Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 228

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.*******, гэрч Ө.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 онд 8 дугаар анги төгсөөд, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1990-1994 оныг дуустал үхэр маллаж, улсад нийт 4 жил ажилласан. Одоо тэтгэмж тогтоолгох гэсэн боловч миний 1991-1994 оны ажилласан байдлын талаарх баримт олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* нь 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 317 дугаартай лавлагаа,

-Ч.*******ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Иргэн Ц.гийн “Ч.******* нь 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад үхэрчнээр ажиллаж байсан ба би тухайн үед саальчин байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “******* сумын ******* нэгдэл /Манай зам ХК/ нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх архивын лавлагаа,

-Иргэн Ө.*******ын МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, АДХ-ын дедутатын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Иргэн Ө.*******ын шүүх хуралдаанд өгсөн “Ч.******* нь 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад үхэрчнээр ажиллаж байсан. Би тухайн үед 1987-1994 оны хооронд тус бригадын даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.  

Хүсэлт гаргагч Ч.******* нь 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад үхэрчнээр ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтэр бусад баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн баримт тус архивт шилжиж ирээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 317 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ч.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.******* нь иргэн Ө.*******ыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгасан ба Ө.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ө.*******ын МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, АДХ-ын дедутатын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ч.******* нь 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад үхэрчнээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад үхэрчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МАРИНА