| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00148/и |
| Дугаар | 229 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 229
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн Э*******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Э******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багт 1978-1995 он хүртэл бог мал маллаж байсан бөгөөд одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас хохироход хүрээд байна. Иймд миний 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1990 оноос ******* сумын ******* ******* -нд малчнаар 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Р.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Э******* нь 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* багт малчнаар, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* -д малчнаар тус тус ажиллаж байсан тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Э******* нь 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* багт малчнаар, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* -д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Иргэн Ү.Цын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “******* сумын ******* ******* нэгдэл /Манай зам ХК/ нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх архивын лавлагаа,
-Иргэн Ү.Цын АДХ-ын дедутатын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Иргэн Ж.гын МАХ-ын 70 жилийн ойн хүндэт медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Иргэн Ж.гын шүүхэд өгсөн “Р.Э******* нь 1978-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Р.Э******* нь 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* багт малчнаар, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* -д малчнаар тус тус ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтэр бусад баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Р.Э*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Р.Э******* нь иргэн Ү.Цын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан, Ж.гыг шүүхэд гэрчээр асуулгасан ба тэдгээр хүмүүс Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ү.Цын АДХ-ын дедутатын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Бгын МАХ-ын 70 жилийн ойн хүндэт медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Р.Э******* нь 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* багт малчнаар, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* -д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн Э*******ын 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* багт малчнаар, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* -д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА