| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00208/и |
| Дугаар | 231 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 231
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт нарт холбогдох 7,796,258 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ч.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.*******, Д.нар нь ******* банкны Ховд салбарын харъяа ******* тооцооны төвөөс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 20,4 хүүтэйгээр авсан бөгөөд зээлийн барьцаанд Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн Баянтүмбэ тавьт 3-4 тоотод байрлах хашаа, байшин, 32 инчийн зурагт, хөлдөөгч, угаагч, 6 ханатай бариа гэр, палк, дуусаагүй барилга барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,898,783.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 942,506.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,903.23 төгрөг, нийт 3,862,193.66 төгрөг төлсөн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин, зээлийн гэрээний 2.1.6, 4.2, 7.2-т заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 7,101,216.53, хүүгийн төлбөр, 644,111.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,930.66 төгрөг, нийт 7,796,258.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 7,796,258 төгрөгийг би өөрөө дангаараа төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батзаяа, Ц.******* нарт холбогдох 7,796,258 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.дангаараа өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батзаяа, Ц.******* нарт холбогдох 7,796,258 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.дангаараа төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,690 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 69,845 төгрөг, хариуцагч Д.нараас 69,845 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА