| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00221/и |
| Дугаар | 258 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 258
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* суманд байршилтай ******* ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* ******* газарт холбогдох 2,260,500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч П.*******, нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* газар нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн байгууллагынхаа тохижилтыг хийлгэхээр хамтран ярилцаж, аман гэрээ байгуулан шинэ жилийн шагнал урамшуулал, хаягжуулалт, байгууллагын танилцуулгын самбар, зорилго зорилтууд, хөтөч, үүдний хаягуудыг акрел циллиодоор, нийт 2,260,500 төгрөгийн ажил хийлгэсэн. Өчигдөр энэхүү төлбөрөөс 180,000 төгрөгийг ******* ******* газар манай данс руу шилжүүлэх гэх боловч өнөөдрийн байдлаар мөнгө орж ирээгүй байна. Иймд ******* ******* газар нь одоог хүртэл төлбөрөө төлөхгүй байх тул Ховд аймгийн ******* ******* газраас 2,260,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ховд аймгийн ******* ******* газрын дарга П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг энэ байгууллагын дарга болохоос өмнө энэхүү ажлыг өмнөх дарга ******* ХХК-аар хийлгэсэн байна лээ. Нэгэнт хийлгэсэн ажлын гүйцэтгэлийг төлөх ёстой гэж бодож байна. Гэхдээ энэхүү төлбөрийг төлөх мөнгө манай төсөвт байхгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ховд аймгийн ******* ******* газарт холбогдуулан 2,260,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал Б.******* нь ажил гүйцэтгэсний үр дүн болох байгууллагын шинэ жилийн шагнал урамшуулал, хаягжуулалт, байгууллагын танилцуулгын самбар, зорилго зорилтууд, хөтөч, үүдний хаягуудыг акрел циллиодоор хийн, гүйцэтгэлийг Ховд аймгийн ******* ******* газарт хүлээлгэн өгсөн, уг ажлын хөлс нийт 2,260,500 төгрөг болсон болох нь ******* ХХК-ний нэхэмжлэхүүд, гэрэл зураг болон зохигчдын тайлбараар тайлбараар нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал Б.*******, хариуцагч Ховд аймгийн ******* ******* газрын дарга нар нь харилцан тохиролцож, Ховд аймгийн ******* ******* газрын шинэ жилийн шагнал урамшуулал, хаягжуулалт, байгууллагын танилцуулгын самбар, зорилго зорилтууд, хөтөч, үүдний хаягуудыг акрел циллиодоор хийлгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулан тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд ажил гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч Ховд аймгийн ******* ******* газарт ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөс хойш хариуцагч Ховд аймгийн ******* ******* газар нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Ховд аймгийн ******* ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа энэхүү төлбөрийг төлөх мөнгө манай төсөвт байхгүй гэх боловч энэ нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх, төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Ховд аймгийн ******* ******* газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 2,260,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* ******* газраас 51,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* ******* газраас ажил гүйцэтгэх гэрээний биелэлт 2,260,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* ******* газраас 51,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА