| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2021/0703/З |
| Дугаар | 221/МА2023/0288 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2023/0288
М -О-н хувь нийлүүлсэн нийгэмлэг У
т з-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ц.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаар захирамжийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан Бүгд Найрамдах М Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу У төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжуудын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/696 дугаар захирамжийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг, Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А/696 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, У төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгуулах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Д.Ц, Ц.Ж
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Ш.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М, Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0703/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М -О-н хувь нийлүүлсэн нийгэмлэг У төмөр зам нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаар захирамжийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан Бүгд Найрамдах М Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу У төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжуудын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/696 дугаар захирамжийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг, Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А/696 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, У төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: “ Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэг, М Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, М Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М -О-н хувь нийлүүлсэн нийгэмлэг У төмөр замаас гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Бүгд Найрамдах М Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу У төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжуудын Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/696 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг, Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А696 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, У төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ц.Ж нар гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “...Шүүхийн шийдвэрийн 4.3-д “106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу дээрх захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор гаргасан тохиолдолд эрх зүйн хувьд нэгэнт бодитой биелэгдсэн захиргааны актыг хүчингүй болгоно гэсэн ойлголт яригдахгүй тул нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа болохоо нэхэмжлэгч өөрөө шүүхэд хангалттай нотолсон тохиолдолд хууль бус байсан болохыг шүүхээс зөвхөн тогтоож өгөх боломжтой” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Захиргааны хэргийн шүүхийн онцлог нь шүүх өөрөө нотлох чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд шүүх тус үүргээ биөлүүлээгүй болно. Шүүхийн шийдвэрийн 5-д “Нэхэмжлэгчийн гаргасан, “хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаао тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр 5.2-д ... 1969 оны Олон улсын “Венийн конвенц”-ийн гэрээнд хамаатуулахад учир дутагдалтай байсан болно хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн байна.
3.2. М Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2-т “М Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж, Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй” гэж, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “М Улсын олон улсын гэрээ” гэж М Улс, М Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог” хэлэхээр, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалж болно”, мөн хуулийн 27.1-д “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж тус тус заасан байдаг. Үүнээс дүгнэж үзвэл Бүгд Найрамдах М Ард Улс ба Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “М Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр” нь олон улсын гэрээнд хамаарах бөгөөд өнөөдрийн байдлаар түүнийг гэрээ байгуулагч талууд тохиролцон цуцлаагүй, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгоогүй, хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдож байна.
3.3. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа олон улсын гэрээний заалт нь дотоодын хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай, тухайлбал Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “М Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн М Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд М Улсын Үндсэн хууль, М Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг түрүүлж хэрэглэх тул хариуцагч захиргааны байгууллагад М Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх боломж нь дээрхи олон улсын гэрээгээр хязгаарлагдсан гэж хуулийг хэрэглэхээр байна.
3.4. Түүнчлэн, нэхэмжлэгч “У төмөр зам” ХНН нь ашиглах эрх бүхий газраас “Э ” ХХК-д газар олгосон захирамж гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага нь Олон улсын гэрээний давуу байдлыг харгалзан үзэх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д заасан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль бус, олон улсын гэрээний дагуу ашиглаж бус нэхэмжлэгчийн газрын тухайд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчлэхээргүй байна. Иймд “УБТЗ” ХНН нь тухайн гэрээнд заасны дагуу тус нийгэмлэгт шилжүүлэн өгвөл зохих газрын талаар шаардах эрх бүхий этгээд мөн бөгөөд тус нийгэмлэгийн, Олон улсын гэрээний дагуу ашиглах эрх бүхий газрыг М улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д заасныг үндэслэн “Э ” ХХК-д олгосон нь дээр дурдсан хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгуй захиргааны акт байх ба уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул тус нийслэлийн засаг даргын 2021 оны А/696 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
3.5. Шүүхийн шийдвэр 6-д Засгийн газрын 2020 оны 10 дугаартай 7 дахь хэсгийг биелүүлэхийг, Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А/696 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, У төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгах шаардлагын тухайд шүүгч хариуцагч өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгохгүй байгаа гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж шийдвэрлэжээ.
3.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжпэгч байгууллага нь 2010 оноос эхлэн шат шатны төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, т з-ын зориулалтын, гэрээнд заагдсан тодорхой газруудыг гэрчилгээжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан нь тогтоогдсон, хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлт болгосон зарим газрын тухайд шийдвэр гаргасан атлаа зарим газрын эзэмшлийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй нь хууль бус, ийнхуү шийдвэрлээгүй үлдээсэн газарт “Таван толгой түлш” ХХК-д олгосон 12.2 га газар хамаарч байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй болох нь нотлогдож байна.
3.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч М -О-н хувь нийлүүлсэн нийгэмлэг У төмөр зам нь нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаар захирамжийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Бүгд Найрамдах М Ард Улс, З С-т Бүгд Н-х Х-т Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу У төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжуудын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/696 дугаар захирамжийн “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг, Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А/696 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, У төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.
2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бүгд Найрамдах М Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлт Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдийн дагуу байгуулагдаж , тус хэлэлцээрт ...т з-ын бүх чиглэлийн дагуух 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг “УБТЗ” ХНН-ийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлнэ. Энэхүү газрыг хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг 4 сая төгрөгөөр үнэлж М Улсын талаас оруулсан 50 хувийн хөрөнгөнд үнэлсэн. М Улсын Үндсэн хуульд М Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.М Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ зааснаар УБТЗ ХНН-ийн ашиглалтад хугацаагүйгээр шилжсэн. ... Маргаан газар доогуур олон улс хоорондын шилэн кабель байрладаг. ... Нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамжаар хамгаалалтын зурвас газрыг баталгаажуулсан. ... Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцийн 27-р зүйлд оролцогч нь гэрээг биелүүлээгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн талаас эш татах ёсгүй. У төмөр зам нь 2006 оноос газраа авахаар, газраа баталгаажуулахаар удаа дараа хүсэлтийг газрын албанд өгч байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2021 онд Шадар сайдын ажлын хэсэг байгуулагдсан. 2022 онд М О-н дипломат харилцаа үүссэний 100 жилийн ой болсон. 100 жилийн ойгоор хэлэлцэх асуудлын хүрээнд У т з-ын зурвас газар болон бусад эзэмшил газрыг баталгаажуулах ажлыг үүрэг чиглэл болгож өгсөн. ... Засгийн газраас өгсөн үүрэг, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу У т з-ын маргаж байгаа газрыг өгөхийг даалгах, газрыг олгох үүрэгтэй. Тийм учраас шүүхээс газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тайлбарлажээ.
2.3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2007 оны 236 дугаар захирамж нь 1996 оны Т з-ын тээврийн тухай хуулийг хэрэглэх шаардлагагүйгээр, Газрын тухай хуулийг хэрэглэж гарсан захирамж байгаа. 2007 оны 236 дугаар захирамжийг гаргах үндэслэл нь Э ХХК-аас дүүргийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөл, хүсэлт гаргасны дагуу 236 дугаар захирамж гарсан. Техникийн шинжтэй асуудлыг ярьж, тухайн захиргааны актыг хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй. Э ХХК нь газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байна гэсэн гомдлыг ирүүлж байгаагүй. ...1949 оны гэрээний 9 дүгээр зүйлд ... Газрын тухай хуульд зааснаар хүсэлтээ өгөөд шийдүүлэх тухай заасан. Ингэж заасаар байтал У т з-ын зүгээс газар эзэмших, ашиглах хүсэлтээ гаргаж байгаагүй. 1949 болон 1952 оны хэлэлцээрүүдээр тухайн газрыг хугацаагүйгээр эзэмших эрхтэй гэж үзэж байгаа нь М Улсын Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуульд Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно, Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр болон хугацаатайгаар, тусгай болзол журмаар ашиглуулж болно гэж заасан. Энэ нь хугацаагүйгээр эзэмших, төлбөргүйгээр эзэмших, Газрын тухай хуульд зааснаас гадуур, газрыг өөрсдийн дураар эзэмшиж, ашиглаж болохгүй гэж заасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар ... УБТЗ ХНН-ийн нэр дээр тухайн газрыг эзэмших эрх олгосон шийдвэр гарч байгаагүй. ... “Э ” ХХК-аас хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт өгсний дагуу өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2021 оны А/696 дугаар захирамжаар хугацааг нь сунгасан. 2005 онд Э ХХК-д газар олгосон учир нь эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргах боломжгүй... гэж,
2.4. Гуравдагч этгээд “Э ” ХХК болон “С ” ХХК нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “... 2004 онд нийслэлийн Засаг даргад С төвийн төсөл хэрэгжүүлЭ олгож өгөхийг хүссэн албан бичиг илгээж байсан бөгөөд манай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга руу шилжүүлэн 2005 оны 38 дугаар захирамж гарсан. Манай компани энэхүү Газар эзэмших эрхээ баталгаажуулах тухай хүсэлтээ нийслэлийн Засаг даргад хүргүүлэн, дуудлага худалдааны анхны үнэ болох 19.280.000 төгрөгийг төлснөөр нийслэлийн Засаг даргын 2008 оны 456 дугаар захирамж гарч манай эзэмшил газрын гэрчилгээ Нийслэлийн захирамжтай болж өөрчлөгдсөн ... Гэрчилгээ дээрх хаягаа шинэчлэн зөв болгуулах хүсэлтийн хүрээнд нийслэлийн Засаг даргын 2021 оны А/696 дугаар захирамж гарсан. Шинээр газар олгосон эсвэл хугацаа сунгаад байгаа хууль бус үйлдэл биш ... 1949 оны гэрээг орчин үеийн Венийн конвенцид хамааруулан хэрэглэж болохгүй. Учир нь Венийн конвенцийг буцаан хэрэглэж болохгүй гэж заасан ... М ын Засгийн газар 1949 оныхоо гэрээг Үндсэн хуульд одоог хүртэл нийцүүлэн засварлаагүй байна. Энэ бол Засгийн газрын өөрсдийнх нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл. Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй. ... У т з-ын 1949, 1952 оны гэрээнүүд нь Улсын Их Хурлаар соёрхон батлаагүй, мөн Улсын Их Хурлын хууль зүйн мэдээллийн санд аваагүй гэсэн тамгын газрын даргын бичиг байгаа. Соёрхон баталсан гэх тогтоол хавтас хэрэгт байхгүй” гэж тус тус маргасан байна.
2.5. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч УБТЗ ХНН нь өөрөө 2005 оны 38 дугаар захирамжийг хууль ёсны болох урьдач нөхцлийг хангаж, улмаар газар ашиглалттай холбоотой асуудлаар тогтмол харилцаж, зарим тохиолдолд хамтарч ажилласан байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд илэрхийлж байна. ... Т з-ын зурвас газар, аюулгүйн бүс тэдгээрийн дэглэмийг тогтоогоогүй. ... Хариуцагч нараас УБТЗ ХНН-ийн ямарваа нэг эзэмшлийн эрх үүсээгүй, барилга байгууламж баригдаагүй, эдэлбэр газраар бүртгүүлээгүй маргаан бүхий газрыг түрүүлж хүсэлт гаргаж, холбогдох баримтаа бүрдүүлэн өгсөн “Э ” ХХК-д эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн М Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь ... аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай бүрэн нийцсэн. Энэхүү шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... Бүгд Найрамдах М Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээр нь цаг хугацааны болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж буй үндэслэлээр 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн гэрээнд хамаатуулахад учир дутагдалтай. ... Дээрх тогтоол, тэмдэглэл, захирамжийг улс төр, бодлогын шинжтэй үйл ажиллагааны хүрээнд гаргасан байх ба улмаар түүнийг хэрэгжүүлэх доод шатны байгууллагууддаа удирдамж, чиглэл өгөх замаар хэрэгжүүлэхээр заасны дагуу нийслэлийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/823 дугаар захирамжаар УБТЗ ХНН-ийн барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэрт дэх 49 нэгж талбар газраас эхний ээлжинд 19 нэгж талбар бүхий газрын ашиглах эрхийг олгосон болон үлдэх газрын ашиглах эрхийг ойрын үед шийдвэрлүүлэхийг М Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамжид ... 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын бүрэн хэрэгжилтийн хангах ... анхаарах шаардлагатай гэж зааснаас харж болохоор байна. Нийслэлийн Засаг даргыг 2021 оны А/696 дугаар захирамжийг болон Э ХХК-д эзэмшүүлэн олгосон захирамжийг хүчингүй болгуулахыг, УБТЗ ХНН-ийн эзэмшлийн барилга, байгууламжийн бүхий газрыг эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгасан, чиглэл өгсөн зүйл огт байхгүй байна” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий, зөв дүгнэлт болжээ.
2.6. Учир нь хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд “С ” ХХК бүх төрлийн багаж тоног төхөөрөмжийг худалдаалах С төвийг байгуулахаар 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/19 дугаар албан бичгээр УБТЗ ХНН-д хандахад нэхэмжлэгч УБТЗ ХНН хүсэлтийг хүлээн авч, мөн өдрөө “Э ” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан С төслийн хүлэмжийн байгууламжийг Сүхбаатар дүүрэг, Замын цагдаагийн газрын урд, Т з-ын хойд хэсэгт, т з-ын агаарын шугамнаас хуульд зааснаар 10 м хол байгуулах зөвшөөрлийг олгон, Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар захирамжаар Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид бут, сөөг тариалах, үржүүлэх, суулгац худалдаалах чиглэлээр хэрэгжүүлэх “С ” төслийн хүрээнд хүлэмж барих зориулалтаар “Э ” ХХК-д 0.5 га газрыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн газрын харалдаа Нарны зам, т з-ын дунд хэсэгт 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.
2.7. Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаар захирамжаар “Э ” ХХК-д С төвийн өргөтгөлийн зориулалтаар 0.5 га газар, цэцэрлэгт хүрээлэн барих зориулалтаар мөн төвийн баруун талд байршуулан 0.1 га газрыг нэмж эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан боловч нийтийн эрх ашгийн үүднээс уг газраас 1462 м.кв газрыг 0.35 квт-н цахилгааны дэд станц барихад зориулж чөлөөлөн өгч, үлдэх 1.03 га газрын эзэмших эрхийг баталгаажуулахаар нийслэлийн газрын албанд хандаж, нийслэлийн Засаг даргаас 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах” тухай захирамж гарган 10300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн ба хожим тус газар дээр 4993 м.кв болон 5367 м.кв-ээр олгогдсон байсан газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар нэгтгэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн зарим нэг дүүрэг хорооны нутаг дэвсгэрийн хил, заагт өөрчлөлт орсонтой холбогдуулан дээрх захирамжаар “Э ” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн газрын харалдаа Нарны зам дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний байршлыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/696 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо болгон өөрчилсөн үйл баримт тогтоогджээ.
2.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “... Захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор гаргасан тохиолдолд эрх зүйн хувьд ямар нэгэн бодитой биелэгдсэн захиргааны актыг хүчингүй болгоно гэсэн ойлголт яригдахгүй тул нэхэмжлэгчийн онцгой эрх ашиг нэхэмжлэгчид байгаа болохоо нэхэмжлэгч өөрөө шүүхэд хангалттай нотолсон тохиолдолд хууль бус байсан болохыг шүүхээс тогтоож өгөх боломжтой гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
2.9. Учир нь хавтас хэрэгт маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/696 дугаар захирамжийн “Э ” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангалттай нотлох баримтыг цуглуулж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийг Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
2.10. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “...Бүгд Найрамдах М Ард Улс ба Зөвлөлтийн Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “М Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр” нь олон улсын гэрээнд хамаарах бөгөөд өнөөдрийн байдлаар түүнийг гэрээ байгуулагч талууд тохиролцон цуцлаагүй, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгоогүй, хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдож байна. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа олон улсын гэрээний заалт нь дотоодын хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай, тухайлбал Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “М Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн М Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд М Улсын Үндсэн хууль, М улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг түрүүлж хэрэглэх тул хариуцагч захиргааны байгууллагад М Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх боломж нь дээрхи олон улсын гэрээгээр хязгаарлагдсан гэж хуулийг хэрэглэхээр байна. ...Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль бус, олон улсын гэрээний дагуу ашиглаж бус нэхэмжлэгчийн газрын тухайд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй. Иймд “У төмөр зам” ХНН нь тухайн гэрээнд заасны дагуу тус нийгэмлэгт шилжүүлэн өгвөл зохих газрын талаар шаардах эрх бүхий этгээд мөн бөгөөд тус нийгэмлэгийн, Олон улсын гэрээний дагуу ашиглах эрх бүхий газрыг М улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д заасныг үндэслэн “Э ” ХХК-д олгосон нь дээр дурдсан хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгуй захиргааны акт байх ба уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул тус Нийслэлийн засаг даргын 2021 оны А/696 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэжээ.
2.11. М Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “М Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “М Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “М Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж, тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын Дээд шүүх, бусад шүүх нь ...албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”, Олон улсын гэрээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “М Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэхдээ М Улсын хууль нийтлэх журам, олон улсын бусад гэрээг нийтлэхдээ Засгийн газрын тогтоол нийтлэх журмыг тус тус баримтлана” гэж, Олон Улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “М Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн М Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ” гэж тус тус заажээ.
2.12. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд зөвхөн соёрхон баталсан олон улсын гэрээ дотоодын хуулиас дээгүүр хүчин чадалтай гэж ойлгохоор байх тул хууль хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ л дотоодын хуулиас илүү хүчин чадалтай байхаар заасан. Энэ талаар М Улсын дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “М Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” 09 дугаартай тогтоолд тодорхой тайлбарласан байна.
2.13. Бүгд Найрамдах М Ард Улс ба Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “М Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр” нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байх боловч тус олон улсын хэлэлцээр нь Улсын Их Хурлын Тамгын газрын хууль тогтоомжийн санд авагдаагүй, соёрхон батлаагүй гэх баримт хавтас хэрэгт авагдсан байх тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг М Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасныг зөрчин нийслэлийн Засаг даргын 2021 оны А/696 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.14. Мөн Бүгд Найрамдах М Ард Улс ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б/-д “Т з-ын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүй шилжүүлэн хэрэглүүлнэ ...” гэж заасан. Нэхэмжлэгч “У төмөр зам” ХНН нь Бүгд Найрамдах М Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор төрийн өмчийн газрыг хугацаагүйгээр ашиглаж байсан боловч газраа Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу газар зохион байгуулалт хийлгэж, баталгаажуулах ёстой. “У төмөр зам” ХНН нь газар ашиглах эрхээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулсан эсэх талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.
2.15. Түүнчлэн гомдолд “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжпэгч байгууллага нь 2010 оноос эхлэн шат шатны төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, т з-ын зориулалтын, гэрээнд заагдсан тодорхой газруудыг гэрчилгээжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан нь тогтоогдсон, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлт болгосон зарим газрын тухайд шийдвэр гаргасан атлаа зарим газрын эзэмшлийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй нь хууль бус, ийнхуү шийдвэрлээгүй үлдээсэн газарт “Таван толгой түлш” ХХК-д олгосон 12.2 га газар хамаарч байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй болох нь нотлогдож байна” гэжээ.
2.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухай захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
2.17. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэхээр зохицуулсан байх боловч энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоох боломжгүй тул анхан шатны шүүх “... Хавтас хэрэгт авагдсан ... тогтоол, тэмдэглэл, захирамжийг улс төр, бодлогын шинжтэй үйл ажиллагааны хүрээнд гаргасан байх ба улмаар түүнийг хэрэгжүүлэх доод шатны байгууллагууддаа удирдамж, чиглэл өгөх замаар хэрэгжүүлэхээр заасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/823 дугаар захирамжаар УБТЗ ХНН-ийн барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэрт дэх 49 нэгж талбар газраас эхний ээлжинд 19 нэгж талбар бүхий газрын ашиглах эрхийг олгосон болон үлдэх газрын ашиглах эрхийг ойрын үед шийдвэрлүүлэхийг М Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамжид ... 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын бүрэн хэрэгжилтийн хангах ... анхаарах шаардлагатай гэж зааснаас харж болохоор байна” гэж хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй зөв дүгнэлт болсон байна.
2.18. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарынн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ