Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 223

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ******* дүгээр хороо доод ******* ******* тоотод оршин суух, ******* регистринй дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн 153/2017/00166/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нарийн бичгийн даргаар Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би У.тэй *******85 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан амьдарч байсан. Бид хамт амьдарснаас хойш *******89 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Б., *******90 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Б., *******93 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Б., *******96 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү Б., *******98 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Б. нар төрж, 2004 оныг хүртэл хамт амьдарч байсан. Бид 2004 оноос тусдаа амьдарч, би 2005 оноос Улаанбаатар хотод ирж 2009 оноос Ц.тай хамтран амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид нарт эд хөрөнгийн болон хүүхдийн маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч У. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь П.Бямбадоржоос гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид нарт эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн асрамжийн маргаан ч гэсэн байхгүй гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч У.д холбогдуулан  гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч П.Бямбадорж, хариуцагч У. нар нь *******86 оны 02 сарын 08-ны өдөр гэр бүл болж тэдний дундаас *******89 оны 08 сарын 31-ний өдөр охин Б., *******90 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Цэнгэлмээ, *******93 оны 10 сарын 25-ны өдөр хүү Б., *******96 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү Б., *******98 оны 10 сарын 30-ны өдөр охин Б. нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.ын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б., Б., Б., Б. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй, нэхэмжлэгчийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй,  нэхэмжлэгч нь өөр гэр бүлтэй болсон, гэрлэгчид нь тусдаа амьдраад олон жил болсон, хариуцагчийн гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч У. нь хувийн ажилтай шүүх хуралдаанд оролцох шаардлагүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.*******ийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.гээс 70200 гаргуулан нэхэмжлэгч П.*******ид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.гээс улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******ид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МАРИНА