Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 214

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу-3/9

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* *******т холбогдох 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн дэд захирал Д.Басбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ******* үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 220,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Б.*******ээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбацоодол нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* /*******/ ******* нь манай байгууллагад төлөх өглөг болох 175,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би ******* ******* ХХК-нд төлөх өглөг 330,000 төгрөгөөс 175,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 175,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******ээс 330,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.******* нь 330,000 төгрөгөөс 175,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 175,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан 330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 175,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 175,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийн 4825 төгрөгийг улсын төсвөөс, 4825 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА