| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00151/и |
| Дугаар | 253 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 253
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар 1978 оны 08 дугаар сарын 22-ны өдөр анх ажилд орсон бөгөөд тус сургуульд тасралтгүй 36 жил ажиллаж байгаа. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1978-1979 оны хичээлийн жилд ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1978 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь 1978 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаар албан бичиг,
-******* аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр тушаалын хуулбар,
-******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тушаалын хуулбар,
- ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тушаалын хуулбар,
-Г.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,
-Г.*******ийн 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 05-ны хооронд Улсын багшийн дээд сургуулийн багшийн курст суралцаж төгссөн үнэмлэх,
-Гэрч П.*******ийн “...Г.******* нь 1978 оны 08 дугаар сараас 2008 он хүртэл ******* аймгийн ******* сумын дунд сургууль багшаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.гийн “...Г.******* нь 1970 оны сүүлчээс эхлээд ******* аймгийн ******* суманд багшаар тасралгүй ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Т.ын “...Би Г.*******тэй 1981 оны 09 дүгээр сараас 1990 он хүртэл хамт ажилласан. Г.******* нь Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан. Г.******* 1978 онд багшийн курс төгссөн байх” гэх мэдүүлэг,
-Гэрч С.ын “Би 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан. 1978 онд дутагдах багш нарын захиалгыг аймгийн Боловсролын хэлтэст өгөхөд Боловсролын хэлтсээс 10 дугаар анги төгссөн хүүхдүүдээс сонгон авч, сургуулийн захиралд санал болгож, багшаар томилдог байсан. Тухайн үед сургуулийн захирал одоогийнх шиг тушаал шийдвэр гаргаж, ажилд авдаггүй байсан. Г.******* нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл багшаар ажиллаж байгаа” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Г.******* нь 1978 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс буюу 10 дугаар анги төгсөөд ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан гэх С.ын мэдүүлгээр нотлогдож байх тул Г.*******ийг 1978 оны 08 дугаар сараас эхлэн багшаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******ийг 1978 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1978 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА