Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/097

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Хохирогч: Б.Э,

Хохирогч: Б.Б,

Шүүгдэгч: Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000416 тоот хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э

            2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Эийг модоор цохиж зодож улмаар баруун гарын шуу болон баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайд шарх, хамар, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, ташаанд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Бгийн нуруун тус газарт хутгалж улмаар Б.Бгийн нуруунд шарх бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө гэртээ ганцаараа байж байтал 15 цагийн үед байх Б.Б сумаас ирлээ гээд манайд 2.5 литрийн сэрүүн нэртэй 2 ширхэг пиво авч ирээд бид 2 хувааж уусан. Би архи пиво ууж чаддаггүй болохоор тасраад ухаан алдсан байсан. Тэгээд нэг ухаан ороход зүүн нүдний дээд тал өвдөхөөр нь эргээд хартал Б.Б гартаа мод барьсан зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна мэдүүлэг / хх-ийн 79-80 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Би нэхэмжилсэн мөнгөө бүрэн авсан. Одоо гомдолгүй. Би гэртээ ганцаараа байж байхад Б сумын төвөөс 2 пиво авч ирсэн тэрийг нь бид хоёр хувааж уусан гэв.

3. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   “ 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед сумын төвөөс гараад хөдөө Б.Эийн гэрт очоод 2.5 литрийн 2 ширхэг пиво хувааж уусан. Б.Э нь пиво уучхаад ойрхон байх *******ыд очъё гэхээр нь согтуу байна яах юм бэ гэхэд Э надаас хэрүүл нэхээд байхаар нь би гэрээс гараад мотоцикл дээрээ мордоод байж байтал зүүн далны доод хэсэгт час хийхээр нь хартал Б.Э гартаа хутга / тонгорог/ барьчихсан зогсож байхаар нь мотоциклоос буугаад хутга барьсан гар луу нь цохиход хутга нь унаагүй дахин нэг удаа цохиход хутга нь газар унасан. Би Эийг модоор гарт нь болон хөмсөг хэсэгт нь цохисон. Тухайн үед Б.Э бид хоёроос өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг / хх-ийн 81-82/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Баянхонгор аймгийн Жинст сумаас гараад Эийн гэрт очсон. Тэгээд бид хоёр 2 пиво хувааж уусан. Тэгтэл Э айл руу явъя гэхээр нь би явахгүй гэсэн. Хоёулаа жаахан маргаж байгаад би гараад мотоцикл дээрээ мордсон. Тэгээд зүүн далны доод тал руу хутгалсан. Би дахиад хутгалчих юм болов уу гэж бодоод мод шүүрч аваад цохисон. Хөл нь бол унахдаа бэртсэн байх хөл рүү нь цохисон зүйлгүй гэв.

5. Хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө гэртээ байж байтал 14 цагийн үед Б.Б манайд 2.5 литрийн сэрүүн нэртэй 2 ширхэг пиво авч ирээд бид 2 хувааж уусан. Би архи пиво ууж чаддаггүй болохоор тасраад ухаан алдсан байсан. Тэгээд нэг ухаан ороход зүүн нүдний дээд тал өвдөхөөр нь эргээд хартал Б.Б гартаа мод барьсан зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-41/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: Би Баянхонгор аймагт ирээд хот руу яваад 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Хөлөндөө 12 хадаас тавиулсан гэв.

7. Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үөд сумын төвөөс гараад хөдөө Б.Эийн гэрт очоод 2.5 литрийн 2 ширхэг пиво авч очоод хувааж уусан. Тэгээд Б.Э нь пиво уучхаад ойрхон байх айл руу очъё гэхээр нь согтуу байна яах юм бэ гэхэд Э надаас хэрүүл нэхээд бид 2 жоохон маргалдсан. Би гэрээс гараад мотоцикл дээрээ мордоод байж байтал зүүн далны доод хэсэгт час хийхээр нь хартал Б.Э гартаа хутга / тонгорог/ барьчихсан зогсож байхаар нь мотоциклоос буугаад хутга барьсан гар луу нь цохиход хутга нь унаагүй дахин нэг удаа цохиход хутга нь газар унасан. Э намайг цохиж зодсон зүйл байхгүй харин араас хутгалсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 43-45/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: Би Эт хутгалуулаад 20 гаран хоног өвдөж явсан. Өөр зүйлгүй гэв.

 

9. Гэрч Ч.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            …2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед Б.Э ахын гар утас руу залгатал утсаа авахгүй болохоор нь бие муутай унаж татдаг тул уначихсан байж магадгүй гэж бодоод 21 цагийн үед Жинст сумаас Э ахын хөдөө гарт очтол зодуулсан байдалтай, ухаангүй, зуухныхаа өмнө нүүр хэсэг нь тэр чигтээ цус болчихсон баруун талын хөмсөгнөөс доош шалбарчихсан байхаар нь татаад үзтэл сэргээд гар яачихаа вэ өвдөөд байна гэж байсан. Тэгээд орон дээр Б.Бгийн хамт өргөж хэвтүүлээд хөнжлөөр хуччихаад түргэн дуудсан. Хэргийн газар бор иштэй хутга байхад Б нь энэ хутгаар миний ар руу дүрсэн гэхээр нь цагдаад өгөх гэж өвөртөө хийж авч явж байгаад бүс тайлагдаад хаячихсан байсан.

...Энэ хутгыг авчих 2-лаа сумын цагдаа дээр очъё гээд байсан. Энэ хутгыг авч явж болох юм уу гэтэл болно шууд цагдаа дээр очъё гээд энэ Б.Э ахын чинь хутга мөн үү гээд харуулсан ба би эднийх ямар хутгатайг мэдэхгүй гэдгээ хэлсэн. Бор өнгийн модон иштэй эвхмэл, эвхсэн байхдаа дөрвөн хуруунаас жоохон илүү гарч байсан өөр содон шинж тэмдэг гээд байхаар зүйлгүй.

...Энэ хэний хутга вэ энэ хутгыг таних уу Гээд Б гартаа барьчихсан сууж байсан. Бор өнгийн эвхмэл хутга байсан надад өгөхөд үзүүр нь цус болоогүй байсан ба энэ хутгыг авчих хоёулаа сумын цагдаа дээр очъё гээд надад өгсөн би тэгээд өвөртлөөд сум явах замдаа бүс тайлагдаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 47-51, 226-227/,

10. Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 02 цагийн үед Б.Б аавын хамт орж ирээд миний хутгалуулсан шархийг хараад өгөөч гэсэн тэгээд үзэхэд шинэ хутганы оромтой, арьс бага зэргийн цус болсон байдалтай байсан. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Б.Бгийн биед үзлэг хийсэн талаарх яаралтай тусламжийн хуудас байгаа. Тухайн үед буюу 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Бд тодорхойлолт хийж өгөөгүй ба сүүлд нь 10 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Б.Бгийн ээж нь гэх хүн орж ирээд тэр үеийн үзлэгийн тэмдэглэл бичээд өгөөч гэхээр нь бичиж өгсөн санагдаж байна. Шархны зургийг авсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 218-219/,

11. Гэрч Ч.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай нөхөр Б.Эийг зодуулсан гэж манай дүү Ч.С нал руу утсаар ярьж хэлсэн юм би тухайн үед мал борлуулах гээд хотод байсан учир яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манайд 2 хутга бадаг хар модон иштэй урт хутга, бор иштэй хутганууд /балиус/ байдаг. Манайд тийм хутга байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 222-223/,

12. Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 09 дүгээр сарын 22-23 шилжих шөнө хүн зодуулчихлаа гэх дуудлага ирсэн ба 2 дугаар багийн нутаг Хар ус гэх газар Б.Э нь бусдад зодуулсан байдалтай байсан. Эмнэлэгт авчирч анхан шатны тусламж үзүүлсэн. Сум дээр ирээд Б.Б гэгчийг шалгах гэхэд сумын төвийн гэртээ байгаа гэхээр нь очиход унтаж байсан тэгээд сэрээгээд цагдаагийн байран дээр авчирч согтуурлыг шалгатал намайг хутгалсан гэсэн юм ярихаар нь тэгвэл эмнэлэг дээр очиж наадхаа үзүүл гээд эмнэлэг ороод их эмч С.Быг дуудаж үзүүлэхэд зүүн талын далны доод хэсэгт жижиг зүсэгдсэн юм уу гэмээр шарх байсан уг шархны зургийг өөрийн утсаараа дарж авсан. Нэлээн хэд хоногийн дараа Б.Бгийн ээж над дээр ирээд зураг хэрэгтэй байна гээд байхаар нь утсаар дамжуулж өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 230-231/

13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 544 дугаартай шинжээчийн:

   1.Б.Эийн биед баруун гарын шуу болон баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайд шарх, хамар, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 57-58/,

 

            14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 567 дугаартай шинжээчийн:

            1.Б.Бгийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Уг гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой... дүгнэлт /хх-ийн 62-63 /,

15. Нарийн мэргэжлийн эмч нарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар:

1. Иргэн Б.Э нь 2020 оны 09-р сарын 23-ны өдрөөс өмнө мэдрэлийн Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчтэй байсан.

2. Иргэн Б.Э нь одоо мэдрэлийн хувьд Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчтэй мэдрэлийн эмчийн хяналтад группт байдаг. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр тайлбарлаж чадах боловч мэдрэлийн хувьд Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй.

3. Иргэн Б.Э нь мэдрэлийн хүнд өвчин болох Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.Энэ өвчин нь бүрэн төгс эмчлэгдэх боломжгүй,булчингийн сөнөрөл жил ирэх тусам даамжирч хүндэрдэг тул мэдрэлийн эмч болон өрх сумын эмчийн хяналтад байж үе шаттайгаар эмчилгээ хийлгэж байх шаардлагатай... гэх дүгнэлт /хх-ийн 235/

16. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар шинжээчийн:

1. Б.Эийн биед баруун гарын шуу болон баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайд шарх, хамар, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Эмч шинжээч Б.Баяртогтох.

НЭМЭЛТЭЭР ИРҮҮЛСЭН: 2020.09.30-ны өдрийн “МЕD ТRAUMA” эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд шугам хазайлтгүй. Суурийн зангилаа болон таламусын ялгарал хэвийн. Хажуугийн ховдлууд бага зэрэг өргөн. III, IV ховдлууд, суурийн цистернүүд, ховилуудын хэлбэр хэмжээ хэвийн, насандаа тохирсон. Экстра-аксиаль зайд эмгэг хуримтлалгүй. Өнчин тархи хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Суурь болон гавлын яс, 2 нүдний ухархайд бүтцийн өөрчлөлтгүй. 2 талын нүдний алим, түүний арын мэдрэл булчингууд хэвийн. Хамрын таславч зүүн тийш мурийлттай. 2 талын хөхлөг сэртэн склероз өөрчлөлттэй. Зүүн хацрын зөөлөн эдэд ялимгүй хавантай. Эмч: Ш.Эрдэнэзул гэжээ.

ДҮГНЭЛТ

1. Нэмэлтээр ирүүлсэн Б.Эийн гэх 2020.09.30-ны өдрийн “MED TRAUMA” эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй КТГ-н шинжилгээнд хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо. Дээрх хамрын таславчийн мурийлтыг гэмтлийн шалтгаант холбоотой эсэхийг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 238-239/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55-56, 236/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60/, хувийн баталгаа /хх-ийн 78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84/, Баянхонгор аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1181 тоот албан бичиг /хх-ийн 86/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88/, Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаар тодорхойлолт /хх-ийн 156/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 157-160/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1259 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 162-173/, хохирлын баримт /хх-ийн 143-144/, нэхэмжлэл, зарлагын баримт /хх-ийн 145/, Бгийн талаас шүүхэд гаргасан баримт /хх-ийн 147/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар албан тоот /хх-ийн 213/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 232-233/, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч 2 хуудас нотлох баримт шинээр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өгсөн зэргийг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзлээ.

  Шүүх шүүгдэгч Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Бгийн нуруун тус газарт хутгалж улмаар Б.Бгийн нуруунд шарх бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үөд сумын төвөөс гараад хөдөө Б.Эийн гэрт очоод 2.5 литрийн 2 ширхэг пиво авч очоод хувааж уусан. Тэгээд Б.Э нь пиво уучхаад ойрхон байх айл руу очъё гэхээр нь согтуу байна яах юм бэ гэхэд Э надаас хэрүүл нэхээд бид 2 жоохон маргалдсан. Би гэрээс гараад мотоцикл дээрээ мордоод байж байтал зүүн далны доод хэсэгт час хийхээр нь хартал Б.Э гартаа хутга / тонгорог/ барьчихсан зогсож байхаар нь мотоциклоос буугаад хутга барьсан гар луу нь цохиход хутга нь унаагүй дахин нэг удаа цохиход хутга нь газар унасан. Э намайг цохиж зодсон зүйл байхгүй харин араас хутгалсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... гэх мэдүүлэг, гэрч С.Бын “....2020 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 02 цагийн үед Б.Б аавын хамт орж ирээд миний хутгалуулсан шархийг хараад өгөөч гэсэн тэгээд үзэхэд шинэ хутганы оромтой, арьс бага зэргийн цус болсон байдалтай байсан. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Б.Бгийн биед үзлэг хийсэн талаарх яаралтай тусламжийн хуудас байгаа. Тухайн үед буюу 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Бд тодорхойлолт хийж өгөөгүй ба сүүлд нь 10 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Б.Бгийн ээж нь гэх хүн орж ирээд тэр үеийн үзлэгийн тэмдэглэл бичээд өгөөч гэхээр нь бичиж өгсөн санагдаж байна. Шархны зургийг авсан зүйл байхгүй....” гэх мэдүүлэг, гэрч Ж.Гийн “....2020 оны 09 дүгээр сарын 22-23 шилжих шөнө хүн зодуулчихлаа гэх дуудлага ирсэн ба 2 дугаар багийн нутаг Хар ус гэх газар Б.Э нь бусдад зодуулсан байдалтай байсан. Эмнэлэгт авчирч анхан шатны тусламж үзүүлсэн. Сум дээр ирээд Б.Б гэгчийг шалгах гэхэд сумын төвийн гэртээ байгаа гэхээр нь очиход унтаж байсан тэгээд сэрээгээд цагдаагийн байран дээр авчирч согтуурлыг шалгатал намайг хутгалсан гэсэн юм ярихаар нь тэгвэл эмнэлэг дээр очиж наадхаа үзүүл гээд эмнэлэг ороод их эмч С.Быг дуудаж үзүүлэхэд зүүн талын далны доод хэсэгт жижиг зүсэгдсэн юм уу гэмээр шарх байсан уг шархны зургийг өөрийн утсаараа дарж авсан. Нэлээн хэд хоногийн дараа Б.Бгийн ээж над дээр ирээд зураг хэрэгтэй байна гээд байхаар нь утсаар дамжуулж өгсөн....” гэх мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн шинжээчийн 567 дугаартай “...Б.Бгийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Уг гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

   Харин шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдээгүй, хутгалаагүй, үйлдлээ мэдэхгүй байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа нь шүүгдэгч нь гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг нь хохирогч, гэрч шинжээч нарын дээрх мэдүүлэг, дүгнэлт зэргээр няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ.

  Иймд шүүгдэгч Б.Эийг хохирогч Б.Бг хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцлоо.

            Харин шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Эийг модоор цохиж зодож улмаар баруун гарын шуу болон баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайд шарх, хамар, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, ташаанд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Сгийн “....2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед Б.Э ахын гар утас руу залгатал утсаа авахгүй болохоор нь бие муутай унаж татдаг тул уначихсан байж магадгүй гэж бодоод 21 цагийн үед Жинст сумаас Э ахын хөдөө гарт очтол зодуулсан байдалтай, ухаангүй, зуухныхаа өмнө нүүр хэсэг нь тэр чигтээ цус болчихсон баруун талын хөмсөгнөөс доош шалбарчихсан байхаар нь татаад үзтэл сэргээд гар яачихаа вэ өвдөөд байна гэж байсан....” гэх мэдүүлэг шүүх эмнэлгийн шинжээчийн 544 дугаартай “....Б.Эийн биед баруун гарын шуу болон баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайд шарх, хамар, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой....” гэх дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн “... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэлэ.

            Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

            Дээрх үйл баримтууд нь шүүгдэгч Б.Эийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэж шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шүүгдэгч Б.Эийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч Б.Э нь Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 08 дугаартай шинжээч нарын дүгнэлтээр “....Иргэн Б.Э нь 2020 оны 09-р сарын 23-ны өдрөөс өмнө мэдрэлийн Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчтэй байсан.

2. Иргэн Б.Э нь одоо мэдрэлийн хувьд Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчтэй мэдрэлийн эмчийн хяналтад группт байдаг. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр тайлбарлаж чадах боловч мэдрэлийн хувьд Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй.

3. Иргэн Б.Э нь мэдрэлийн хүнд өвчин болох Шарко Мари Тутта буюу удамшлын хөдөлгөөний ба мэдрэхүйн даамжирах булчин хатингарших өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.Энэ өвчин нь бүрэн төгс эмчлэгдэх боломжгүй,булчингийн сөнөрөл жил ирэх тусам даамжирч хүндэрдэг тул мэдрэлийн эмч болон өрх сумын эмчийн хяналтад байж үе шаттайгаар эмчилгээ хийлгэж байх шаардлагатай...”гэсэн дүгнэлт гарсан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Э, Б.Б нар нь харилцан бие биетэйгээ эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Эийг хохирогч Б.Бд, шүүгдэгч Б.Бг хохирогч Б.Эт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн куртик 1 ширхэг, 60 см урттай хадаастай мод нэг ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн хэрэгт шүүгдэгч Б.Эийн эзэмшлийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн гар утас 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Э, Б.Б нарт хэрэгцээний дагуу тус тус буцаан олгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3, 34.19 дүгээр зүйлийн 1.7, 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Жамба овогт Б.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бажийнхан овогт Б.Бг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Э, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн куртик нэг ширхэг, 60 см урттай хадаастай мод нэг ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Эийн эзэмшлийн гар утас, шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн гар утас зэргийг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх гар утсыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Э, Б.Б нарт тус тус буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ