Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 220

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* ******* ХЗХ. Хан Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар хот-*******,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ,

Хариуцагч: Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох 504,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л., М. нар нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ХЗХ-той NU/тоот зээлийн гэрээ байгуулан 549,989 төгрөгийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар, сарын 1.99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Л., М. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хоршооноос мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд Л., М. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 390,856.91 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 90,277.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 16,766.96 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,200 төгрөг, нийт 504,101.6 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХЗХ нь хариуцагч Л., М. нараас 504,101 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., хариуцагч Л., М. нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Л., М. нар нь 504,101 төгрөгийн 168,033.87 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 168,033.87 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 168,033.87 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., хариуцагч Л., М. нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Л., М. нар нь 504,101 төгрөгийн 168,033.87 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 168,033.87 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 168,033.87 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,774 төгрөгийн 7,887 төгрөгийг улсын төсвөөс, 7,887 төгрөгийг хариуцагч Л., М. нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА