Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 264

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн од холбогдох төхөөрөсжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Б. нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. нь манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 180,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Б.оос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч Б. нар шүүх хуралдаанд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.оос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас үндсэн төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөгөөс 50 хувь болох 45,000 төгрөг, нийт 225,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлээ гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.оос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч Б. нар шүүх хуралдаанд харилцан тохиролцож, хариуцагч Б. төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөгөөс 50 хувь болох 45,000 төгрөг, нийт 225,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь алданги 45,000 төгрөгөөс татгалзаж эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 4,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учиртайг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.од холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б. төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөгөөс 50 хувь болох 45,000 төгрөг, нийт 225,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь алданги 45,000 төгрөгөөс татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 4,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх учиртайг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА