| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00229/и |
| Дугаар | 245 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 245
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг ду*******тал улсад нийт 21 жил 10 сар 25 хоног ажилласан. 1995 оноос т******* суманд хуваариа хөдөлмөр эрхэлж байгаад 2008 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч, амьдарч байсан. Гэтэл Хөдөлмөр нийгмийн даатгалын улсын шалгалтаар миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр тэтгэврийг зогсоосон. Иймд миний 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг ду*******тал ******* сумын нэгдэлд малчнаар мөн халуун *******ны газар үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1973-1994 оныг ду*******тал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар мөн халуун *******ны газар үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 368 дугаартай лавлагаа,
-Иргэн А.гийн Д.******* нь 1989-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд мал маллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Иргэн Н.ын Д.******* нь 1989-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд мал маллаж байсан. Би тэр үед т******* суманд киномеханикч хийж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Д.*******ын 000843 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Д.*******ын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн эрхэлсэн ажил, ажилласан хоногийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаартай архивын лавлагаа зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1973-1994 оныг ду*******тал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Ховд аймгийн ******* сумын Шураг буюу 3-р бригадын 1974-1981 онуудын 70-р данс, нэгдлийн 1981-1991 онуудын баримтаас Д.*******д холбогдох баримт олдохгүй байгаа, 1992 оны 70-р данс архивт байхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 368 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь 1973-1980 оныг ду*******тал Ховд аймгийн ******* сумын Шураг багт малчнаар, 1981-1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг ду*******тал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн халуун *******ны үйлчлэгчээр, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 он ду*******тал Ховд аймгийн ******* сумын Гэрэл ББХК-д малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
*******ин Д.******* нь 1989 оны 09 дүгээр сараас 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шураг багт малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хэрэгт иргэн А., Н. нарын Д.******* нь 1989-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд мал маллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт хавсаргасан байх боловч энэ нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд Д.******* нь 1989 оны 09 дүгээр сараас 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шураг багт малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн түүний дахин шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ын 1973-1980 оныг ду*******тал Ховд аймгийн ******* сумын Шураг багт малчнаар, 1981-1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг ду*******тал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн халуун *******ны үйлчлэгчээр, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 он ду*******тал Ховд аймгийн ******* сумын Гэрэл ББХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Д.*******ын 1989 оны 09 дүгээр сараас 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шураг багт малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА