| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00214/и |
| Дугаар | 216 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 216
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд тракторын жолоочийн курст сурч төгсөөд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Намайг 1978 онд анх ажилд ороход Мянгад сумын нэгдэл Сүхбаатарын зам нэртэй байсан бөгөөд 1979 онд Мянгад сумын 3 дугаар баг ******* сумын Сүхбаатарын зам нэгдэл болон хуваагдаж, Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэл Давшилт нэгдэл нэртэй болсон бөгөөд би тус нэгдэлд тракторын жолоочоор 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилласан. Одоо хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч нэгдлийн архив шатсан учраас лавлагаа авах боломжгүй болоод хохироход хүрээд байна.
Иймд намайг 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-А.*******гийн 065654 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-А.*******гийн 1978 оны 07 дугаар сарын 22-ны өдөр авсан тракторч машинчийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/112 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 364 дугаартай лавлагаа,
-Ажиллаж байхдаа авсан гэх А.*******гийн 1989 оны 02 сарын 26-ны өдрийн Баярын бичиг, 1988 оны 03 сарын 26-ны өдрийн Баярын бичиг,
-Иргэн Д.*******гийн “...Миний бие нь А.*******тэй 1978-1992 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн механик салаанд газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх ажилд хамт ажиллаж байсан нь үнэн болно...” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Иргэн Д.*******ийн “...Миний бие нь А.*******тэй 1978-1993 он хүртэл ажиллаж байсан нь үнэн. Би тракторын жолоочоор хамт ажиллаж байсан болно...” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00618 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагч А.*******гийн 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг холбогдох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/112 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 364 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч А.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.******* хэрэгт иргэн Д.*******ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хавсаргасан байх ба Д.******* нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00618 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч А.******* нь 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******г 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА