| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00215/и |
| Дугаар | 217 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 217
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймаг ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1968-1984 оныг дуустал мал маллаж байсан билээ. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн намайг 1968-1984 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь 1968-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 265 тоот лавлагаа,
-О.*******ын нэр дээрх Ховд аймгийн ******* сумын Овоот буюу 4 дүгээр бригдын 1971, 1973-1984 оны 70 дугаар дансны хуулбарууд,
-Гэрч А.*******ийн “...Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1976-1984 оныг дуустал хамт нэгдлийн мал маллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Гэрч Ц.*******гийн “...О.******* нь эцэг эхийн хамт ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1968-1980 он хүртэл ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар авагджээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн О.*******ыг 1971-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин О.******* нь 1968-1970 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан нь шүүхэд өгсөн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ хугацаанд ажиллаж байсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд О.*******ын 1968-1970 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, дахин шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч О.******* нь намайг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ыг 1971-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч О.*******ын 1968-1970 оныг дуустал ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар О.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА