| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00154/и |
| Дугаар | 222 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 222
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо ******* ******* ******* тоот, ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ховд аймгийн Жаргалант суманд байрлах ******* ХХК-нд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,161,880 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2,580,940 төгрөг, нийт 7,742,8******* төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга А. нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь ******* ХХК-ийн захирал Б.тай *******16 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16/24 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1 тонн арматурыг 980,000-960,000 төгрөгөөр тохиролцож, 18,19 тонн арматур нийлүүлсэн. Гэрээ ёсоор 17,761,880 төгрөгийн өртөг бүхий арматурын төлбөрөөс зээлдэгч тал 12,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг *******16 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцож, 16/24 тоот гэрээний 2.3.2-д тусгасан. Гэвч гэрээний нэг тал болох ******* ХХК-ийн захирал Б. нь гэрээнд заасан ёсоор төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үлдэгдэл төлбөр болох 5,161,880 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шатанд ******* ХХК-ний захирал Б.тай нэхэмжлэлийн шаардлага болох 7,742,800 төгрөгийг *******17 оны 06 сарын 02-ны дотор бүрэн авахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ хийсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч ******* ХХК-ний захирал Б. нар шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК-ний нэхэмжилж байгаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,161,880 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,580,940 төгрөг, нийт 7,742,800 төгрөгийг *******17 оны 06 сарын 02-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь ******* ХХК-ний захирал Б.д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,161,880 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,580,940 төгрөг, нийт 7,742,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 7,742,800 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ний захирал Б. нь *******17 оны 06 сарын 02-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн 50 хувь болох 69,415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учиртайг дурдах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант суманд байрлах ******* ХХК-ны захирал Б.д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,161,880 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2,580,940 төгрөг, нийт 7,742,8******* төгрөг гаргуулахыг хүссэн хэрэгт зохигчдын худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,161,880 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,580,940 төгрөг, нийт 7,742,800 төгрөгийг *******17 оны 06 сарын 02-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 69,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА