| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00243/и |
| Дугаар | 243 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 243
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй нас барсныг бүртгүүлсэн байдал, гэрлэлт дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд Б.******* гэдэг хүнтэй гэр бүл болсон бөгөөд эхнэр Б.******* нь 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Тэгээд Б.*******г нас барсныг 2009 оны 10 дугаар сарын 01-ны өдөр бүртгүүлсэн. Эхнэр Б.*******гийн өр төлбөрийг миний бие одоог хүртэл төлж ирсэн. Би одоо өөр хүнтэй хамтын амьдрал зохиож байгаа. Иймд эхнэр Б.*******гийн хүмүүст тавьсан өр төлбөрийг миний бие цаашид төлж чадахгүй болсон. Учир нь би цалингийн зээлтэй, бас өөр хүнтэй амьдрал зохиож амьдарч байгаа. Иймд Б.******* бид хоёрын гэрлэлт дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* нь Б.*******гийн нас барсныг бүртгүүлэх, гэрлэлт дуусгавар болсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Х.*******, Б.******* нар нь 1980 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн, улмаар Б.******* нь 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтээ “Б.*******гийн амьд сэрүүн байх үед тавьсан өр төлбөрийг түүний нас барсны дараа би төлж байна. Иймд гэрлэлтийг дуусгавар болсонд тооцуулж, түүний өр төлбөрөөс чөлөөлөгдөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан” гэж тайлбарлалаа.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэний нас барсныг сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанд бүртгүүлэх ёстой. Гэтэл Б.******* нь 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан, түүнийг 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсны бүртгэлийн 0022-д бүртгүүлсэн болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар гэрлэгч нас барсан өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдохоор хуульчилжээ.
Иймд Б.*******г нас барсныг улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанд бүртгүүлж, нас барсны бүртгэлд бүртгэгдсэн байх ба гэрлэгч нас барснаар гэрлэлт дуусгавар болсонд тооцогдох учир хүсэлт гаргагч Х.*******ын шүүхэд гаргасан хүсэлт нь бодит байдал дээр хэрэгжсэн байна.
Иймд хүсэлт гаргагч Х.*******ын Б.*******г нас барсныг бүртгүүлэх, гэрлэлт дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5-д зааснаар хүсэлт гаргагч Х.*******ын хүсэлттэй Б.*******г нас барсныг бүртгүүлэх, гэрлэлт дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА