.000 төгрөгөөр санхүүжүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч О.Э-г залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Жаргалсайханд 72.377.800 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Э нь 2015 оны 3 дугаар сард ОХУ-ын Москва хотод байх үедээ хохирогч Э.Туулд “...би 50 настай дахиж надад ийм боломж олдохгүй ш дээ, яг үр шилжүүлэх гэхэд мөнгө орж ирэхгүй байна, уг нь 7 хоногийн дараа Монголоос лицензийн мөнгө орж ирэх гээд байна, эгчдээ мөнгө түр олоод өгөөч” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Э.Туул, гэрч Р.Дэстогос, Д.Амарбаясгалан нарын мэдүүлэг, хохирогч Э.Туулын Голомт банк дахь 2209337245 тоот ам.долларын дансны хуулга зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Э.Туултай ОХУ-д байх хугацаандаа түүнтэй танилцаж улмаар хохирогчтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж буюу хохирогчийн өмчлөх эрхийн эсрэг ашиглаж, 6000 ам.долларыг 7 хоногийн хугацаанд эргүүлж өгнө гэж хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн байна. Түүний энэхүү үйлдэл нь хохирогч Э.Туулын “...О.Э тэр үедээ “би 50 настай дахиж надад ийм боломж олдохгүй ш дээ, яг үр шилжүүлэх гэхэд мөнгө орж ирэхгүй байна, уг нь 7 хоногийн дараа Монголоос лицензний мөнгө орж ирэх гээд байна, эгчдээ мөнгө түр олоод өгөөч” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдож байна. Гэрч Р.Дэстогосын мэдүүлгээр О.Э-тай ямар нэгэн уул, уурхайн тусгай зөвшөөрөл худалдах, хөрөнгө оруулалттай холбоотой тохиролцоо хоорондоо хийгээгүй, 10.000 ам.долларын барьцаанд итгэмжлэл хийлгэж авсан талаараа мэдүүлдэг, мөн гэрч Д.Амарбаясгалангийн О.Э-с мөнгө төгрөг авч байгаагүй, өр авлага байхгүй тухайгаа мэдүүлсэн мэдүүлгүүдээр О.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод үйл ажиллагаа явуулах хохирогч Л.Дулмаагийн “Ялгуун” нэртэй оёдлын газарт хувцас захиалгаар хийлгэж үнийг нь төлөхгүйгээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Л.Дулмаа, гэрч Б.Халиунаа нарын Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хохирогч Л.Дулмаа, гэрч Б.Халиунаа нарын мэдүүлэг, зарлагын баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Л.Дулмаад хувцас хийлгэсэн мөнгийг өгнө гэж хохирогчийг хуурч, урьд хувцас хийлгэдэг, танилын харилцаатай байсныг урвуулан ашиглаж хохирогчийг залилж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирогч Л.Дулмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...О.Э өөрөө ирээд хэрэгт зургийг нь хавсаргасан байгаа дээл, плажнуудыг оёулсан. Оёдлын хөлс, материалын хөлсийг нийлээд 1.300.000 төгрөг болсон. Энэ мөнгийг О.Э өгөх ёстой ...Одоогоос 2-3 жилийн өмнө О.Э гэдэг хүн манай оёдлын газраар хувцас хийлгэдэг байсан ба 2017 оны 5 сарын 10-аас 7 сарын 10-ны хооронд палаж, дээл, шорт зэрэг 10 гаруй нэр төрлийн хувцас хийлгэж авч явчхаад миний дансруу одоо гараад мөнгийг чинь шилжүүлчихнээ гэснээ байхгүй болчихсон” гэх мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Э нь 2012 оны 2 дугаар сарын 17 өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.
Прокуророос О.Э-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Учир энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулсан байна. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд О.Э нь залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг амьжиргаагаа залгуулах гол эх сурвалж болгосон, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг болгосон, залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг дээрх байдлаар зарцуулж байсан эсэхийг тогтоосон бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар зүйлчилсэн прокурорын шийдвэр үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсний дагуу шүүгдэгч О.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчилэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч С.Урантуяа нь шүүх хуралдаанд оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ “...Шүүгдэгч О.Э-г гэм буруугүй гэж үзэж байна” гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь 2012 оны 2 дугаар сарын 17 өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байх тул иргэдийн төлөөлөгч С.Урантуяагийн шүүгдэгч О.Э-г гэм буруугүй гэж дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хугацаанд хохирогч Э.Туулын Худалдаа хөгжлийн банк дахь 471020686 тоот дансанд 11.239.320 төгрөгийг шилжүүлж хохирогч Э.Туулын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Жаргалсайхан, С.Эрдэнэчимэг, Х.Гандулам, Х.Гантуяа нарын хохирлыг нөхөн төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Л.Дулмаад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь 2.800.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт төлөхөөр хүлээлгэн өгснийг Мөрдөн байцаах албаны данснаас гаргуулж хохирогч Б.Жаргалсайхан, С.Эрдэнэчимэг, Х.Гантуяа, Х.Гандулам нарт 700.000 төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Э нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жаргалсайханд 840.504.188 төгрөгийн хохирол учруулснаас энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 72.377.800 төгрөгийн үнэлгээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Жаргалсайханд буцаан хүлээлгэн өгч нийт төлбөл зохих 767.426.388 төгрөгийн, хохирогч С.Эрдэнэчимэгт 26.678.468,9 төгрөгийн, хохирогч Х.Гантуяад 115.300.000 төгрөгийн, хохирогч Х.Гандуламд 23.300.000 төгрөгийн, тус тус төлөх төлбөртэй байна. Иргэний нэхэмжлэгч Начин заан ХХК-ийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед ”...О.Э нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай компанид хөөрөг барьцаалан 1 сарын 3.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа зээлийн төлбөрийг шаардахаар утсаа авахгүй, гэрт нь очсон боловч хаалга үүдээ тайлж өгөхгүй санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Үүний дагуу манай компани нь 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэрийг гаргуулсан” гэсэн байх тул шүүгдэгч О.Э нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905 албан тоотоор Нийслэлийн улсын бүртгэлийн ерөнхий газарт “...Говь Марал ХХК-ийг бусад шилжүүлэх эрхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэн өгч манай ажилд туслана уу” гэх албан тоотын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоотоор “Говь марал ХХК-д хориг тавьсан болохыг мэдэгдье” гэж ирүүлсэн албан бичгүүдийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Говь марал” ХХК-д тавьсан хориг, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод дурьдсан “...Говь марал ХХК-ийн эзэмшилд буй хүчин төгөлдөр 16934А, “Ургах говь” ХХК-ийн эзэмшилд буй 13337Х тоот тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болно” гэж тус тус заасны дагуу шилжих хөдөлгөөн хязгаарлагдсан О.Эын эзэмшилийн дээрх компаниуд, компаний нэр дээрх тусгай зөвшөөрлүүд нь гэмт хэргийн замаар олсон орлого, хөрөнгө гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг шилжих хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч О.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч О.Э нь бага насны буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ны өдөр төрсөн 5 настай Э.Аригун /хүү/, Э.Аядарь /охин/ нарын 2 ихэр хүүхдийн хамт оршин суудаг талаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 00000626 тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан, уг бага насны хоёр хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэхэд холбогдох баримт, асрамждаа авах хүний хүсэлт зэрэг ирээгүй байх тул хүүхдүүдийн асран хамгаалагчийг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар харьяа дүүргийн засаг даргад даалгав.
Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Э-д Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 199 тоот захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Прокуророос шүүгдэгч Г овогт О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн ирүүлсэн эрүүгийн 2014 2600 02714 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэхээр тогтож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Г овогт О.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Шүүгдэгч О.Э-с Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жаргалсайхан /РД: ПП70121014/, С.Эрдэнэчимэг /РД: ЧИ55102609/, Х.Гандулам /РД: ЦД74102784/, Х.Гантуяа /РД: ЦД81090762/ нарт тус бүр 700.000 төгрөгийг хувь тэнцүүлэн олгосугай.
6.Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Жаргалсайхан /РД: ПП70121014/-д 767.426.388 төгрөгийн, хохирогч С.Эрдэнэчимэг /РД: ЧИ55102609/-т 26.678.468,9 төгрөгийн, хохирогч Х.Гантуяа /РД: ЦД81090762/-д 115.300.000 төгрөгийн, хохирогч Х.Гандулам /РД: ЦД74102784/-д 23.300.000 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч Начин заан ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч О.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905 албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод заасны дагуу шилжих хөдөлгөөн хязгаарлагдсан О.Эын эзэмшилийн “Говь марал ХХК, “Ургах говь” ХХК-ууд, дээрх компаний нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Жаргалсайханд буцаан олгосугай.
10.Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалсугай.
11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Н.БАЯРМАА