| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00159/и |
| Дугаар | 252 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 252
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-р ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ДБ890*******1210 регистринй дугаартай, ******* овогт *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-р ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ПЮ88051*******62 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Төмөр-Очир, хариуцагч Г., хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Төмөр-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.тай 2011 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болон амьдарч байна. Г.тай гэр бүл болсноос хойш 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Т. төрж, 2016 оны 0******* дүгээр сар хүртэл цуг амьдарч байгаад сүүлийн 1 жилийн хугацаанд тусдаа амьдарч байна. Хүүгээ эхнэр бид хоёрын хэнэн ч асрамжидаа авч болно. Энэ тал дээр саналгүй. Хэрэв хүүг Г.гийн асрамжид үлдээвэл хүүхдийн тэтгэлэг төлнө. Бид нарындунд эдхөрөнгийн маргаан байхгүй. ******* аймгийн ******* суманд байрлах Хөх хулганы орон хүүхдийн цэцэрлэгийг хүү Т.ийг асрамжидаа авсан талд нь үлдээхийг зөвшөөрч байна. Харин ******* аймгийн ******* сумын *******-р ******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө байр нь бид нарын өмч биш манай ээжийн дүү болох Д.гийн өмчлөлийн байр байсан. Тэрээр Солонгос улс руу явахдаа манай ээжийн өмчлөлд шилжүүлсэн. Одоо уг байр манай ээж Б.гийн өмчлөлийн байр юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Т. төрсөн. Гэр бүл болсноос хойш бид амгалан тайван амьдарч байсан боловч С.Төмөр-Очир нь 2016 оны 0******* сараас эхлэн өөр хүүхэнтэй нийлж, архи ууж 2 удаа агсам согтуу тавьж байсан. Би энэ бүхнийг тэвчиж байсан боловч сүүлийн үед нийлсэн хүүхэнтэйгээ гадуур явалдаж, гэртээ ирэлгүй *******-5 хонодог болсон. Үүнээс шалтгаалаад бид 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асаргаа, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй бөгөөд миний бие хүүгээ өөрийн асрамжиндаа авч, С.Төмөр-Очироос тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид гэр бүл болохдоо ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө байранд хуримаа хийсэн бөгөөд уг орон сууцыг Хас банкны ******* салбараас 5 жилийн хугацаатай *******5 сая төгрөгийн зээл авч авсан. Уг орон сууцны гэрчилгээ миний хадам ээж Б.гийн нэр дээр байдаг. Хас банкны зээлийг миний хадам ээжийн нэрээр авч, би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, зээлийг төлөлцөж байсан. Уг орон сууц бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул байрыг хүү бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн ******* аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг Хөх хулганы орон цэцэрлэгийг нөхөр С.Төмөр-Очиртой хамтран байгуулж, цэцэрлэг байгуулахад Жижиг дунд үйлдвэрлэлийн төслөөс *******0 сая төгрөг, Голомт банкнаас ******* сая төгрөгийн зээл авсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.ийг миний асрамжид үлдээж, С.Төмөр-Очироос тэтгэлэг гаргуулж, бидний эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцнаас хүү бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Төмөр-Очир нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С.Төмөр-Очир нь хариуцагч Г.д нар нь 2011 оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр гэр бүл болж тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Т. төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь 1 жилийн өмнөөс эхлэн тусдаа амьдраад эхэлсэн, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн байдал, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******-д зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г. хүү Т.ийг өөрийнхөө асрамжид авахыг хүссэн ба нэхэмжлэгч С.Төмөр-Очир хүү Т.ийг эх Г.гийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.ийг эх Г.гийн асрамжид үлдээж, эцэг С.Төмөр-Очироос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Т.ийг эх Г.гийн асрамжид үлдээсэн нь эцэг С.Төмөр-Очирын Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүх хуралдаан дээр эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбар гаргасан боловч хариуцагч Г. нь ******* аймгийн ******* сумын *******-р ******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө байрнаас өөрт болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулахыг хүсэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч тус байр нь иргэн Иеншөөбү овогт Балдангийн гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Иймд ******* аймгийн ******* сумын *******-р ******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө байр нь гэрлэгчидийн дундын эд хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байх ба хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хэргийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Харин хариуцагч Г.гийн гэр бүлийн дундын эд хөрөнгө гэх ******* аймгийн ******* сумын *******-р ******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө байртай холбоотой маргаанаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн дундын эд хөрөнгийн нэг болох ******* аймгийн ******* суманд байрлах Хөх хулганы орон хүүхдийн цэцэрлэгийг нэхэмжлэгч С.Төмөр-Очир нь хариуцагч Г., хүү Т. нарын өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Төмөр-Очирын төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Төмөр-Очирт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******, овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.ийг эх Г.гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Төмөр-Очироор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.д даалгасугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ******* аймгийн ******* суманд байрлах Хөх хулганы орон хүүхдийн цэцэрлэгийг нэхэмжлэгч С.Төмөр-Очир нь хариуцагч Г., хүү Т. нарын өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталсугай.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Төмөр-Очирын төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Төмөр-Очирт олгосугай.
8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МАРИНА