Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 265

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Б*******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Б*******, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1979-1987 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1979-1987 он хүртэл ажиллаж байсан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн боловч тухайн үеийн орсон тушаал нь байхгүй хохироход хүрээд байна. Иймд миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон гэрч нарын тодорхойлолтыг үндэслэж миний 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчин,  эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Б******* нь 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчин,  эсгүүрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаар албан бичиг,

            -Х.Б*******ы хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Ховд аймгийн нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын харъяа ******* сум дахь АҮ-ний төвийн даргын 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаар тушаалын хуулбар,

            -Гэрч Х.Тогтохбаярын Х.Б******* нь Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1979-1987 оны 07 дугаар сар хүртэл оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан нь үнэн болно. Би тухайн үед ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Д.Гиваасүрэнгийн Х.Б******* нь Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдол, эсгүүрчнээр 1979-1987 он хүртэл ажиллаж байсан нь үнэн болно. Би тухайн үед тус ахуй үйлчилгээнд чанар шалгагчаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Б*******ыг 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчин,  эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн Б*******ы 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчин,  эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА