| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00126/и |
| Дугаар | 255 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 255
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* суманд байрлах ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын т холбогдох 19,656,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь ******* ******* ХХК-ийн Ховд аймгийн ******* сумын ******* багт баригдсан ******* айлын орон сууцны 1 дүгээр орцны 2 давхрын 52 мкв гурван өрөө орон сууцыг 1 мкв-ыг нь 1,100,000 төгрөгөөр тооцож, нийт 57,200,000 төгрөгөөр худалдаж авахаар орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Гэрээ ёсоор үнийн дүнгийн 44,05 хувь буюу 25,200,000 төгрөгөөс 22,200,000 төгрөгөд барилгын материал буюу банзыг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ХХК-нд нийлүүлэх, 3,000,000 төгрөгийг байр ашиглалтад орохоос өмнө ******* ******* ХХК-ийн дансанд тушаах, үлдэгдэл 55,95 хувь буюу 32,000,000 төгрөгийг байр ашиглалтад орсны дараа орон сууцны зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан. Мөн өдрөө Барилгын материал нийлүүлэх ******* дугаар гэрээ байгуулан, гэрээ ёсоор 22,000,000 төгрөгийг банз нийлүүлэхээр болсон.
Гэтэл хариуцагч нь ******* дугаар гэрээ ёсоор нийлүүлэх банзыг хугацаанд нь нийлүүлээгүй, одоо болтол гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд тус компаний барьсан ******* айлын орон сууц ашиглалтад орсон байхад 2014/02 болон ******* дугаар гэрээний гүйцэтгэл 22,200,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 18,200,000 төгрөгийг төлөөгүй байгаа учраас Б.аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Үлдэгдэл 18,200,000 төгрөг дээр нэхэмжлэгч тал хууль зүйн туслалцаа авсны төлбөр 1,*******6,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Учир нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2014/02 дугаартай гэрээний 4.6 дахь хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөр нөгөө талд хохирол учирвал гэрээг зөрчсөн буруутай тал хохирлыг бүрэн хариуцна гэж заасны дагуу тус нэхэмжлэлд өмгөөлөгч Б.******* намайг компаний зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа бөгөөд хууль зүйн зардлыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 8 хувиар тооцож 1,*******6,000 төгрөг болсон. Иймд үлдэгдэл 18,200,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1,*******6,000 төгрөг, нийт 19,656,000 төгрөг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбараа: Миний бие байрны үлдэгдэл төлбөр 18,200,000 төгрөгийг компаний захирал Ц.той тохиролцож 03 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 14,200,000 төгрөгийг 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар гэрээ хийсэн гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулан байрны үлдэгдэл төлбөр 18,200,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1,*******6,000 төгрөг, нийт 19,656,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.тай 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* айлын орон сууцнаас 1-р орцны 2 давхрын ******* тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн, уг орон сууцны үнийн дүнгийн 44,05 хувь буюу 25,200,000 төгрөгөөс 22,200,000 төгрөгөд барилгын материал буюу банзыг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ХХК-нд нийлүүлэхээр “Барилгын материал нийлүүлэх гэрээ”-г байгуулсан байна.
Талууд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2014/02 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулсан байх боловч энэ нь талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна. Тус гэрээгээр нэхэмжлэгч тал буюу ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* айлын орон сууцнаас 1-р орцны 2 давхрын ******* тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.т хүлээлгэн өгсөн, хариуцагч нь тус байрны үнээс 4,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18,200,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.аас орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөр 18,200,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2014/02 дугаартай гэрээний 4.6 дахь хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөр нөгөө талд хохирол учирвал гэрээг зөрчсөн буруутай тал хохирлыг бүрэн хариуцна гэж заалтыг үндэслэн өмгөөлөгч авч компаний зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсны төлбөр 1,*******6,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэгт Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарыг хавсаргажээ.
Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь талуудын өөрсдийнх нь эрхийн асуудал юм. Энэхүү эрхээ хэрэгжүүлсний улмаас гарсан зардлыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авсны төлбөр 1,*******6,000 төгрөгийг хариуцагч Б.аас нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.аас орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөр 18,200,000 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хууль зүйн туслалцаа авсны төлбөр 1,*******6,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хуралдааны зарыг шүүхээс хариуцагч Б.т мэдэгдсэн байх боловч хариуцагч Б. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөр 18,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 248,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.аас орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөр 18,200,000 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хууль зүйн туслалцаа авсны төлбөр 1,*******6,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 248,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА