| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00230/и |
| Дугаар | 244 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 244
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2 дугаар бригадад 1976-1990 он хүртэл аав, ээж, дүү нарын хамт үржлийн хонь, ямаа малласан. Тухайн үед 70 дугаар дансанд цалин хөлсний бичилт хийхдээ миний аав Б.*******гийн нэрээр бичсэн байна. Би тухайн үед өрх тусгаарлаагүй, хүүхэд төрүүлээгүй байсан. Иймд миний 1976-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь 1976-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 389 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын 2-р бригадын 1976-1985 онуудын 70-р дансны хуулбар,
-Н.*******гийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Иргэн В.*******ы Н.******* нь 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад мал маллаж байсан. Бид нэг бригадад мал маллаж байсан учир сайн мэднэ гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Иргэн Р.ийн Н.******* 1980-190 оны хооронд ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан ба би тоо бүртгэгч байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 1659 дугаартай В.*******ы нэр дээрх 1982, 1983, 1984, 1988, 1989 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэр,
-Иргэн Р.ийн 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Хүсэлт гаргагч Н.*******гийн 1986-1989 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримт, 70-р дансны хуулбарууд нь Аймгийн архивын тасгаас олдоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 389 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Н.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь хэрэгт иргэн В.*******, Р. нарын тодорхойлолтыг хавсаргасан байх ба иргэн В.*******, Р. нар нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 1659 дугаартай В.*******ы нэр дээрх 1982, 1983, 1984, 1988, 1989 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэр, иргэн Р.ийн 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.******* нь 1976-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1976-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА