| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00288/и |
| Дугаар | 263 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 263
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* Б.*******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* багийн харьяат, одоо ******* аймгийн******* сумын ******* багийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн ад холбогдох Сум хөгжүүлэх сангийн зээл 20,220,385 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Б. нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Ц. нь Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэх хөнгөн блок, тоосгоны үйлдвэрлэл явуулах зориулалтаар 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын ******* С.Хүрэлтөмөртэй гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээл авч, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөг, хүү 552,052 төгрөг, алданги 193,333 төгрөг, нийт 20,745,385 төгрөг төлөхөөс 525,000 төгрөгийн хүү төлсөн. Одоо нийт 20,220,385 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ц. нь гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтөө хийж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, хүүгийн зөрүү 27,052 төгрөг, алданги 193,333 төгрөг, нийт 20,220,385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* аймгийн ******* сумаас 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 20,000,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20,220,385 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* Б.******* нь Ц.ад холбогдуулан Сум хөгжүүлэх сангийн зээл 20,220,385 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргаж өгсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учиртайг дурдах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ад холбогдох Сум хөгжүүлэх сангийн зээл 20,220,385 төгрөг гаргуулахыг хүссэн хэрэгт хариуцагч Ц.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 259,052 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА