| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00125/и |
| Дугаар | 224 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 224
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг Энхтайваны өргөн чөлөө ******* мянгатын ******* тоот ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ховд аймаг ******* сумын эргэлийн эмийн сангийн эрхлэгч *******, нягтлан бодогч ******* нарт холбогдох зээлээр авсан эм тарианы үнэ 2,300,335 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* фарм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* фарм ХХК нь 2008 онд Ховд аймагт салбараа нээж ажилласан бөгөөд Ховд аймгийн ******* сумын Эргэлтийн эмийн сан нь тус компаниас эм, бараа бүтээгдэхүүнийг 2008 оноос авч эхэлсэн. Ховд аймгийн ******* сумын Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчтэй манай компаний Ховд салбарын эрхлэгч тооцоо хийж, 2,300,335 төгрөгний үлдэгдэлтэй гарсан. Уг мөнгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч ******* сумын Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч болон нягтлан бодогч нар нь төлөхгүй өдий хүрлээ. Иймд зээлээр худалдаж авсан эм, барааны үлдэгдэл үнэ 2,300,335 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* фарм ХХК-аас нэхэмжилсэн зээлээр авсан эм, барааны үнэ 2,300,335 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Ховд аймаг ******* сумын эргэлийн эмийн санд холбогдуулан зээлээр авсан эм тарианы үнэ 2,300,335 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ховд аймаг ******* сумын эргэлийн эмийн сангийн эрхлэгч ******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргаж өгсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын эргэлтийн эмийн сангаас 51,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учиртайг дурдах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын эргэлийн эмийн санд холбогдох зээлээр авсан эм тарианы үнэ 2,300,335 төгрөг гаргуулахыг хүссэн хэрэгт хариуцагч Ховд аймаг ******* сумын эргэлийн эмийн сангийн эрхлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын эргэлтийн эмийн сангаас 51,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА