Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: А.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 211400000099 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 1-1-45 тоотод 2021 оны 03 дугаар сарын 21- ний өдөр иргэн Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1.  Шүүгдэгч А.Мн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой 16 цагийн үед би гадуур машинтай явж байсан чинь хуучин манай байгууллагад ажиллаж байсан Б гэгч нь над руу согтуу утсаар залгаад ална шүү хутгална шүү манай найз намайг аваад даагаад гарна одоо гараад ир гэж утсаар ярихаар би Бийн хүүхэд ******* гэх хүүхэд рүү утсаар ярихад аав Б нь согтуу байна гэхээр нь би цагдаа руу дуудлага өгчхөөд Бийн эхнэр Эын хамт Бийн гэр лүү орсон чинь Б нь согтуу хутга аваад над руу дайрсан тэр үед би хажуу тийшээ зайлсан чинь намайг духаараа мөргөөд гараараа цохиод авсан би гарт нь хутга байгаа юм байна гэж бодсон чинь эхнэр нь болох Э нь хутгыг булаагаад авсан байсан тэгээд Б нь надтай барилцаж аваад 2 гарыг нь барьж аваад ор луу түлхэж унагаагаад барьж аваад хэвтсэн чинь над руу баахан нулимаад байсан надтай барилцах явцад Бийн хамраас нь цус гарч хамар нь шарх болж цус гарсан байсан би бодохдоо надтай зууралдаж байх үед юманд цохигдсон байх гэж бодсон тэгээд байж байтал Бийн охин Ж, манайд ажилладаг галч Б нар нь орж ирээд Б бид 2-ийг салгасан чинь галч Бг өшиглөж аваад байсан над руу дахин дайраад байхаар нь би гараад явсан чинь үүдэнд цагдаа нар ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ ганцаараа 0.5 граммын архи ганцаараа уусан юм. 14 цагийн орчимд гэртээ байж байтал манай хүү ******* нь өөрийн унадаг дугуйгаа зарах уу гээд М яриад байна гэхээр нь би М руу утсаар яриад би манай хүүхэд дугуйгаа зарахгүй гээд хэлсэн би тухайн үед архиндаа нэлээн согтсон байсан учир тэрнээс хойш юу болсон эсэхээ санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь нүд хамар амнаас гарчихсан цагдаа дээр ирсэн байсан би юу болсон талаар асуусан чинь М зодож цохисон байсан би тухайн үед юу болсон эсэхээ ерөөсөө санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /

4. Гэрч А.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-45 тоотод байх манай гэрт нөхөр Б нь М гэх манай байгууллагыг хариуцсан захиралтай маргалдаад байна гэж Мн эхнэр надад хэлж би ажил дээрээсээ гэртээ ирэхэд М манай нөхөр Б хоёр гэрт маргалдаж байсан. Би гэртээ ороод болиоч та 2 гэхэд Б нь чамайг ална гэж хэлээд хутга барьж авсан би хутгыг нь булааж автал М хажуу талаас ирээд М, нөхөр Б 2 хоорондоо зодоон хийж биеэ цохиж аваад байсан нөхөр Бийн хамраас цус гарсан шарх болсон байсан. Тэгээд М нь цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг Боос хутга салгаж авсны дараа М нь манай нөхөртэй зодоон хийж гараараа нүүр рүү нь цохиод байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 27/

5. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би ажлын байран дээрээ байж байтал Б ахын гэрт чимээ гараад байхаар нь Б ахын охин Ж гийн хамт Б ахын гэрт яваад очтол гэрт Э эгч, М, Б ах нар байсан бөгөөд Б ахын дээрээс нь М гарсан 2 гарыг нь барьсан байдалтай тайвшруулсан байдалтай хэвтэж байсан би юу болсон талаар асуухад Б ах агсан тавиад байна гэсэн Б ахын хамар дээр нь цус болсон нүдэн хөхөрсөн байсан тэгээд М нь Б ахыг тавиад би зөрөөд Б ахын гараас нь барьж тайвшруулсан удалгүй цагдаа нар орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

6. Гэрч Э.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой 16 цагийн орчимд би ажлын байран дээрээ байж байтал М захирлын эхнэр нь чи гараад аав Бийнд оччихоод ирээ цаана чинь зодоон болоод байгаа юм шиг байна гэхээр нь галч Бгийн хамт аав Бийн гэрт ортол ээж Э, аав Б, М нар нь байсан аав Б нь согтуу нүүрээс нь цус гарсан байдалтай орон дээр хэвтэж байсан дээр нь М захирал гарсан 2 гарын барьсан байдалтай байсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

 7. Гэрч Л.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16-17 цагийн орчимд би гэртээ байж чинь цонхоор урд өмнө манайд галчийн ажил эрхэлж байсан Бийн гэрээс хүн хэрүүл хийж зодоон хийж байгаа юм шиг чимээ гараад байхаар нь манай байгууллагын ажилтан Б, Ж нарыг очиж юу болж байгааг хараад ир хүмүүс хоорондоо хэрүүл хийгээд байх шиг байна гээд явуулсан тэгтэл манай нөхөр М тухайн гэрээс гарч ирээд Б намайг мөргөчихлөө гээд куртикээ тайлчхаад цагдаа дуудсан цагдаа нар ирсэн байна цагдаа явлаа гээд гараад явсан би тухайн үед юу болсон мэдээгүй хажууд байгаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн:

1. Ц.Бийн биед хамарт шарх, 2 нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 59-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.М нь 2021 оны 03 дугаар сарын 21- ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 1-1-45 тоотод иргэн Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Б, гэрч А.Э, Б.Б, Э.Ж, Л.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 164 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокурорын газраас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх ойлголт нь шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх талаар заасан бөгөөд шүүх уг ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэхдээ шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж ойлгох нь зүйтэй юм.

Шүүх шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хохирогчийн гэх 1 ширхэг хутгыг хураан авсан Прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч А.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт А.Мг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Мг зургаан / 06 / сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч А.М нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай..

6. Шүүгдэгч Т.М нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн гэх 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ