Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 230

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.Дамжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Э.Дамжин нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн сумын нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын *******-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл жолоочоор улсад нийт 11 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1983-1994 оныг дуустал ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1983 оны 05 дугаар сарын *******-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Э.Дамжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Дамжин нь 1973 онд 8-р анги төгсөөд 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. Тэрээр 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд жолоочоор ажиллаж байсан тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.Дамжин нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Иргэн Ш., Д. нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Э.Дамжингийн 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******83 дугаартай албан бичиг,

-Иргэн Д.гийн 042395 дугаартай жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс ирүүлсэн сумын Манай зам ХК-аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх төлбөрийн шилжүүлэгийн хуулбар,

-Иргэн Ш.ын Ховд аймгийн сумын нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.

Хүсэлт гаргагч Э.Дамжин нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд жолоочоор ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон бусад баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******83 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Э.Дамжингийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргач нь иргэн Ш., Д. нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байх ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн сумын нэгдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, иргэн Д.гийн 042395 дугаартай жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ш.ын Ховд аймгийн сумын нэгдлийн гишүүний үнэмлэхиын хуулбар зэргээр нотлогдож байна.

Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Э.Дамжин нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 20******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******г 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА