Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* *******, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн хүсэлттэй Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Таравхүү, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч П.Таравхүү нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Би Б.*******тай 2001 оны 07 дугаар сард танилцаж, 2002 оны 06 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Би нэг хүүтэй байсан ба Б.*******ийг гэр бүлтэй байсан гэдгийг би хожим мэдсэн. Б.******* нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсан учраас би хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглож, бид гэрлэлтээ батлуулж чадаагүй. Бид гэрлэлтээ батлуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архиваас Б.*******ийн гэрлэлтээ цуцлуулсан бичиг шаардлагатай байсан бөгөөд бид уг бичгийг авахаар 2 удаа очсон боловч хариуцсан хүн нь байхгүй байсан учраас авч чадаагүй. Б.******* нь өвчний учир нас барсан. Бид хамт амьдарч байх хугацаанд 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү , 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин , 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин , 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү нар төрсөн. Ганц хүний орлогоор 6 ам бүлийн хэрэгцээг хангаж, амьдрахад хүндрэлтэй бөгөөд бид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа тул намайг Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч П.Таравхүү нь Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд: 

         -Баттулгын *******ийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         -Г.Номин-Эрдэнийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         -Г.гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         -Т.Сувд-Эрдэнийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         -Т.ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,        -Т.ын төрсний бүртгэлийн лавлагаа,

         -Гэрч Ц.ийн “Б.*******, П.Таравхүү нар 2001 оноос хойш хамтарч амьдарч эхэлсэн. Б.******* нь өмнө гэрлэж байсан. П.Таравхүү нь ээжтэйгээ, нэг хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. Б.******* нь 2001 оноос хойш П.Таравхүүгийн ээжийн гэрт амьдарч, ирж очиж байдаг байсан. Улмаар тэдний дундаас 2003 онд төрсөн. Мөн 2004 онд төрсөн. 2004 онд охин Сувд-Эрдэнийг төрсний дараа П.Таравхүү Б.*******ийн гэрт очиж хамт амьдарсан. 2003 онд хүү Содбилэг төрөхөд Б.*******ийн эхнэр гэрээсээ явсан. П.Таравхүү нь эхний хүүхэд төрөхөөс өмнө Б.*******ийг эхнэртэй байсан гэдгийг мэдээгүй гэж ярьдаг.  Би Б.*******ийн талын бэр юм. Б.******* нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан. Б.******* нь 2008 онд гуя нь дээр нь хатиг гараад түүнээсээ болж нас барсан. П.Таравхүү нь Б.*******тай хамт амьдраад 4 хүүхэд төрүүлсэн. Өөрөө өмнө нь нэг хүүхэдтэй байсан” гэх мэдүүлэг,

         -Гэрч Ц.гийн “П.Таравхүү Б.******* нар нь 2002 оны 06 дугаар сараас эхлэн хамтарч амьдарч эхэлсэн бөгөөд Б.******* нь 2008 онд өвчний учир нас барсан. Тэднийг хамтран амьдарч байх хугацаанд 2003 онд , 2004 онд , 2006 онд , 2008 онд нар төрсөн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

         Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн П.Таравхүүг, Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт *******, Бургууд овогт Баттулгын ******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МАРИНА