Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/869

 2021           07            29                         2021/ШЦТ/869

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

    Улсын яллагч Н.Анхбаяр,

    Хохирогч Л.Д,

    Хохирогч Н.Б,

    Хохирогч Н.Э,

    Хохирогч Л.С-ийн өмгөөлөгч Ш.Ганбат,

    Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Дима,

    Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

    Шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

    Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

    Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

          Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ш, Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Т, А.И нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2015 2502 2406 дугаартай хэргийг шүүх 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

    1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1-15 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Ү овогтой Т-ын Э.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барс” зах дээр ногоо ачдаг ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын гудамжинд амьдардаг бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол гудамжны 66 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухайн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б овогтой Т-ын Т.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү, охины хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б овогтой А-ын И.

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 733а тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Ж овогтой А-ын Д.

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 45-192 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б овогтой Ө-ын Б.

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эх, ах нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1б хэсэг Улаанхуарангийн 1018б тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Ч овогтой Б-ын Ш.

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Т.Э 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа:

  1. 2015 оны 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоот иргэн Г.П-гийн байшинд нэвтэрч, Тошиба маркийн 40 инчийн лед зурагт, эрдэнэт хивс 3 ширхэг, эрэгтэй гутал 3 ширхэг, савхин куртка хослол өмд хулгайлж 1.370.000 төгрөгийн,
  2. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-153 тоот иргэн Г.Б-ын байшинд нэвтэрч эрэгтэй годон гутал, эмэгтэй гутал, бага гарын манан хөөрөг, самсунг гар утас, цахилгаан индүү, бэлэн 220.000 төгрөг хулгайлж, 723.000 төгрөгийн,
  3.  2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоот иргэн С.С-ийн байшинд нэвтэрч Филлипс маркийн 49 инчийн лсд зурагт, шатар, Самсунг маркийн камер, мөнгөн аяга 2 ширхэг, одон орны дуран, тоос сорогч, Плейстейшн видео тоглоом, мөнгөн хазаар, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.940.000 төгрөгийн,
  4. 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны 49 тоот иргэн Д.О-ийн гэрт нэвтэрч цэцгэн хээтэй алтан ээмэг, 6 талт дүрстэй алтан ээмэг, долгиолсон хээтэй алтан ээмэг, монетон гинж, бугуйвчний хослол, хөх өнгийн сапир шигтгээтэй монетон ээмэг, сөөлжсөн хээтэй монетон ээмэг, товч хэлбэртэй, төмбөгөр хээтэй монетон ээмэг, цагаан алтан мушигасан хээтэй монетон бөгж, бөөрөнхий циркон шигтгээтэй монетон бөгж, нийлүүлж зүүдэг 4 ширхэг монетон бөгж, бөөрөнхий хэлбэртэй 3 ширхэг циркон шигтгээтэй монетон бөгж, шүрэн ээмэг, бугуйвч, Чех улсад үйлдвэрлэсэн ангийн буу, Айфоне 4с маркийн гар утас, Сони маркийн нөүтбүүк, орчин цагийн амилуулсан бурхан, булган шуба зэргийг хулгайлж 13.605.400 төгрөгийн,
  5. 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-104 тоот иргэн Л.Д-ийн гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник зурагт 1 ширхэг, төмөр сейф, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, двд тоглуулагч 1 ширхэг, 7.3 грамм алт, лазер хэмжигч багаж 1 ширхэг, нэхий дээл 1 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, хятад чулуун хөөрөг 1 ширхэг, калапангаар хийсэн хутга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг зэргийг хулгайлж 3.293.700 төгрөгийн,
  6. 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5-4 тоот З.У-ийн байшинд нэвтэрч Айфоне 5 маркийн гар утас, цагаан шигтгээтэй алтан бугуйвч, алтан ээмэг, алтан хүзүүний зүүлт, алтан бөгж, цагаан алтан ээмэг бөгжний хослол, Майкл Корс бугуйн цаг, лакан түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, олон улсын банкны карт, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж 4.490.400 төгрөгийн,
  7. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Туул ферм 2-14 тоот Н.Э-гийн байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 42 инчийн лсд зурагт 1 ширхэг, булган шуба 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, смарт бугуйн цаг 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, улаан дарс 1 ширхэг зэргийг хулгайлж 3.225.300 төгрөгийн,
  8. 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-745б тоот З.М-ийн байшинд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан шуба 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг зэргийг хулгайлж 2.262.000 төгрөгийн,
  9. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 32 дугаар гудамж 681 тоот М.М-ын байшинд нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг зэргийг хулгайлж 1.068.000 төгрөгийн,
  10.  2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1-11 тоот Ж.С-ын гэрт нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 317.400 төгрөгийн,
  11.  2017 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Жанжины АОС-ын 15 тоот Д.Б-гийн байшинд нэвтэрч Самсунг маркийн 60 инчийн зурагт 1 ширхэг, Найк брендийн пүүз 1 ширхэг, ботинк 1 ширхэг, чонын арьс 6 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг, түрийтэй гутал 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, архи 1 ширхэг зэргийг хулгайлж 1.518.400 төгрөгийн,
  12.  2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-398 тоот Г.Г-ын байшинд нэвтэрч Шарп брендийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, пүүз 1 ширхэг зэргийг хулгайлж 607.400 төгрөгийн буюу бусдад нийт 34.103.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
  13. 2019 оны 12 дугаар сарын 20-наас 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1032 тоот байрны зогсоол дээр байсан Б.С-гийн 20-42 УБА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины 2 их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
  14. 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 тоот байрны зогсоол дээр байсан Н.Б-ий 37-27 УБЯ улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашины 2 их гэрэл, бэлэн 7500 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан 1.512.500 төгрөгийн буюу бусдад нийт 36.266.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

            Шүүгдэгч А.Д-тэй бүлэглэн:

  1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Б-ийн гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,
  2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 3-40 тоот П.Б-гийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,
  3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.А-гийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,
  4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 25-627а тоот Ч.Б-ын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.894.340 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Т.Т, А.И нартай бүлэглэн:

2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.Т, Н.Э нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны 109 дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн Б.С-ын эзэмшлийн 36-60 УВА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн А.П-ийн эзэмшлийн 89-90 УНИ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн буюу бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Н.Э-тэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дүгээр байрны гадна зам дагуу байрлуулсан байсан иргэн Ц.Б-ийн эзэмшлийн 69-62 УНУ улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1017 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн Б.Д-ын эзэмшлийн 88-90 УБП улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг гурван салаа их гэрлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 560.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 735.320.440 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Д нь Т.Э-тай бүлэглэн:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Б гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3-40 тоот П.Б-гийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.А-гийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-627а тоот Ч.Б-ын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн,

Шүүгдэгч Ө.Б, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.М-ын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 7 удаагийн үйлдлээр 3.094.300 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.Б нь А.Д, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ш нь А.Д, Ө.Б нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

Шүүгдэгч Т.Т нь Т.Э, А.И нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.И нь Т.Э, Т.Т нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “...Миний урьд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Яагаад гэхээр би эрүүгийн мөрдөгч нарт зодуулаад айгаад зөрүүтэй мэдүүлэг өгч найз А.И гээ хэрэгт хийсэндээ маш их харамсаж байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлнө, төлөхөө илэрхийлж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлнө.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Д- мэдүүлэхдээ: “...Надад учирсан хохирол үнэлгээгээр бол бага гарсан. Т.Э надтай нэг удаа уулзсан. Тэгэхдээ “Би хулгай хийгээгүй, манай найзууд орсон” гэж хэлсэн. Манай гэрийг судалж байгаад орсон байгаа юм. Хоёр гурван хоногийн өмнө орой манай нохой хуцаад байсан. Тэгээд нөгөө машин байхгүй болсон байсан. Хохирлыг төлсөн зүйл байхгүй. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад 300.000 төгрөгийн эд зүйл буцааж өгсөн гэсэн байсан. Тэр хөөргийг 50.000 төгрөг гэж байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад 324.500 төгрөгийн хохирол учирсан. Надад хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Би хулгайд юмаа алдсанаас хойш эцэг эх, хүүхдээ алдсан. Нүгэл нүдээрээ гарч байгаа юм. Надтай нэг ч удаа уулзаагүй.” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э мэдүүлэхдээ: “...4 жилийн хугацаанд нэг ч хохирол барагдуулаагүй. Манай зурагт, ... зэргийг ломбардад тавьсан гэсэн. 4 жилийн хугацаанд хохирол барагдуулаагүй байж одоо яаж хохирогч нарт 700.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулах юм. Үнэлгээний компаниар гарсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-22-35/, хохирогч Л.С-ийн өгсөн мэдүүлэг /1хх-52-53, 54-55/, хохирогч Л.С-ийн эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-74-90/, гэрч О.Баярсайханы өгсөн мэдүүлэг /1хх-93-94/, гэрч Х.Төмөрбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-101-103/, гэрч О.Дэлгэрсайханы өгсөн мэдүүлэг /1хх-114-115/, гэрч Ш.Бэхбаярын өгсөн мэдүүлэг /1хх-117-118, 119-120/, гэрч Б.Маргад-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-126-128/, гэрч Н.Цог-Очирын өгсөн мэдүүлэг /1хх-132-134/, гэрч Ц.Оюунтунгалагийн өгсөн мэдүүлэг /1хх-144-146/, гэрч Д.Итгэлбатын өгсөн мэдүүлэг /1хх-151-152/, гэрч Б.Намнандоржийн өгсөн мэдүүлэг /1хх-154-155/, гэрч А.Баярбатын өгсөн мэдүүлэг /1хх-160-163/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 527 дугаартай дүгнэлт /хх-/, 9593 УБП улсын дугаартай Т.Витз маркийн автомашины лавлагаа /2хх-21-23/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /5хх-221-224, 225-234/, гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн мэдүүлэг /9хх-79-80/, гэрч Л.Алтанчимэгийн өгсөн мэдүүлэг /9хх-84-85/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-135-146/, хохирогч Л.Д-ийн өгсөн мэдүүлэг /2хх-154-155/, гэрч Д.Алтанболдын өгсөн мэдүүлэг /9хх-190-191/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-190-191/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-195-197/, хохирогч Г.П-гийн өгсөн мэдүүлэг /2хх-200-201/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-193-194/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-223-225/, хохирогч Г.Б-ын өгсөн мэдүүлэг /2хх-232, 233/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-197-198/, хохирогч С.С-ийн өгсөн мэдүүлэг /хх-/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-200-201/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-23-27/, хохирогч З.У-ийн өгсөн мэдүүлэг /3хх-33-34/, гэрч Д.Түвшинбаярын өгсөн мэдүүлэг /3хх-46/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-203-204/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-112-122/, хохирогч Д.О-ийн өгсөн мэдүүлэг /3хх-124-126/, иргэний нэхэмжлэгч Б.Х-ын өгсөн мэдүүлэг /3хх-142/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-206-208/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-137-142/, хохирогч Н.Э-гийн өгсөн мэдүүлэг /4хх-148-149/, гэрч Я.Цэрэндашийн өгсөн мэдүүлэг /4хх-153-154/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-210-211/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-7-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-16-17/, хохирогч З.М-ийн өгсөн мэдүүлэг /5хх-18-20, 21/, гэрч М.Ариунбуянгийн өгсөн мэдүүлэг /5хх-23-24/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-226-227/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-49-56/, хохирогч М.М-ын өгсөн мэдүүлэг /5хх-71-72/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-229-230/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-4-6/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8хх-15-16/, хохирогч С.Сайнжаргалын өгсөн мэдүүлэг /8хх-20/, иргэний нэхэмжлэгч Д.Баяр-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /8хх-22/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-232-233/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-31-35/, хохирогч Д.Б-гийн өгсөн мэдүүлэг /8хх-43/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-235-236/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-59-63/, хохирогч Г.Г-ын өгсөн мэдүүлэг /8хх-72-73/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-197-200/, хохирогч Б.С-гийн өгсөн мэдүүлэг /14хх-203/, хөрөнгийн үнэлгээний тайлан /14хх-210-211/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх-233-236/, хохирогч Н.Б-ий өгсөн мэдүүлэг /14хх-238-239/, хөрөнгийн үнэлгээний тайлан /14хх-247-248/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх-169-172/, хохирогч Н.Б-ийн өгсөн мэдүүлэг /4хх-177-178/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-214-215/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-193-196/, хохирогч П.Б-гийн өгсөн мэдүүлэг /4хх-201-203/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-217-218/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-214-217/, хохирогч Ц.А-гийн өгсөн мэдүүлэг /4хх-222-224/, гэрч С.Жавхлантөгсийн өгсөн мэдүүлэг /4хх-228/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-220-221/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-238-242/, хохирогч Ч.Б-ын өгсөн мэдүүлэг /4хх-246-247/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-223-224/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-28-29/, хохирогч Т.Б-ийн өгсөн мэдүүлэг /11х-39-40/, хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-64-65/, Ө.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /11хх-70, 124, 153/, Б.Ш-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /11хх-74/, А.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /11хх-78, 116, 156/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-94-95/, хохирогч Б.М-ын өгсөн мэдүүлэг /11хх-98-99/, гэрч Д.Өнөрсайханы өгсөн мэдүүлэг /11хх-103/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /11хх-104-105/, хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-110-111/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-136-137/, хохирогч У.Н-ийн өгсөн мэдүүлэг /11хх-140/, гэрч У.Наранхүүгийн өгсөн мэдүүлэг /11хх-141/, хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-145-146/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-197-202/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12хх-203-207/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /12хх-238-239/, хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх-243/, хохирогч Б.С-ын өгсөн мэдүүлэг /12хх-220-223/, гэрч Э.Батбаатарын өгсөн мэдүүлэг /12хх-227/, гэрч М.Тийн өгсөн мэдүүлэг /12хх-234-235/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-61-88/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх-88/, хохирогч А.П-ийн өгсөн мэдүүлэг /13хх-71-75/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-119-127/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх-141/, хохирогч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг /13хх-129-130/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх-88/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-164-170/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх-18-193/, хохирогч Б.Д-ын өгсөн мэдүүлэг /13хх-174-176/, Н.Эийн гэрчээр өгсөн мэдүүлэг /13хх-185/, мөрдөгчийн тэмдэглэл /2хх-112, 113/, түр хугацааны хамтын ажлын гэрээ /2хх-122/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-198-199/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /14хх-18-23/, гэрэл зургийн үзүүлэлт /14хх-235/, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн мэдээлэл /15хх-27/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын тогтоол /15хх-37/, Т.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /15хх-707/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 185 дугаартай прокурорын тогтоол /15хх-71/, шүүгдэгч Б.Ш-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-47/, “Сачи Бэхи” ХХК-ийн тодорхойлолт /12хх-153/, хохирогч У.Н-ийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /12хх-158/, хохирогч Б.М-ын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /12хх-159/ зэргийг шинжлэн судлав.               

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

            Шүүгдэгч Т.Э 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа:

            1. 2015 оны 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоот иргэн Г.П-гийн байшинд нэвтэрч, Тошиба маркийн 40 инчийн лед зурагт, эрдэнэт хивс 3 ширхэг, эрэгтэй гутал 3 ширхэг, савхин куртка хослол өмд хулгайлж 1.370.000 төгрөгийн,

            2. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-153 тоот иргэн Г.Б-ын байшинд нэвтэрч эрэгтэй годон гутал, эмэгтэй гутал, бага гарын манан хөөрөг, самсунг гар утас, цахилгаан индүү, бэлэн 220.000 төгрөг хулгайлж, 723.000 төгрөгийн,

            3. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоот иргэн С.С-ийн байшинд нэвтэрч Филлипс маркийн 49 инчийн лсд зурагт, шатар, Самсунг маркийн камер, мөнгөн аяга 2 ширхэг, одон орны дуран, тоос сорогч, Плейстейшн видео тоглоом, мөнгөн хазаар, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.940.000 төгрөгийн,

            4. 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны 49 тоот иргэн Д.О-ийн гэрт нэвтэрч цэцгэн хээтэй алтан ээмэг, 6 талт дүрстэй алтан ээмэг, долгиолсон хээтэй алтан ээмэг, монетон гинж, бугуйвчний хослол, хөх өнгийн сапир шигтгээтэй монетон ээмэг, сөөлжсөн хээтэй монетон ээмэг, товч хэлбэртэй, төмбөгөр хээтэй монетон ээмэг, цагаан алтан мушигасан хээтэй монетон бөгж, бөөрөнхий циркон шигтгээтэй монетон бөгж, нийлүүлж зүүдэг 4 ширхэг монетон бөгж, бөөрөнхий хэлбэртэй 3 ширхэг циркон шигтгээтэй монетон бөгж, шүрэн ээмэг, бугуйвч, Чех улсад үйлдвэрлэсэн ангийн буу, Айфоне 4с маркийн гар утас, Сони маркийн нөүтбүүк, орчин цагийн амилуулсан бурхан, булган шуба зэргийг хулгайлж 13.605.400 төгрөгийн,

            5. 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-104 тоот иргэн Л.Д-ийн гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник зурагт 1 ширхэг, төмөр сейф, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, двд тоглуулагч 1 ширхэг, 7.3 грамм алт, лазер хэмжигч багаж 1 ширхэг, нэхий дээл 1 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, хятад чулуун хөөрөг 1 ширхэг, калапангаар хийсэн хутга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг зэргийг хулгайлж 3.293.700 төгрөгийн,

            6. 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5-4 тоот З.У-ийн байшинд нэвтэрч Айфоне 5 маркийн гар утас, цагаан шигтгээтэй алтан бугуйвч, алтан ээмэг, алтан хүзүүний зүүлт, алтан бөгж, цагаан алтан ээмэг бөгжний хослол, Майкл Корс бугуйн цаг, лакан түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, олон улсын банкны карт, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж 4.490.400 төгрөгийн,

            7. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Туул ферм 2-14 тоот Н.Э-гийн байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 42 инчийн лсд зурагт 1 ширхэг, булган шуба 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, смарт бугуйн цаг 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, улаан дарс 1 ширхэг зэргийг хулгайлж 3.225.300 төгрөгийн,

            8. 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-745б тоот З.М-ийн байшинд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан шуба 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг зэргийг хулгайлж 2.262.000 төгрөгийн,

            9. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 32 дугаар гудамж 681 тоот М.М-ын байшинд нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг зэргийг хулгайлж 1.068.000 төгрөгийн,

            10. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1-11 тоот Ж.С-ын гэрт нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 317.400 төгрөгийн,

            11. 2017 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Жанжины АОС-ын 15 тоот Д.Б-гийн байшинд нэвтэрч Самсунг маркийн 60 инчийн зурагт 1 ширхэг, Найк брендийн пүүз 1 ширхэг, ботинк 1 ширхэг, чонын арьс 6 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг, түрийтэй гутал 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, архи 1 ширхэг зэргийг хулгайлж 1.518.400 төгрөгийн,

            12. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-398 тоот Г.Г-ын байшинд нэвтэрч Шарп брендийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, пүүз 1 ширхэг зэргийг хулгайлж 607.400 төгрөгийн буюу бусдад нийт 34.103.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

            13. 2019 оны 12 дугаар сарын 20-наас 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1032 тоот байрны зогсоол дээр байсан Б.С-гийн 20-42 УБА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины 2 их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            14. 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 тоот байрны зогсоол дээр байсан Н.Б-ий 37-27 УБЯ улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашины 2 их гэрэл, бэлэн 7500 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан 1.512.500 төгрөгийн буюу бусдад нийт 36.266.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

            Шүүгдэгч А.Д-тэй бүлэглэн:

            1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Б-ийн гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

            2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 3-40 тоот П.Б-гийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

            3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.А-гийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

            4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 25-627а тоот Ч.Б-ын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.894.340 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Т.Т, А.И нартай бүлэглэн:

2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.Т, Н.Э нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны 109 дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн Б.С-ын эзэмшлийн 36-60 УВА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн А.П-ийн эзэмшлийн 89-90 УНИ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн буюу бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Н.Этэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дүгээр байрны гадна зам дагуу байрлуулсан байсан иргэн Ц.Б-ийн эзэмшлийн 69-62 УНУ улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1017 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн Б.Д-ын эзэмшлийн 88-90 УБП улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг гурван салаа их гэрлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 560.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 735.320.440 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Д нь Т.Э-тай бүлэглэн:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Б гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3-40 тоот П.Б-гийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.А-гийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-627а тоот Ч.Б-ын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн,

Шүүгдэгч Ө.Б, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.М-ын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 7 удаагийн үйлдлээр 3.094.300 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.Б нь А.Д, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.М-ын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ш нь А.Д, Ө.Б нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.М-ын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Т нь Т.Э, А.И нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч А.И нь Т.Э, Т.Т нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.        

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Шүүгдэгч Т.Э, А.И, Т.Т нар нь бүлэглэн 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.С-ийн өгсөн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 1-ний өглөө 07 цагийн үед өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Амины орон сууцны 46 тоот гэрээсээ гараад өөрийн ажил руугаа явсан. Тэгээд орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд хашааны хаалга цоожтой, байшингийн хаалга цоожтой байсан ба байшингийн хаалгыг онгойлгон дотогж орж 2 давхарт гарахад унтлагын өрөөний хаалга онгорхой байсан ба гэрлийг нь асаахад өрөөний шалан дээр төмөр сейфний ар хэсгийг хөшиж онгойлгосон байдалтай өрөөний эд зүйлсийг онгичсон байдалтай, зочны өрөө рүү ороход өрөөний баруун хойд буланд байрлуулсан байсан 2 ширхэг тоногтой эмээлийг хивсн дээр байрлуулсан байдалтай байсан...Манай гэрээс урьдчилсан байдлаар сейфэнд байсан 4 ширхэг хөөрөг, 6-7 ширхэг мөнгөн ембүү, 2 ширхэг иж бүрэн тоногтой хэт хутга, алтан цаг, 2 тоногтой бүс, хэт хутганы хэрэгсэл, мөнгөн халбага сэрээний иж бүрдэл, монгол эмэгтэй эртний толгойн хэсэгт зүүдэг чимэглэл, хэт хутганы мөнгөн хэрэгсэл /хутга байхгүй/ алдагдсан...Их гарын цагаан хөөрөг 1 ширхэг, уг хөөрөг нь алтан халбага, нуухтай, шүрэн толгойтой, чулуундаа тод цагаан толботой хөөрөг байсан. Нөгөө хөөрөг нь их гарын хуучны манан хөөрөг, алтан нуухтай, халбагатай, шүрэн толгойтой хөөрөг байсан. Шүрэн толгойтой алтан нуухтай, зааны ясан халбагатай, дунд гарын хуучны манан хөөрөг 1 ширхэг байсан. Мөн дөрвөлжин хэлбэртэй алтан устай болор хөөрөг 1 ширхэг байсан. Уг хөөрөг нь шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай эртний жижиг гарын хөөрөг байсан. 1 хутга нь улаан хуйтай, хэт бэлэн дээрээ зааны ясан суулгацтай, улаан шүр шигтгэсэн 30-40 см-ийн урттай гангаар хийсэн хэт хутга, нөгөө хутга нь мөнгөн тоногтой нарийн хийцтэй 40 гаран см-ийн урттай мөнгөн хэт хутга байсан. Мөнгөн тоногтой алтаар бүрсэн суран бүс 2 ширхэг эмэгтэй хүний урт үстэй хоёр талаараа чулуу шигтгэж алтаар бүрсэн хэрэгсэлтэй эмэгтэй хүний толгойн хэсгийн үсний хэрэглэл, бурханы өрөөний тахилын ширээн дээр байсан дунд гарын шармал мөнгөн аяга 8 ширхэг /цулгуй, ямар нэгэн хээ угалз байхгүй/, мандал өргөдөг идээний таваг 1 ширхэг /уг хэрэглэл нь мөнгө, алтаар шарсан хээтэй/ тахил өргөх ус хийдэг хуучны хэрэглэл болох завъяа том жижиг 2 ширхэг /цулгуй мөнгөн/ таг нь бариулнаас гинжээр холбогдсон.../1хх-46-48/...,Хүлээн авч байгаа их гарын шүрэн толгойтой манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, хэт хутганы тоноглол 1 ширхэг, мөнгөн хэт хутга, гангаар хийсэн хэт хутга, хөөрөгний даалин 2 ширхэг, аяганы уут зэрэг нь миний эд зүйлс мөн байна.” /1хх-52-53/..., Миний хувьд хүлээн авсан доорх зүйлс маань үүнд: 1. №4810502 гэсэн дугаартай шаргал өнгийн метал хүрээтэй “Монбланк” гэсэн бичигтэй никел болон шаргал өнгийн оосортой төмөр цаг 1 ширхэг, 2. 14 см өндөртэй, 10 см диаметртэй дөрвөн талдаа хээтэй цөгц 1 ширхэг, 3. 2 ширхэг загастай голдоо өлзий хээтэй хөөрөгний жижиг даалин 1 ширхэг, тогос шувууны 2 талдаа хээтэй, улаан өнгийн хөөрөгний даалин 1 ширхэг, улаан өнгийн хуучин жижиг хээтэй хөөрөгний даалин 1 ширхэг, 4. 7 см өндөр, 13 см диаметртэй дөрвөн талдаа цэнхэр өнгийн шигтгээтэй тахилын аяга 1 ширхэг, 5. 6.8 см өндөртэй, 9.7 см диаметртэй BRS гэсэн тэмдэгтэй 4-н талдаа шармал хээтэй тахилын 1 ширхэг 6. Хэт хутганы тоноглол, голдоо хэт уг, хэт нь ширэн хээтэй, 1 ширхэг мөнгөн ембүү 7. Мандал өргөх тахилын хэрэгсэл, 8 цагаан өнгийн метал 3-н ширхэг халбага, 3-н ширхэг сэрээ, 9. Цагаан өнгийн метал савтай дотроо 3 ширхэг шоотой... Одоо дутуу байгаа зүйлс маань: 1. Мөнгөн бүс 1 ширхэг /шүрэн шигтгээтэй/, 2. Алтан бүс 1 ширхэг /суран/, 3. Тахилын мөнгөн аяга 7-н ширхэг, 5. 5-н ширхэг ембүү, 6. Эмэгтэй хүний толгойн гоёл, 7. Том жижиг 2 ширхэг завъяа, 8. Их гарын хаш хөөрөг, 9. Алтан уст болор хөөрөг, 10. Хөөрөгний толгой 1 ширхэг. /1хх- 54-55/... гэх мэдүүлгүүд,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баярсайханы өгсөн: “...Намайг 2015 оны 12 сарын 1-ний өдөр Л.С-ийн гэрт ирээд явах үед 2 давхарын цонхнууд бүгд хаалттай байсан.” гэх мэдүүлэг /1хх-93-94/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Төмөрбаатарын өгсөн: “...Намайг 2015 оны 12 сарын 1-ний өдөр Л.С-ийн гэрт очих үед цонхнууд бүгд хаалттай байсан. Бид нарын хувьд 3-н давхарын 00-н өрөөнд байх үедээ тамхи татсан. Тэр үедээ 00-н өрөөний цонхыг онгойлгож тамхиа хаяад цонхыг нь хааж орхисон юм.” гэх мэдүүлэг /1хх-101-103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Дэлгэрсайханы өгсөн: “...Өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажилаа тараад гэртээ харих гэж байхад найз А.И над руу залгаад “хаана байна” гэсэн. Би “гэртээ хариж байна” гэхэд тэр “танай байрны гадаа хүлээж байна” гэсэн. Тэгээд түүнтэй уулзахад “би танай полкон дээр цүнхтэй эд зүйлсээ үлдээчихье, 2-3 хонуулчихаад буцаагаад авчихъя” гэхээр нь зөвшөөрөөд полкон дээрээ тавиулчихсан юм... Тэр улаан өнгийн цүнхтэй эд зүйл үлдээсэн. А.И надад хэлэхдээ энэ цүнхэн дотор хөөрөг байгаа. Дээр нь юм тавьж болохгүй хагарах эд зүйл байгаа гэж хэлсэн. Би түүний цүнхийг огт онгойлгоогүй.” /1хх-114/...,Маргааш орой нь А.И цагдаа нар дагуулж ирсэн бөгөөд уг цүнхтэй зүйлсийг хураан авсан ба цүнхэн дотор зүйлсийг гаргахад хэт хутга 2 ширхэг, хэт хутганы тоноглол 1 ширхэг, 2 ширхэг хүрэн өнгийн хөөрөг, 1 хөөрөг нь толгойгүй байсан ба 2 ширхэг хөөрөгний даалин, аяганы уут зэрэг зүйлс байсан.” гэх мэдүүлгүүд /1хх-115/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Бэхбаярын өгсөн: “... Би 2015 оны 12 сарын дундуур өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 46а-116 тоот гэртээ охиноо хараад байж байтал манай багын найз болох А.И нь 2 найзын хамт ирсэн. Тэгээд манай гэрт байж байгаад А.И-ийн найз болох Т.Т нь “танай ариун цэврийн өрөөнд хувцсаа солих гэсэн юм” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд Т.Т нь хувцсаа соличихоод “цүнхтэй эд зүйлсээ танайд үлдээгээд явлаа” гэж хэлээд явсан. Түүнээс хойш ирж аваагүй юм...Би 2015 оны 12 сарын 21-ний өдөр над руу цагдаагаас ярихаар нь А.И, Т.Т нарын үлдээсэн цүнхийг онгойлгож үзэхэд алтаар шарсан мөнгөн эдлэл, цагаан хөөрөг, шаргал өнгийн бугуйн цаг зэрэг эд зүйлс байхаар нь цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн.” /1хх-117-118/...,Миний хүлээлгэж өгсөн зүйлс маань: 1. №4810502 гэсэн дугаартай шаргал өнгийн метал хүрээтэй “Монбланк” гэсэн бичигтэй никел болон шаргал өнгийн оосортой төмөр цаг 1 ширхэг, 2. 14 см өндөртэй, 10 см диаметртэй дөрвөн талдаа хээтэй цөгц 1 ширхэг, 3. 2 ширхэг загастай голдоо өлзий хээтэй хөөрөгний жижиг даалин 1 ширхэг, тогос шувууны 2 талдаа хээтэй, улаан өнгийн хөөрөгний даалин 1 ширхэг, улаан өнгийн хуучин жижиг хээтэй хөөрөгний даалин 1 ширхэг, 4. 7 см өндөр, 13 см диаметртэй дөрвөн талдаа цэнхэр өнгийн шигтгээтэй тахилын аяга 1 ширхэг, 5. 6.8 см өндөртэй, 9.7 см диаметртэй BRS гэсэн тэмдэгтэй 4-н талдаа шармал хээтэй тахилын 1 ширхэг 6. Хэт хутганы тоноглол, голдоо хэт уг, хэт нь ширэн хээтэй, 1 ширхэг мөнгөн ембүү 7. Мандал өргөх тахилын хэрэгсэл, 8 цагаан өнгийн метал 3-н ширхэг халбага, 3-н ширхэг сэрээ, 9. Цагаан өнгийн метал савтай дотроо 3 ширхэг шоотой.” гэх мэдүүлгүүд /1хх-119-120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Маргад-Эрдэнийн өгсөн: “... А.И 2015 оны 12 сарын 1-ний орой 19 цаг өнгөрч байх үед өөрийнхөө 88099473 дугаарын гар утаснаас миний 89745610 дугаар руу залгаад “чи хаана байгаа юм бэ, уулзъя” гэхээр нь “одоо удахгүй очлоо” гээд хүүхдээ замдаа авчихаад 21 цагийн үед өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 22-368А тоотод очих үед А.И аавынхаа хар саарал өнийн жижиг машинтай гэрийн гадаа ирчихсэн байсан ба Т.Э нь гартаа ногоон шуудай шиг ууттай зүйл мөн хар өнгийн компьтер хийх зориулалттай цүнхийг нэг нэгээр нь гартаа барьчихсан “танайд хадгалуулчихъя, удахгүй авна” гэхээр нь би хашааныхаа гадна хаалганы кодыг хийж онгойлгоод “нүүрсний амбаарт хийчих, онгорхой байгаа” гэж хэлсэн...Тэгээд 2015 оны 12 сарын 4-ний орой ажил дээрээ 17 цагийн орчимд байж байтал А.И өөрийнхөө утаснаас залгаад “танай гэрийн гадаа байна, нөгөө зүйлсээ авлаа” гэхээр нь би хаалганыхаа кодыг хэлж өгсөн. Тэгээд тэд нар эд зүйлсээ аваад явчихсан юм.” гэх мэдүүлэг /1хх-126-128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цог-Очирын өгсөн: “...95-53 УБП улсын дугаартай Тоёота Витц маркийн хар саарал өнгийн машин нь миний эзэмшлийн машин юм. Хүү А.И зарим үед машиныг маань унаж халтууранд явдаг юм.” гэх мэдүүлэг /1хх-132-134/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оюунтунгалагийн өгсөн: “...Хар өнгийн үүргэвчин цүнхтэй байсан. Тэрийгээ орж ирэхдээ авч ирсэн бил үү гараад орж ирэхдээ авч ирсэн бил үү гэдгийг нь би санахгүй байна. Хар өнгийн үүргэвч сандлын хажууд тавьчихсан байж байгаад гарахдаа аваад гарсан...Дараа нь Баярбат гэдэг залуу тэр өдөр “манай найз хүнээс буруу гарын юм авчихсан байна лээ, чамаас цагдаа нар ирж асууж магадгүй шүү, битгий олон юм яриарай” гэхээр нь би “та нарыг орж ирээд үйлүүлээд гарсан гэдгийг л хэлнэ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-144-146/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Итгэлбатын өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ байсан чинь 11 цагийн орчимд л байх нэг залуу орж ирээд алтан нуухтай шүрэн толгой үзүүлээд 13 дугаар хороололд ломбард ажиллуулдаг юм. “2 сар гаран хүн нь авсангүй зарах гэж байна 3.400.000 төгрөгөөр зарчихмаар байна авах уу” гэхээр нь би “надад одоо мөнгө алга” гээд “барьцаанд тавьж өгье” гэж хэлээд урт цагааны 2 давхарт байрладаг “Сагсай-Уул” гэдэг ломбард руу ороод эзэн нь Б.Намнансүрэн гэдэг хүнд үзүүлээд 4.000.000 төгрөгийн барьцаанд тавья” гэсэн чинь Б.Намнансүрэн “8.000.000 төгрөгөөр би худалдаад авъя” гэхээр нь би зарчихсан. Тэгээд нөгөө залууд 3.400.000 төгрөгийг нь тоолж өгөөд үлдсэн 4.600.000 төгрөгийг нь өөрөө аваад хэрэглээд дуусгасан...Цул алтан нуух, алтан халбагатай 41-42 см-ын диаметртэй шүрэн толгой байсан.” гэх мэдүүлэг /1хх- 151-152/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Намнансүрэнгийн өгсөн: “... Намайг ажил дээрээ байж байтал Д.Итгэлбат орж ирээд “37-той хэмжээтэй шүрэн толгой байна 4 сая төгрөгөөр тавья” гэж орж ирсэн. Тэгэхээр нь нөгөөхийг нь үзэж байсан чинь “энийг зарвал зарчихна шүү дээ” гэхээр нь би “хэд юм бэ” гээд бид 2 ярилцаж байгаад 8.000.000 төгрөгөөр би худалдаж авсан юм. Тэгээд тэр хөөрөгний толгойг би цагаан сарын өмнөхөн Энхээ гэдэг залууд 14.000.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /1хх-154-155/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Баярбатын өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 13-14 цагийн орчим Ууганбаатарын ажлаар орсон чинь танихгүй 3-4 хүнтэй хамт архи уугаад сууж байсан...Тэгээд буцаад өрөөндөө орж ирээд сууж байсан чинь Ууганбаатар над руу залгаад “нөгөө сауны газарт чинь байна, хурдан ороод ирээч” гэхээр нь би “Хорго” төвийн саун очсон. Тэгсэн чинь Ууганбаатар нэг залуутай хамт байсан бөгөөд надаас “мөнгө байна уу” гэж асуухаар нь “надад мөнгө байхгүй, яах гэсэн юм бэ” гэтэл “энэ залуугаас юм худалдаж авах гэсэн юм” гэхээр нь би “юу худалдаж аваад байгаа юм бэ, яах гээд байгаа юм” гэхэд энэ залуу зарах гэж байна иймэрхүү юмнууд гээд цүнхний амыг онгойлгоод үзүүлсэн. Тэр цүнхэн дотор нь том гүц, эрэгтэй бүс, тахилын цөгц шиг юмнууд байхаар нь “наадах чинь юун эд зүйл юм бэ, хулгайн эд зүйл юм биш үү” гэсэн чинь “миний өөрийн юм” гээд нөгөө залуу нь хэлэхээр би “наад хүн чинь шоронд сууж байгаад гарч ирсэн хүн, би бас хөөрөг худалдаж аваад асуудалд орсон” гэхэд тэр залуу “би өөрөө арыг нь даана” гэж хэлсэн. Тэгэхэд Ууганбаатар “энэ асуудалгүй энэ залуу өөрөө арыг нь даана” гэж байна гэсэн... Тэгээд өрөөндөө сууж байсан чинь “Отгонбаяр хоёулаа гарч АТМ-ээс мөнгө авчихаад ирье” гэж хэлэхээр нь би хамт явсан. Гадаа гараад Отгонбаяр утсаар яриад “мөнгө олоод өгөөдөхөөч, хүнд мөнгө өгөх хэрэг болоод байна, өнөө маргаашгүй буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд “Тайван” төвийн АТМ дээр очоод мөнгө нь орж ирэхгүй хэсэг хүлээсэн. Тэгээд мөнгө нь орж ирээд Отгонбаяр өөрийнхөө данснаас мөнгө авснаа “энэ чинь ихээр гардаггүй юм байна” гээд “Голомт” банкны АТМ оръё гээд “Милая” рестораны ард байдаг “Хаан” болон “Голомт” банкны АТМ орсон. Тэгээд миний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлээд тэндээсээ нэг удаагийн үйлдлээр 500.000 төгрөгөөр 3 удаа гаргуулж авсан. Тэгээд ард зогсоод байсан залууд мөнгийг нь өгсөн чинь “гэрэлтэй газар очоод тоолчихъё” гэхээр нь буцаад Ууганбаатарын байсан саун руу орсон чинь нөгөө Ууганбаатар цүнхтэй юм зарах гээд зогсож байсан залуу байсан... Эрэгтэй бор өнгийн ширэн бүс байсан, гүц байсан, тахилын цөгцнүүд байсан. Би гүйцэт бүгдийг нь сайн хараагүй. Хар хөх өнгийн л цүнхтэй эд зүйлүүд байсан.” гэх мэдүүлэг /1хх-160-163/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн: “...Би захирлыг ямар хөөрөг барьдаг байсныг бол мэднэ. Ямар ямар хөөрөг барьдаг байсан бэ гэвэл дунд гарын манан хөөрөг, их гарын том манан хөөрөг, орчин цагийн том хаш хөөрөг, орчин цагийн алтан үст болор хөөрөг зэргийг барьдаг байсан... Тухайн хөөрөг болох орчин цагийн том хаш хөөрөг, орчин цагийн алтан үст болор хөөрөг нь шинэ цагийн үед хүнээр хийлгэсэн маш нарийн уран хийцтэй хөөрөгнүүд. Харин дунд гарын манан хөөрөг, их гарын том манан хөөрөг болохоор хуучин цагийн үе удам дамжин ирсэн хөөрөгнүүд юм. Яагаад би мэдэж байгаа гэвэл Л.С-ийн эмээ нь манай аавын ээжтэй төрсөн эгч дүүс тул бид хоёр хамаатан болно. Тэгээд тэр хоёр хуучны хөөрөгнүүд их гарын том манан хөөрөг нь эрт үед Засагт хааны Ялгуусан худагтын хүрээний да лам барьж эдэлж хэрэглэж байсан ба тэгээд удам дамжин Л.С-ид ирсэн хөөрөг. Дунд гарын манан хөөргийг болохоор өвөө нь үе дамжин Л.С-ид өгсөн гэдгийг сонсож байсан буюу Л.С- хэрэглэж байсныг сайн мэдэх юм.” гэх мэдүүлэг /9хх-79-80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Алтанчимэгийн өгсөн: “...Отгонбаяр над руу яриад “эгч мөнгө зээлэх үү, манай ахад мөнгө хэрэг болоод байна, хоёр гурав хоногийн хугацаатай мөнгө зээлэх үү” гэж асуусан. Тэгээд би “хэдэн төгрөг юм бэ” гэж асуухад “3 сая төгрөг” гэж хэлж байсан. Би тэгээд хоёроос гурван хоногийн хугацаатай хүүгүй 3 сая төгрөг зээлүүлсэн.” гэх мэдүүлэг /9хх-84-85/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 527 дугаартай дүгнэлтэд:

1.ХГҮ-ийн фото зургаар бэхжүүлэн авсан гутлын тал мөрүүд нь хээний ерөнхий шинж тэмдэгээрээ шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газрын зургийн үзүүлэлт дээрх зураг “№7,8” гэж тэмдэглэсэн зураг дээрх гутлын тал мөрүүд нь шинжилгээнд харьцуулах загвар болон ирүүлсэн пүүзэн гутлын улаар дарагдаж гараагүй байна. Харин хэргийн газрын зургийн үзүүлэлтэнд зураг “№9” гэж тэмдэглэсэн зураг дээрх гутлын тал мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хар өнгийн пүүзэн гутлын зүүн гутлын улаар дарагдаж гарсан байж болно.” гэх дүгнэлт,

Тоёота Витз маркийн 95-53 УБП улсын дугаартай автомашины эзэмшигчийн лавлагаа /2хх-21-23/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /5хх-221-224, 225-234, 9хх-93-95/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-22-35/,

Хохирогч Л.С-ийн эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /1хх-74-90/ зэрэг болно.

      Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-104 тоот иргэн Л.Д-ийн гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник зурагт 1 ширхэг, төмөр сейф, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, двд тоглуулагч 1 ширхэг, 7.3 грамм алт, лазер хэмжигч багаж 1 ширхэг, нэхий дээл 1 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, хятад чулуун хөөрөг 1 ширхэг, калапангаар хийсэн хутга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг зэргийг хулгайлж 3.293.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Д-ийн өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-104а тоотод байрлах байшинд хулгайч орсныг маргааш өглөө нь манай хүү Д.Алтанболд мэдээд надад хэлсэн. Тэгээд гэрт орж үзэхэд гэрийн хамаг юм сандаачаад хаясан, 2 давхарын хананд байсан 32 инчийн панасоник маркийн лсд зурагт, 2-р давхарын өрөөнд ил байсан зургийн аппарат, двд тоглуулагч, зүүн урд буланд байсан саарал өнгийн 60*40*40 харьцах хэмжээтэй сейф зэрэг эд зүйлс алга болсон байсан...Манай гэрийн 2 давхарын хананд байсан 32 инчийн панасоник маркийн лсд зурагт, 2-р давхарын өрөөнд ил байсан зургийн аппарат, двд тоглуулагч, зүүн урд буланд байсан саарал өнгийн 60*40*40 харьцах хэмжээтэй сейф алдагдсан. Сейфэнд байсан ойролцоогоор 9 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг калапангаар хийсэн хутга, 7.3 грамм цэвэр алт, дунд гарын замагт манан хөөрөг 1 ширхэг, хятад чулуун хөөрөг, зүү ороож хийсэн дайлан, лазер хэмжигч багаж 1 ширхэг, төрөл бүрийн медаль тэмдэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Мөн нөгөө өрөөнд байсан мөнгөн тоногтой бүс, эмэгтэй хүний нэхий дээл, шар өнгийн үүргэвч зэрэг эд зүйлс алга болсон байсан.” гэх мэдүүлэг /2хх-154-155/,

            Мөрдөн шалгах ажилагаанд гэрч Д.Алтанболдын өгсөн: “...Тэгээд ажил дээрэ байж байгаад орой 17 цагт ажлаасаа тараад эхнэр хүүхдээ аваад орой 19:30 цагийн үед гэртээ ирэхэд аав манай гэрт байсан. Тэгээд орой аавын гэрээс юм авах гэхэд харанхуй болсон байсан учраас болиод цонх хаалгыг нь харахад зүгээр байсан. Тэгээд маргааш өглөө нь аавын гэр рүү орох гээд явж байхад аавын гэрийн 2 давхарын 00 өрөөний жижиг вакум цонх онгойсон байхаар нь би аав руу утасдаж “цонхоо онгойлгосон юм уу” гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд би аавын гэрт ороод юмаа авчихаад 2 давхарын 00 өрөөний цонх хаах гээд 2 давхарт гарах гэхэд 2 давхарын том өрөөний болконы хаалга унасан, хөнгөн цагаан болконы хаалтны хаалга нь хөшигдөөд онгойсон хамаг юмнууд нь ундуу сундуу болсон байсан. Тэгээд аав руу утасдаж хэлэхэд аав араас орж ирсэн... Аавын өрөөнд байсан төмөр сейф, сейфэн дотор нь мөнгөн аяга, бүргэд толгойтой, 45 см урттай хутга, калапангаар хийсэн хутга, хүнээс авсан дунд гарын хөөрөг, хөөрөгний нуух солиулах гэж байсан алт, панасоник брендийн зурагт, камер, двд тоглуулагч, улбар шар өнгийн аяны үүргэвч зэрэг эд зүйлс алга болсон байсан.” гэх мэдүүлэг /2хх-164/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-190-191/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоот иргэн Г.П-гийн байшинд нэвтэрч, Тошиба маркийн 40 инчийн лед зурагт, эрдэнэт хивс 3 ширхэг, эрэгтэй гутал 3 ширхэг, савхин куртка хослол өмд хулгайлж 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.П-гийн өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 10-12-ны хооронд эзэнгүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоот байшингийн зүүн зүгт харсан вакум цонхыг түлхэн хулгай орж, том өрөөний тавиур дээр байсан Тошиба маркийн хар өнгөтэй 42 инчийн лед зурагт, унтлагын өрөөнд хуулиад тавьсан байсан 3*4 м хэмжээтэй шаргал өнгийн голдоо цэнхэр өнгийн том цэцэгийн дүрстэй 2 хивс, 2*3 м хэмжээтэй шаргал өнгийн цэцэгний дүрстэй 1 ширхэг хивс... 2011 онд Австри улсаас авсан хавар, намрын 42 размерын 2 ширхэг хүрэн өнгөтэй, 1 ширхэг хар өнгийн түрийтэй гутал, хар өнгийн эрэгтэй богино савхин куртик, адидасын бие тамирын хар өнгийн цагаан канттай хослол зээг эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг /2хх-200-201/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-195-197/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-193-194/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-153 тоот иргэн Г.Б-ын байшинд нэвтэрч эрэгтэй годон гутал, эмэгтэй гутал, бага гарын манан хөөрөг, самсунг гар утас, цахилгаан индүү, бэлэн 220.000 төгрөг хулгайлж, 723.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

       Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б-ын өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байх орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн өрөөний баруун талын цонх дотогш онгойсон хаалт төмрийг хөрөөдөж эвдээд вакум цонхыг түлхэж онгойлгож ороод гэрийн том өрөөний шкапан дотор байсан бага гарын манан хөөрөг, эрэгтэй годон гутал, эмэгтэй хүүхдийн гутал, эмэгтэй булган малгай, самсунг гар утас зэрэг зүйлс хулгайд алдсан байсан.” /2хх- 232/..., Гэрээсээ алдагдсан эд зүйлүүдийг бүгдийг бичиж тэмдэглүүлсэн байгаа. Дээр нь нэмж хэлэхэд бэлэн мөнгө 220.000 төгрөг миний түрүйвчинд байсныг аваад түрүүвчийг нь орхичихсон байсан.” гэх мэдүүлэг /2хх-233/,

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-223-225/,

       Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-197-198/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоот иргэн С.С-ийн байшинд нэвтэрч Филлипс маркийн 49 инчийн лсд зурагт, шатар, Самсунг маркийн камер, мөнгөн аяга 2 ширхэг, одон орны дуран, тоос сорогч, Плейстейшн видео тоглоом, мөнгөн хазаар, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.940.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.С-ийн өгсөн: “...Манай Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12-109 тоотын хашаа байшин 10 сар эзэнгүй байсан. Дотор эд зүйлс нь бүгд дотроо байсан. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хорооноос нэг хүн утасдаад “танай хажуугийн хамар хашааны айлд хулгай орсон байна, танайх руу орсон байж магадгүй ирээд үз” гэхээр нь очоод үзсэн чинь манай байшингийн баруун талын гал тогооны өрөөний вакум цонхны салхивчийг түлхсэн байдалдтай онгойлгон хулгайч орсон байсан. Дотогшоо ороод үзэхэд шкаф, шүүгээ болон бүх зүйлийг онгичон эмх цэгцгүй болгосон байсан. Телевизорын өрөөнд байсан 49 инчийн Филипс брендийн лсд зурагт удирлагатайгаа, унтлагын өрөөний шкафан дотор байсан Самсунг брендийн хар саарал өнгийн гадартай, хар өнгийн ууттай, дүрс бичлэгийн жижиг камер 4 ширхэг мемори картны хамт, гуулин шатар, “багшдаа дурсгав” гэсэн бичигтэй дунд гарын шинэ цагийн мөнгөн аяаг, “Могул” гэсэн бичигтэй дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, шар өнгийн эмжээртэй, бор өнгийн үйтэн хуаран даалинтай, шүрэн толгойтой цагаан манан дунд гарын хөөрөг, одон орны сар хардаг жижиг дуран, “Шарф” гэсэн бичигтэй ухаалаг тоос сорогч, флейстейшн комьпютер тоглоом, тод чернилэн ягаан өнгөтэй орны бүтээлэг, хуучин мөнгөн хазаар 1 ширхэг эд зүйлсийг хулгайд алдсан байсан.” гэх мэдүүлэг /2хх-233/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-200-201/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5-4 тоот З.У-ийн байшинд нэвтэрч Айфоне 5 маркийн гар утас, цагаан шигтгээтэй алтан бугуйвч, алтан ээмэг, алтан хүзүүний зүүлт, алтан бөгж, цагаан алтан ээмэг бөгжний хослол, Майкл Корс бугуйн цаг, лакан түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, олон улсын банкны карт, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж 4.490.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

       Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.У-ийн өгсөн: “...2013 оны 11 сард айфоне 5 гар утсыг Австри улсаас 1.820.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цагаан өнгөтэй гадуураа пивор хүрээтэй, ар хэсэг нь цагаан өнгийн гэртэй. Унтлагын өрөөний цагаан өнгийн хувцасны шкафны хамгийн дээд талын шургуулганд байсан биений өнгөтэй лакан түрийвч алдагдсан. Уг түрийвчинд Замадын Уранчимэгийн цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, олон улсын жолооны үнэмлэх, олон улсын виза карт, Австри улсын банкны карт, авто машины түлхүүр, 420.000 төгрөг байсан. Уг шургуулганд байсан гоо сайхны ягаан ууттай эд зүйл алдагдсан. Уг уутанд байсан шар өнгийн алтан, цагаан шигтгээтэй 3 ширхэг бугуйвч 966.600 төгрөг, унждаг шар ээмэг хос 232.200 төгрөг, хүзүүний зүүлт 412.222 төгрөг, бөгж 536.400 төгрөгийн хослол алдагдсан. Эдгээр хослолыг Австри улсаас 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Цулгуй цагаан алтан ээмэг, 2 ширхэг бөгж, гарын гинжтэй хослол 5.760.000 төгрөг, шар өнгийн Майкл Жексон брендийн бичигтэй Лондонгоос 4 жилийн өмнө 1.560.000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг /3хх-33-34/,

       Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түвшинбаярын өгсөн: “... Манай эгч маш их үнэт эдлэл эдэлдэг. Манай эхнэрт ээмэг, зүүлтүүдээ үзүүлж харуулж байсан. айфоне 5 маркийн цагаан утас байсан. Тэр утаснаасаа бид нарт хүүхдийнхээ бичлэгийг үзүүлж байсан. Ээж гадаад явахдаа 600.000-700.000 төгрөг үлдээсэн гэсэн. Тэр мөнгөнөөсөө надад 50.000 төгрөг өгсөн. Тэгэхэд цаана нь нилээн хэдэн 20.000 төгрөгийн дэвсгэрт харагдаж байсан. Уг мөнгөө бор өнгийн түрийвчинд хийгээд ханын шкафны шургуулганд хийгээд цоожлоод, түлхүүрийг нь саванд хийж байсныг нь би харсан.” гэх мэдүүлэг /3хх-46/,

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-23-27/,

       Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-203-204/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны 49 тоот иргэн Д.О-ийн гэрт нэвтэрч цэцгэн хээтэй алтан ээмэг, 6 талт дүрстэй алтан ээмэг, долгиолсон хээтэй алтан ээмэг, монетон гинж, бугуйвчний хослол, хөх өнгийн сапир шигтгээтэй монетон ээмэг, сөөлжсөн хээтэй монетон ээмэг, товч хэлбэртэй, төмбөгөр хээтэй монетон ээмэг, цагаан алтан мушигасан хээтэй монетон бөгж, бөөрөнхий циркон шигтгээтэй монетон бөгж, нийлүүлж зүүдэг 4 ширхэг монетон бөгж, бөөрөнхий хэлбэртэй 3 ширхэг циркон шигтгээтэй монетон бөгж, шүрэн ээмэг, бугуйвч, Чех улсад үйлдвэрлэсэн ангын буу, айфоне 4с маркийн гар утас, Сони маркийн нөүтбүүк, орчин цагийн амилуулсан бурхан, булган шуба зэргийг хулгайлж 13.605.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.О-ийн өгсөн: “...Би нөхөр, 14 настай хүү Т.Онуухай нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 28 дугаар байрны 49 тоотод 2006 оноос хойш амьдарч байгаа юм. 2014 оны 3 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө 02 цагийн үед нөхөр Тэнгис, хүү Онуухай нарын хамт Улаан-Үдэ хотод Итгэлт хамбад очиж мөргөхөөр яваад 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод буцаж яваад Дархан хотод явж байхад манай охин Энхзул надтай яриад гэрт очиж хоол хийж байхаар болсон би өдөр 18 цагаас хойш ярьж явсаар 19 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн та нар бүх юмаа буулгаад явчихсан юм уу хамаг юм бусниулсан байна гэсэн. Тэгээд удалгүй энэ нэг биш хулгай орсон юм байна гээд тэгээд манай нөхөр цагдаа дууд гэж хэлсэн. Ингээд бид 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн унтлагын өрөөнд орны дэргэд байсан хар өнгийн шуургуулга бүхий хайрцаг дээр байсан Бенотон брендийн нэг тал нь саарал, нэг тал нь цайвар бор өнгийн жижиг бариултай цүнхэн доторх зүйлийг гаргаад доор нь шургуулганд байсан. 999 сорьцтой, цэцгэн хээтэй, ардаа резвотой түгжээтэй гэхдээ түгжээ нь байхгүй алтан ээмэг, үүнийг вьетнамаас 700.000 төгрөгөөр авч байсан, 22 крат Дуйбагаас авч байсан 16 гр жинтэй, 6 талтай гэмээр дүрс бүхий алтан ээмэг, үүнийг 730.00 төгрөгөөр авч байсан, 22 крат алтан бөгж, энэ бөгж дээрээ нарийн гинжин долгиолсон хээтэй, хээ нь голдоо сул эргэдэг маш нарийн хийцтэй алтан ээмэг байсан ба 2013 оны 2.100.000 төгрөгөөр авч байсан 25 гр жинтэй алтан бөгж байсан, 585 сорьцтой монетон гинжин бугуйвч, хүзүүний гинж байсан. Энэ хосоороо хэдэн төгрөг гэдгийг би хэлж мэдэхгүй байна, хөх өнгийн сапир шигтгээтэй, 585 сорьцтой монетон ээмэг. Энэ ээмэг маш нарийн зүүгээр хавчаад зүүдэг ба энэ ээмэг хэдэн төгрөг гэдгийг би ёстой хэлж мэдэхгүй байна. 2 талаас сөөлжилсөн хээтэй, 585 сорьцтой 110.000 төгрөгөөр авч байсан монетон ээмэг. Товч шиг хэлбэртэй голдоо төмбөгөр гэхээр хээтэй 585 сорьцтой монетон ээмэг, үүнийг 250.000 төгрөгөөр авч байсан. Цагаан алтан, 583 сорьцтой, 3 циркон шигтгээтэй, мушигасан гэмээр хээтэй монетон бөгж, үүнийг бас хэдэн төгрөгөөр авч байсан гэдгээ санахгүй байна. Битүү бөөрөнхий хэлбэртэй, дээрээ 3 ширхэг дөрвөлжин хөндлөн байрлуулсан циркон шигтгээтэй 585 сорьцтой монетон бөгж, үүнийг 230.000 төгрөгөөр авч байсан. Дээрээ нэг циркон шигтгээтэй нарийн монетон бөгж ба энэ бөгж нийт 7 тусдаа бөгжнөөс бүрдэж бүгдийг нь нийлүүлж зүүдэг монетон бөгжнөөс 4 ширхэг нь алга болсон байна. үүний үнийг би бас хэлж мэдэхгүй. Бөөрөнхий хэлбэртэй, дээрээ 3 ширхэг дөрвөлжин хөндлөн байрлуулсан циркон шигтгээтэй 585 сорьцтой монетон бөгж, үнийг бас хэлж мэдэхгүй. Шүрэн ээмэг, бугуйвч алга болсон ба маш нарийн хийцтэй, дээшээ маш өндөр, бөгжний шигтгээн дээр улаан шүрэн шигтгээтэй, сүлжээсэн хээтэй бөгж, үүнийг 330.000 төгрөгөөр авч байсан. Мөн энэ унтлагын өрөөний хананд өлгөөтэй байсан 1955 онд Чех улсад үйлдвэрлэсэн карбин маркийн 37053 гол төмрийн 55 замын дугаар бүхий хар өнгийн хуванцар мөрлөгчтэй карбин буу алга болсон байна. энэ бууг хүнээс бэлгэнд авч байсан ба хэсгийн байцаагч дээр гэрэл зураг нь байдаг юм. Мөн унтлагын өрөөний шкабны хаалган талаас 1 дэх шүүгээнд хувцасны өмнө байсан Айфоне 4с маркийн хар өнгийн, 88111130 дугаартай унтраалтай байсан гар утсыг алга болсон ба утас дээрээ хүрэн ширэн гадартай гэрийн түлхүүр үлдээсэн байсныг сандал дээр тавьсан байна. Манай хүүхдийн өрөөний ширээн дээр байсан Сони маркийн 14 инчийн дэлгэцтэй, үзүүлэлтийг одоо санаж хэлж чадахгүй ягаан өнгийн нөүтбүүк алга болсон байна. Үүнийг 1.500.000 төгрөгөөр авч байсан. Зочны өрөөний тавиур дээр байсан орчин үеийн хийцтэй амилуулсан бурхан алга болсон байсан. Үүдний хувцасны шүүгээнд байсан хөр өнгөтэй, өвдөг хүрсэн сул хормой ханцуйтай булган шуба алга болсон.” гэх мэдүүлэг /3хх-124-126/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Х-ын өгсөн: “... Би Эх нялхасын төвийн баруун хойд талд МЖК гэх авто засварын газар ажиллаж байхад Улаанаа /Эрдэнэбат/ ирээд Хосоо ахаа буу авах уу гэж нэг буу үзүүлэхээр нь ямар учиртай яасан буу юм гэж асуухад миний буу байгаа замагийг нь ууланд үүрч явж байгаад хаячихсан та авчих гэхээр нь үзэж байгаад 250.000 төгрөгөөр худалдаад авчихсан юм.” гэх мэдүүлэг /3хх-142/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-112-122/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-206-208/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Туул ферм 2-14 тоот Н.Э-гийн байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 42 инчийн лсд зурагт 1 ширхэг, булган шуба 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, смарт бугуйн цаг 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, улаан дарс 1 ширхэг зэргийг хулгайлж 3.225.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Э-гийн өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 14 цагаас 20 цагийн хооронд эзэнгүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байх байшингийн вакум цонхыг түлхэн хулгай орж доорх эд зүйл алдагдсан байна. Үүнд: Некст маркийн 42 инчийн хар өнгийн лед зурагт /содон шинж тэмдэг байхгүй/ 2012 оны 02 сарын 19-ний өдөр 749.900 төгрөгөөр авсан. Их гарын мөнгөн 2 ширхэг, нэг нь тойруулаад 12 жилийн дүрстэй гар хийцтэй 1 жилийн өмнө авсан, 1.250.000 төгрөгийн үнэтэй. Нөгөө нь тойруулаад 12 жилийн дүрстэй гар хийцтэй мөнгө илүү орсон, 1 жилийн өмнө авсан 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Сүүлд бүртгэж үзэхэд өлгүүрт байсан эмэгтэй хүний богино хар өнгийн булган шуба /зүүсэл хийцтэй, бүстэй/ 2-3 жилийн өмнө 350.000 төгрөгөөр авсан. Эрэгтэй хүний хар хүрэн өнгийн булган малгай /булган жижиг саравчтай, чих нь буудаггүй/ 4-5 жилийн өмнө 120.000 төгрөгөөр үнэлнэ. Ухаалаг ярьдаг смарт цаг /нэр тодорхойгүй, хар өнгөтэй, сим карт ордог, шинэ/ 2016 оны сүүлээр 79.000 төгрөгөөр авсан. Хар өнгийн үүргэвч /2 мөрлөвчтэй, солонгосын/ 2 жилийн өмнө авсан 30.000 төгрөгөөр үнэлнэ. Чихэрийн таваг, улаан дарс. Эдгээр эд зүйл хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /4хх-148-149/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Цэрэндашийн өгсөн: “...2017 оны 2 сарын 7-ны өдөр Одончимэг овогтой Эрдэнэбат гэж хүнээс 42 инчийн Некст брендийн зурагтыг 300.000 төгрөгийн барьцаанд авч 10 хоногийн хугацаатай 9 хувийн хүүтэй барьцаанд аваад зээлийн гэрээний хугацаа дуусаад уг зурагтыг зар тавьж байгаад танихгүй хүнд зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /4хх-153-154/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-137-142/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-210-211/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-745б тоот З.М-ийн байшинд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан шуба 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг зэргийг хулгайлж 2.262.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.М-ийн өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр М.Ариунбуян нь хүүхдүүдийн хамт аавынхаа гэрт очиж хоноод маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн урд талын цонх нь онгорхой байсан гэсэн. Тэгээд гэртээ ороод эд зүйлс алдагдсан болохоор надад хэлсэн...Манай гэрээс үнэгэн шуба, эрэгтэй хурган дээл, мөнгөн аяга дунд гарын 2 ширхэг болон жижиг гарын 1 ширхэг, 5 ширхэг эрэгтэй эмэгтэй нийлсэн мөнгөн бөгж алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /5хх-18-20/...,Манай байшингаас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хурган дотортой эрэгтэй дээл, эмэгтэй үнэгэн шуба, мөнгөн бөгж 5 ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /5хх-21/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ариунбуянгийн өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө орой 01 цагийн орчимд гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой. Тэгээд хашаанд байсан байшингийн урд талын цонх нь эвдрэл гэмтэлгүй байсан онгорхой байсан. Тэгээд би хулгайч орсон байна гэж бодоод гэртээ орж шалгахад зарим нэг эд зүйлс алдагдсан байсан...Авдранд байсан 1.000.000 төгрөг, хурган дотортой дээл, үнэгэн шуба, мөнгөн аяга, бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /5хх-23-24/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-7-9/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-16-17/ зэрэг болно.

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-226-227/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 32 дугаар гудамж 681 тоот М.М-ын байшинд нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг зэргийг хулгайлж 1.068.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-ын өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би гэрээсээ өглөө 07 цагт гарсан. Миний араас нөхөр хүүхдийн хамт 11:30 цагт гарсан. Ингээд нөхөр бид 2 орой 17:50 цагт гэртээ ирэхэд манай байшингийн баруун зүгт харсан хойд өрөөний цонх хагарсан байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нарыг ирэхээр гэртээ ороход манай гэрээс 43 инчийн 2014 онд 1.200.000 төгрөгөөр авч байсан Самсунг брендийн лсд зурагт мөн дунд гарын 4 ширхэг одоогийн ханшаар нэг нь 250.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяганууд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /5хх-71-72/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5хх-49-56/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-229-230/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1-11 тоот Ж.С-ын гэрт нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 317.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сайнжаргалын өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 7-ны оройн 17 цагийн орчим гэрээсээ гараад оройн 22 цагийн орчим гэртээ очиход манай гэрийн хаалга эвдэрсэн хулгайч ороод манай гэрээс Самсунг плазма маркийн 43 инчийн зурагт алдагдсан байсан...Самсунг плазма маркийн 43 инчийн хар өнгийн зурагт байсан, дэлгэцний зүүн хэсэг унтраасан байхдаа бага зэрэг цайрдаг, суурин дээрээ олон тооны зураастай...Ломбарднаас 2016 онд 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зурагтаа алдсаны дараа Үнэгүй.мн дээр манайхаас алдагдсан зурагттай адилхан зурагт зарна гэсэн байхаар нь очиж үзэхэд манайхаас алдагдсан зурагт мөн байсан.” гэх мэдүүлэг /8хх-20/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Баяр-Эрдэнийн өгсөн: “... Би үнэгүй.мн сайт дээрээс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зурагт зарна гэсэн зар харж байгаад зарын дагуу утсаар ярьсан чинь уг зурагт одоохондоо ломбарданд тавьсан байгаа гэсэн. Тэгээд маргааш нь буюу 11-ний өдөр уг дугаараар нь холбогдож байгаад хорооллын эцэст байдаг ломбарданд очиж уг зурагтыг 400.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /8хх-22/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-232-233/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-4-6/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /8хх-15-16/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Жанжины АОС-ын 15 тоот Д.Б-гийн байшинд нэвтэрч Самсунг маркийн 60 инчийн зурагт 1 ширхэг, Найк брендийн пүүз 1 ширхэг, ботинк 1 ширхэг, чонын арьс 6 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг, түрийтэй гутал 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, архи 1 ширхэг зэргийг хулгайлж 1.518.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-гийн өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 21:30 цагаас 4 дүгээр сарын 17-ны өдөр 19:20 цагийн хооронд эзэнгүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин АОС 15 тоот байшингийн цонхоор хулгай орж, том өрөөний тавиур дээр байсан Самсунг маркийн 60 инчийн байх хар өнгийн зурагт 2008 онд БСБ төвөөс 1.400.000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Үүдний шүүгээнд байсан Найк брендийн хар өнгийн шар оруулгатай судалтай 39 размер гутал, 2016 онд 300.000 төгрөгөөр авч байсан, бренд тодорхойгүй, түрийгүй, хар өнгийн 39 размерын ботинк, сүүлд бүртгэж үзэхэд подволд байсан 6 ширхэг элдсэн саарал өнгийн чонын арьс..., эмэгтэй хүний цагаан өнгийн цаа бугын 37 размерын гутал, 2016 онд 650.000 төгрөгөөр авч байсан. Бренд мэдэхгүй, эрэгтэй хүний бор өнгийн үхрийн арьсан хагас түрийтэй 2015 онд 480.000 төгрөгөөр авсан. 2 давхарын унтлагын өрөөний жижиг шүүгээнд байсан хүүхдийн монетон хоёр ээмэг, 2015 онд 120.000 төгрөгөөр авсан. Мөн монетон хүүхдийн ээмэг, том өрөөний буйдангийн хажууд байсан голден чингис архи 1.5 л, 150.000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг /8хх-43/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-31-35/

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-235-236/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-398 тоот Г.Г-ын байшинд нэвтэрч Шарп брендийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, пүүз 1 ширхэг зэргийг хулгайлж 607.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ын өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-398 тоотод өвлийн сууцтай юм. Уг байшиндаа манайх байхгүй манай дүү болох Г.Гансүх амьдарч байгаа юм. Манай дүү 21 хоног ажлаад 7 хоног амардаг юм. Манай дүүг байхгүй ажилдаа явсан хойгуур 2017 оны 04 сарын 16-ны өдөр манай хажуу хөрш айлын Баярмагнай над руу утсаар яриад танай байшингийн цонх нь онгорхой байна хүн байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би өөрөө очоод үзтэл байшингийн урд талын зүүн талын вакум цонхыг хөшиж онгойлгоод дотор нь байсан зурагт, мөнгөн аяга, пүүз, савхин куртик алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /8хх-72-73/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-59-63/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1032 дугаар байрны зогсоол дээр Б.С-гийн 20-42 УБА улсын дугаартай Т.Приус 30 загварын автомашины 2 их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа хоёр хороололд өөрийн 20-42 УБА улсын дугаартай автомашинаа байрлуулаад гэртээ орсон. Өглөө 11 цагийн үед гэрээс гараад ажилдаа явах гээд гарч ирэх үед миний машины урд талын 2 ширхэг их гэрэл байхгүй, жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонхыг хагалсан. Урд талын гупер салгасан. Мөн цонх хагалах үедээ машинд сэв оруулсан.” гэх мэдүүлэг /14хх-203/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Э-ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороололд явж байгаад приус 30 автомашины 2 ширхэг их гэрлийг хулгайлсан.” гэх мэдүүлэг,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх-197-200/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /14хх-210-211/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 тоот байрны зогсоол дээр байсан Н.Б-ий 37-27 УБЯ улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашины 2 их гэрэл, бэлэн 7500 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан 1.512.500 төгрөгийн буюу бусдад нийт 36.266.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Б-ий өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн Тоёота акуа маркийн 37-27 УБЯ улсын дугаартай автомашинаа 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны гадна ил зогсоолд байршуулан тавьсан. Маргааш нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагт машинаа унах гээд ирж хартал урд их гэрэл нь алга болсон, жолооч талын арын хаалганы жижиг шилийг хагалсан байсан.” гэх мэдүүлэг

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх-233-236/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /14хх-247-248/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э, А.Д нар бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Б-ийн гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Б-ийн өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут 10-211а тоотод 4 ханатай монгол гэрт амьдардаг юм. Би тэр байшиндаа охин Баасанмядаг, хүргэн Ганболд нарын хамт амьдардаг юм. 2017 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цаг 21 минутанд би нүүрс авахаар өөрийнхөө гэрийг түгжээд гарсан юм. Манай охин Баасанмядаг, хүргэн Ганболд нар байшиндаа 22 цаг өнгөрөөд ирэхэд гэрийн үүдний амбаарын цоожийг эвдлээд хаалгыг эвдлээд хулгайч орж гэрийн хойморт байсан Монел брендийн 32 инчийн лед зурагт, скай вега нэртэй гар утас алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /4хх- 177-178/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-169-172/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-214-215/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э, А.Д нар бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3-40 тоот П.Б-гийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Б-гийн өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС-ын 3-40 тоотод байрлах монгол гэрийнхээ хаалгыг цоожлоод “Гачуурт” руу хадам ээжийн гэр лүү явчихаад оройны 22 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг нь эвдэж ороод гэрийн хойморт байсан 42 инчийн лед самсунг брендийн зурагт удирдлагын хамт алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /4хх-201-203/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-193-196/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-217-218/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э, А.Д нар бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 3-35 тоот Ц.А-гийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.А-гийн өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС-ны 3-35 тоотод байрлах байшингаа түгжээд ажилдаа явсан. Тэгээд оройн 18 цагийн үед байшиндаа ирэхэд байшин зүгээр байсан. Тэгээд буцаж гараад 29, 30-ны өдрүүдэд гэртээ хоноогүй эмээгийнхээ гэрт 2 хоносон. Тэгээд 3 дугаар сарын 31-ний өглөөний 10 цаг өнгөрөөд байшин дээрээ ирэхэд байшингийн үүдний өрөөний доод салхивч нь онгорхой байсан. Тэгээд би өөрөө цонхоо онгорхой орхисон байна гэж бодоод цонхоо хаачихаад эргээд орох гэтэл зочны өрөө рүү ордог хаалга онгорхой байхаар нь зочны өрөө рүү ороод харсан чинь хананд өлгөөтэй байсан зурагт байхгүй байсан...Манайхаас лж брендийн 32 инчийн лед зурагт алдагдсан.” гэх мэдүүлэг /4хх-222-224/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Жавхлантөгсийн өгсөн: “...Дунд зэргийн нуруутай бор залуу байсан юм. Халтууранд явдаг машиндаа бензин хийх гэсэн юм гээд зурагтыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай ломбарданд 32 инчийн лж брендийн зурагтыг удирдлагын хамт барьцаанд 100.000 төгрөгөөр 8 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай тавьсан.” гэх мэдүүлэг /4хх-228/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-214-217/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-220-221/ зэрэг болно.

            Шүүгдэгч Т.Э, А.Д нар бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-627а тоот Ч.Б-ын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Б-ын өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 17-ны өглөөний 09 цаг 30 минутын үед би өөрийнхөө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-627а тоотод байрлах өвлийн сууцныхаа бүргэд хаалгыг түгжээд гараад явсан. Тэгээд 15 цагийн үед буцаад ирэхэд хашааны гадаа хаалга онгорхой байхаар нь ороод байшингынхаа хаалгыг онгойлгоход зочны өрөөнд ил байж байдаг нөүтбүүк байхгүй байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд байшингийн арын жижиг вакум цонхыг түлхэж онгойлгосон байдалтай байшингаас 2 ширхэг нөүтбүүк, зурагт мөнгө аяга алдагдсан.” гэх мэдүүлэг /4хх-246-247/,

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-238-242/,

            Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-223-224/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б-ийн өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний 4 цаг 07 минутанд утас дуугарахаар нь гар утсаа автал Баянзүрх дүүргийн замын цагдаагаас залгаж байна “та 65-22 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөн үү” гэж асуухад нь “тийм байна” гэж хэлтэл “машины чинь 4 дугуйг тайлаад аваад явсан байна” гэж хэлсэн. Тэгээд би машин дээрээ гараад очтол хажууд нь цагдаа зогсчихсон хулгайч нарыг нь олоод гавалчихсан байж байсан...Сувдан цагаан өнгийн тоёота приус 20 тээврийн хэрэгсэлтэй ба автомашинаа 39а байрны хажууд байрлах хашаатай айлын задгай хашаанд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22 цаг 20 минутанд байрлуулсан юм... Миний тээврийн хэрэгслийн 4 дугуйг тайлж аваад юм ивээд орхичихсон.” гэх мэдүүлэг /11хх-39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би найз А.Д, Б.Ш нарын хамт 2019 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хоро 39а байрны хойд талын хоосон хашаанаас приус 20 машины 4 ширхэг дугуй хулгайлж байгаад цагдаад баригдсан байгаа.” гэх мэдүүлэг /11хх-70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ш-гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орой Ө.Б бид 2 уулзаад Ө.Б, А.Д рүү залгаад бид 3 офицеруудын ордны автобусны буудал дээр бөөнөөрөө уулзсан...Ингээд хэсэг байж байгаад унтаад сэрсэн чинь 1 цаг орчим болж байсан байх. Ингээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 39 дүгээр байрны хойд талын задгай хашаанд очоод приус машинаас 4 ширхэг дугуй авсан... Машин дотроо ганцаараа сууж байсан.” гэх мэдүүлэг /11хх-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 04 сарын 24-ний шөнө үүрээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс приус машины 4 ширхэг дугуй хулгайлж Б.Ш-гийн машинд ачиж авч явж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /11хх-78/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /11хх-64-65/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-28-29/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.М-ын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-ын өгсөн: “...2019 оны 4 сарын 8-ны өдрийн 15 цагт өөрийн эзэмшлийн 53-92 УНН улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн автомашинаа байрлуулаад тэгээд 20 цагийн орчим гэрээс гарч ирэн машинаас юм аваад буцаад гэртээ орсон. Тухайн үед машины дугуй байсан. Тэгээд өглөө 06 цагийн орчим хүн залгаад дугуй чинь алдагдсан байна гэж хэлэхээр нь гарч ирээд хартал манай машины 2 ширхэг дугуй алдагдсан...” гэх мэдүүлэг /11хх-98-99/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Өнөрсайханы өгсөн: “...2019 оны 4 сарын 9-ний өдөр байх цагийн нь сайн санахгүй байна. Би “Да хүрээ” зах дээр байж байтал манай хажуу талд лангуу түрээсэлдэг Барсаа гэх залуу над дээр 1 залуугийн хамт ирээд “хамт дугуй үзээдэхье” гэж хэлээд захын урд талд зам дагуу тавьсан байсан саарал өнгийн Верна аксент машин дээр очсон приус 20 стандарт 16-тай сток обудтай 4 ширхэг дугуй үзүүлээд 300.000 төгрөгөнд зарна гэхээр нь 250.000 төгрөгөөр авахаар тохирсон.” гэх мэдүүлэг /11хх-103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн баруун урд талын 4 дүгээр байрны хойд талаас 2 ширхэг дугуй найз Б.Ш, Ө.Б нарын хамт авсан.” гэх мэдүүлэг /11хх-116/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Б-гийн өгсөн: “...Би найз А.Д, Б.Ш нарын хамт 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Газарчин дээд сургуулийн баруун урд талын 4 дүгээр байрны хажуу талын зогсоол дээр байсан приус 20 машинаас 2 ширхэг дугуй хулгайлаад зарсан.” гэх мэдүүлэг /11хх-124/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-94-95/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /11хх-104-105/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /11хх-110-111/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Д, Ө.Б, Б.Ш нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Н-ийн өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн орой 20 цагийн үед манай төрсөн ах Наранхүү миний 40-23 УБА улсын дугаартай авто машиныг унах гэж гуйж авч явсан юм. Ингээд маргааш өглөө 06 цаг өнгөрч байхад над руу машиныг чинь гадаа зогсоол дээр тавьсан байсан чинь 2 дугуйг нь аваад явчихсан байна гэж хэлсэн...очоод үзсэн чинь жолоочийн эсрэг талын буюу зүүн талын 2 дугуйг тайлаад аваад явчихсан байсан.” /11хх-140/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Наранхүүгийн өгсөн: “...2019 оны 4 сарын 8-ны өдрийн 22 цагийн үед дүү У.Н-ийн эзэмшлийн 40-23 УБА улсын дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрийн гадна зогсоол дээр байрлуулсан. Тэгээд өглөө 06:30 цагийн үед иртэл манай дүүгийн машины жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуйг данхраадаар өргөөд аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /11хх-141/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би найз А.Д, Б.Ш нарын хамт 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан хамгаалах их сургуулийн баруун талын 5 давхар байрны хажуу талын зогсоолоос саарал өнгийн приус 20 машинаас зүүн талын 2 дугуйг нь авсан.” гэх мэдүүлэг /11хх-153/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан хамгаалах их сургуулийн баруун талын 5 давхар байрны хажуу талаас 2 ширхэг дугуй авсан.” /11хх-156/ гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-136-137/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /11хх-145-146/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Э нь М.Т, Н.Э нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Туул кондинум” хотхоны 109 дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоол дээр тавьсан байсан Б.С-ын эзэмшлийн 36-60 УАЯ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд хоёр ширхэг их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.00 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-ын өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 15-ны орой найз болох Шинэбаярын гэрт байж байгаад 00 цаг 40 минутын үед Офицеруудын ордноос гараад гэртээ буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Туул кондинум хотхонд 01 цаг 20 минутад ирээд 36-60 УАВ улсын дугаартай сувдан цагаан өнгийн приус 30 маркийн машинаа 109 дүгээр байрны харалдаа замын хажуу талын шороон дээр тавьсан. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед гэрээс гараад ажилдаа явах гээд машин дээрээ иртэл миний машины урд талын копут онгорхой 2 их гэрэл байхгүй байхаар нь жижүүр дуудаад цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /12хх-220-223/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Батбаатарын өгсөн: “....2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр уулзсан. Манай гэрт ирээд пиво хамт хувааж ууж байгаад шөнө 2 цагт гарч яваад 2 цагийн дараа ирсэн...М.Т надаас танай гэрт машины гэрэл түр тавьчихъя гэж байсан.” гэх мэдүүлэг /12хх-227/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Тийн гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байсан санаж байна. Би Батбаатар ахын гэрээс 23 цагийн үед гарч Эрдэнэбилэгтэй уулзсан. Эрдэнэбилэг Улаанаа гэдэг нэг найзын хамт байсан. Бид гурав уулзсан түүний найз Улаанаа шөнө хамт яваад өгчих машины ганц гэрэл авчихмаар байна. Хүн хараад өгөөч гэсэн. Тэгээд зөвшөөрөөд бид гурав Улаанаагийн цагаан өнгийн жижиг тэргээр бид гурав Яармагийн гүүрний ертөнцийн зүгээр ар талд очиж машинаа тавиад голоор явган гарч алхаад Вива сити хорооллын зүүн талд байх байрны гадаа ил зогсоолд байсан цагаан өнгийн Тоёота приус 30 загварын машины урд их гэрлийг авсан. Би ахан зайтай хол хүн хараад байж байсан. Эрдэнэбилэг цаана нь хүн хараад байж байсан. Улаанаа машины урд их гэрлийг тайлж авч байсан. Тэндээс Тоёота приус 30 загварын гурван салаа гэрэл хоёр машинаас тус бүр 1 хос буюу нийтдээ ширхэг их гэрэл тайлж авсан.” гэх мэдүүлэг /12хх234-235/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-197-202/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-203-207/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /12хх-238-239/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /12хх-243/,

Шүүгдэгч Т.Э нь М.Т, Н.Э нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны гадна автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн А.П-ийн эзэмшлийн 89-00 УНИ улсын дугаартай тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 ширхэг их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.П-ийн өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед өөрийн эзэмшлийн 8900 УНИ улсын дугаартай үзмэн ягаан өнгийн приус 30 машинаа байрны гражнаас гаргаад 102-103 дугаар байрны гадна талын авто зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17-18 цагийн үед гарч шалгахад зүгээр байсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед ажил руу явах гээд гараад хартал машины урд талын хоёр их гэрэл байхгүй, жолооч талын гурвалжин шил хагарсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага дуудаж өгсөн.” гэх мэдүүлэг /13хх-71-75/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-61-68/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /13хх-88/

Шүүгдэгч Т.Э нь Н.Этэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дүгээр байрны гадна зам дагуу байрлуулсан байсан иргэн Ц.Б-ийн эзэмшлийн 69-62 УНУ улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ийн өгсөн: ”... 2020 оны 3 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд 69-62 УНУ улсын дугаартай үзмэн ягаан өнгийн приус 30 маркийн машинаа зогсоол байхгүй болохоор нь 1042 дугаар байрны урд талын зам дээр тавьсан. Тэгээд гэртээ орж амарсан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед гэрээс гараад ажилдаа явах гэтэл миний машины урд хоёр их гэрэл нь байхгүй байсан. Буруу талын урд талын жижиг гурвалжин шил нь хагарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /13хх-129-130/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-119-127/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт/13хх-141/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /13хх-88/,

Шүүгдэгч Т.Э нь Н.Этэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол 1017 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн Б.Д-ын эзэмшлийн 8890 УБП улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг гурван салаа их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, бусдад нийт 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 735.320.440 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Д-ын өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 88-90 УБД улсын дугаартай улаан өнгийн приус 30 маркийн машинаа 1017 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр тавиад орсон. Тэгээд маргааш нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрээс огт гараагүй... Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед над руу нэг дугаар залгаад 88-90 УБП приус 30-ын жолооч мөн үү машины чинь их гэрэл байхгүй байна. Хулгайд алдчихсан юм биш үү гэхээр нь гарч ирээд үзтэл миний машины зүүн урд талын жижиг салхины шил хагарсан байдалтай копут нь онгорхой машины 2 их гэрэл байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” /13хх-174-176/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эийн гэрчээр өгсөн: “...Буянт-Ухаа 2 хорооллоос өнгөрсөн 7 хоногийн 4 дэх өдөр, 2020 оны 3 дугаар сарын 25, 26-ны өдөр байх. Тэндээс Тоёота приус 30 загварын хар өнгийн машины урд их гэрэл хулгайлан авч, дараа нь өөр газар зогсож байсан улаан өнгөтэй приус 30 машины од их нэмэлттэй гурван салаа гэрэл хулгайлан авсан.” /13хх-185/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-164-170/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /13хх-189-193/ гэх мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И-ийн зүгээс: “...Энэ хэрэгт оролцоогүй” гэх тайлбарыг гаргах боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Дэлгэрсайханы өгсөн: “...Өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад гэртээ харих гэж байхад найз А.И над руу залгаад “хаана байна” гэсэн. Би “гэртээ харьж байна” гэхэд тэр “танай байрны гадаа хүлээж байна” гэсэн. Тэгээд түүнтэй уулзахад “би танай полкон дээр цүнхтэй эд зүйлсээ үлдээчихье, 2-3 хонуулчихаад буцаагаад авчихъя” гэхээр нь зөвшөөрөөд полкон дээрээ тавиулчихсан юм... Тэр улаан өнгийн цүнхтэй эд зүйл үлдээсэн. А.И надад хэлэхдээ энэ цүнхэн дотор хөөрөг байгаа. Дээр нь юм тавьж болохгүй хагарах эд зүйл байгаа гэж хэлсэн. Би түүний цүнхийг огт онгойлгоогүй.” /1хх-114/..., Маргааш орой нь А.И цагдаа нар дагуулж ирсэн бөгөөд уг цүнхтэй зүйлсийг хураан авсан ба цүнхэн дотор зүйлсийг гаргахад хэт хутга 2 ширхэг, хэт хутганы тоноглол 1 ширхэг, 2 ширхэг хүрэн өнгийн хөөрөг, 1 хөөрөг нь толгойгүй байсан ба 2 ширхэг хөөрөгний даалин, аяганы уут зэрэг зүйлс байсан.” гэх мэдүүлгүүд /1хх-115/ ,...гэрч Ш.Бэхбаярын өгсөн: “... Би 2015 оны 12 сарын дундуур өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 46а-116 тоот гэртээ охиноо хараад байж байтал манай багын найз болох А.И нь 2 найзын хамт ирсэн. Тэгээд манай гэрт байж байгаад А.И-ийн найз болох Т.Т нь “танай ариун цэврийн өрөөнд хувцсаа солих гэсэн юм” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд Т.Т нь хувцсаа сольчхоод “цүнхтэй эд зүйлсээ танайд үлдээгээд явлаа” гэж хэлээд явсан. Түүнээс хойш ирж аваагүй юм...Би 2015 оны 12 сарын 21-ний өдөр над руу цагдаагаас ярихаар нь А.И, Т.Т нарын үлдээсэн цүнхийг онгойлгож үзэхэд алтаар шарсан мөнгөн эдлэл, цагаан хөөрөг, шаргал өнгийн бугуйн цаг зэрэг эд зүйлс байхаар нь цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн.” /1хх-117-118, 119-120/, гэрч Б.Маргад-Эрдэнийн өгсөн: “... А.И 2015 оны 12 сарын 1-ний орой 19 цаг өнгөрч байх үед өөрийнхөө 88099473 дугаарын гар утаснаас миний 89745610 дугаар руу залгаад “чи хаана байгаа юм бэ, уулзъя” гэхээр нь “одоо удахгүй очлоо” гээд хүүхдээ замдаа авчихаад 21 цагийн үед өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 22-368А тоотод очих үед А.И аавынхаа хар саарал өнийн жижиг машинтай гэрийн гадаа ирчихсэн байсан ба Т.Э нь гартаа ногоон шуудай шиг ууттай зүйл мөн хар өнгийн компьютер хийх зориулалттай цүнхийг нэг нэгээр нь гартаа барьчихсан “танайд хадгалуулчихъя, удахгүй авна” гэхээр нь би хашааныхаа гадна хаалганы кодыг хийж онгойлгоод “нүүрсний амбаарт хийчих, онгорхой байгаа” гэж хэлсэн...Тэгээд 2015 оны 12 сарын 4-ний орой ажил дээрээ 17 цагийн орчимд байж байтал А.И өөрийнхөө утаснаас залгаад “танай гэрийн гадаа байна, нөгөө зүйлсээ авлаа” гэхээр нь би хаалганыхаа кодыг хэлж өгсөн. Тэгээд тэд нар эд зүйлсээ аваад явчихсан юм.” гэх мэдүүлэг /1хх-126-128/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.И нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь бусад хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Шүүх дээрх мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс гаргасан: “...Яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар гаргуулж өгөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд орж ирсэн. Гэтэл энэ олон удаагийн хулгайн үйлдэл дотор тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг ашигласан зүйл байдаггүй, хохирогч Л.С-ийн хохирсон хэрэг дээр шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна.” шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис зүгээс гаргасан: “...Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо, мөн машин механизм ашигласан юм уу, зэвсэг хэрэглэсэн юм уу гэдгийг нарийвчлан тогтоогоогүй.” гэх тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон, мөн “ЛЭНДС” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний тайлан” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн учир М.Т, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэрэг тусгаарлагдсан /15хх-35/, мөн хэрэгт шалгагдаж байсан холбогдогч Б.Ууганбаатар нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нас барсан /10хх-105/ зэргээс үл шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.

            Иймд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсанаар шүүгдэгч Т.Э-ын

            1. 2015 оны 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоот иргэн Г.П-гийн байшинд нэвтэрч, Тошиба маркийн 40 инчийн лед зурагт, эрдэнэт хивс 3 ширхэг, эрэгтэй гутал 3 ширхэг, савхин куртка хослол өмд хулгайлж 1.370.000 төгрөгийн,

            2. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-153 тоот иргэн Г.Б-ын байшинд нэвтэрч эрэгтэй годон гутал, эмэгтэй гутал, бага гарын манан хөөрөг, самсунг гар утас, цахилгаан индүү, бэлэн 220.000 төгрөг хулгайлж, 723.000 төгрөгийн,

            3. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоот иргэн С.С-ийн байшинд нэвтэрч Филлипс маркийн 49 инчийн лсд зурагт, шатар, Самсунг маркийн камер, мөнгөн аяга 2 ширхэг, одон орны дуран, тоос сорогч, Плейстейшн видео тоглоом, мөнгөн хазаар, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.940.000 төгрөгийн,

            4. 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны 49 тоот иргэн Д.О-ийн гэрт нэвтэрч цэцгэн хээтэй алтан ээмэг, 6 талт дүрстэй алтан ээмэг, долгиолсон хээтэй алтан ээмэг, монетон гинж, бугуйвчний хослол, хөх өнгийн сапир шигтгээтэй монетон ээмэг, сөөлжсөн хээтэй монетон ээмэг, товч хэлбэртэй, төмбөгөр хээтэй монетон ээмэг, цагаан алтан мушгисан хээтэй монетон бөгж, бөөрөнхий циркон шигтгээтэй монетон бөгж, нийлүүлж зүүдэг 4 ширхэг монетон бөгж, бөөрөнхий хэлбэртэй 3 ширхэг циркон шигтгээтэй монетон бөгж, шүрэн ээмэг, бугуйвч, Чех улсад үйлдвэрлэсэн ангийн буу, Айфоне 4с маркийн гар утас, Сони маркийн нөүтбүүк, орчин цагийн амилуулсан бурхан, булган шуба зэргийг хулгайлж 13.605.400 төгрөгийн,

            5. 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-104 тоот иргэн Л.Д-ийн гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник зурагт 1 ширхэг, төмөр сейф, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, двд тоглуулагч 1 ширхэг, 7.3 грамм алт, лазер хэмжигч багаж 1 ширхэг, нэхий дээл 1 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, хятад чулуун хөөрөг 1 ширхэг, калапангаар хийсэн хутга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг зэргийг хулгайлж 3.293.700 төгрөгийн,

            6. 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5-4 тоот З.У-ийн байшинд нэвтэрч Айфоне 5 маркийн гар утас, цагаан шигтгээтэй алтан бугуйвч, алтан ээмэг, алтан хүзүүний зүүлт, алтан бөгж, цагаан алтан ээмэг бөгжний хослол, Майкл Корс бугуйн цаг, лакан түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, олон улсын банкны карт, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж 4.490.400 төгрөгийн,

            7. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Туул ферм 2-14 тоот Н.Э-гийн байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 42 инчийн лсд зурагт 1 ширхэг, булган шуба 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, смарт бугуйн цаг 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, улаан дарс 1 ширхэг зэргийг хулгайлж 3.225.300 төгрөгийн,

            8. 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-745б тоот З.М-ийн байшинд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан шуба 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг зэргийг хулгайлж 2.262.000 төгрөгийн,

            9. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 32 дугаар гудамж 681 тоот М.М-ын байшинд нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг зэргийг хулгайлж 1.068.000 төгрөгийн,

            10. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1-11 тоот Ж.С-ын гэрт нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 317.400 төгрөгийн,

            11. 2017 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Жанжины АОС-ын 15 тоот Д.Б-гийн байшинд нэвтэрч Самсунг маркийн 60 инчийн зурагт 1 ширхэг, Найк брендийн пүүз 1 ширхэг, ботинк 1 ширхэг, чонын арьс 6 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг, түрийтэй гутал 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, архи 1 ширхэг зэргийг хулгайлж 1.518.400 төгрөгийн,

            12. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-398 тоот Г.Г-ын байшинд нэвтэрч Шарп брендийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, пүүз 1 ширхэг зэргийг хулгайлж 607.400 төгрөгийн буюу бусдад нийт 34.103.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

            13. 2019 оны 12 дугаар сарын 20-наас 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1032 тоот байрны зогсоол дээр байсан Б.С-гийн 20-42 УБА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины 2 их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            14. 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 тоот байрны зогсоол дээр байсан Н.Б-ий 37-27 УБЯ улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашины 2 их гэрэл, бэлэн 7500 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан 1.512.500 төгрөгийн буюу бусдад нийт 36.266.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

            Шүүгдэгч А.Д-тэй бүлэглэн:

            1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Б-ийн гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

            2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 3-40 тоот П.Б-гийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

            3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.А-гийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

            4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 25-627а тоот Ч.Б-ын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.894.340 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Т.Т, А.И нартай бүлэглэн:

2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.Т, Н.Э нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны 109 дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн Б.С-ын эзэмшлийн 36-60 УВА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн А.П-ийн эзэмшлийн 89-90 УНИ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 770.000 төгрөгийн буюу бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Н.Этэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж

1. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дүгээр байрны гадна зам дагуу байрлуулсан байсан иргэн Ц.Б-ийн эзэмшлийн 69-62 УНУ улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1017 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн Б.Д-ын эзэмшлийн 88-90 УБП улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг гурван салаа их гэрлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 560.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 735.320.440 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

Шүүгдэгч А.Д нь Т.Э-тай бүлэглэн:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Б гэрт нэвтэрч Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3-40 тоот П.Б-гийн гэрт нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.А-гийн байшинд нэвтэрч Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-627а тоот Ч.Б-ын байшинд нэвтэрч Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн,

Шүүгдэгч Ө.Б, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.М-ын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 7 удаагийн үйлдлээр 3.094.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

Шүүгдэгч Ө.Б, А.Д, Б.Ш нарын бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.М-ын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Н-ийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

Шүүгдэгч Т.Т нь Т.Э, А.И нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

            Шүүгдэгч А.И нь Т.Э, Т.Т нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг тус тус агуулан тодорхойлж байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ. Учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлах бэлтгэсэн зүйлийг ойлгоно.

Шүүгдэгч нар нь хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ш, Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт,

     шүүгдэгч Т.Т, А.И нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт Л.С-ид нийт 756.787.140 төгрөгийн хохирол учирснаас 423.128.140 төгрөгийн эд зүйлсийг буцаан авсан ба үлдэх 333.648.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э, Т.Т, А.И нараас тус бүрээс хувь тэнцүүлэн 111.216.333 төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-ид олгох,

шүүгдэгч Т.Э-аас 35.107.400 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Д-т 2.643.700 төгрөг, Г.П 1.370.000 төгрөг, Г.Б-т 503.000 төгрөг, С.С-т 1.484.000 төгрөг, З.У-т 4.040.400 төгрөг, хохирогч Д.О-эд 12.297.000 төгрөг, Н.Э-д 2.875.300 төгрөг, хохирогч П.Б-д 158.700 төгрөг, хохирогч Ц.А-д 113.700 төгрөг, хохирогч Ч.Б- 514.000 төгрөг, хохирогч З.М-т 1.262.000 төгрөг, хохирогч М.М-т 1.068.000 төгрөг, хохирогч Д.Б-д 1.518.400 төгрөг, хохирогч Г.Г-од 674.000 төгрөг, Б.С-ад 256.700 төгрөг, хохирогч А.П-ид 256.700 төгрөг, хохирогч Ц.Б-ид 186.700 төгрөг, хохирогч Б.Д-т 186.700 төгрөг, хохирогч Б.С-д 1.415.000 төгрөг, хохирогч Н.Б-д 1.400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Г-д 300.000 төгрөг, Б.Х-т 250.000 төгрөг,  Ж.Б-т 400.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.И-ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг хохирогч Л.С-ийн хохиролд тооцож шилжүүлэх, шүүгдэгч А.Д-ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 786.700 төгрөгөөс хохирогч П.Б-д 158.700 төгрөгийг, Ч.Б-ад 514.000 төгрөг, Ц.А 113.700 төгрөгийг тус тус шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1.2 дахь заалтад “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн:” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж тус тус заажээ.

      Иймд шүүгдэгч Т.Т, А.И нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

      Харин шүүгдэгч Т.Э нь А.И, Т.Т нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.С-ийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан өдрөөс хойш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг дахин санаатай үйлдсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Т.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг,

 шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг,

шүүгдэгч Б.Ш, Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг тус тус оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Эрдэнбатад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

    Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж тогтов.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ш, Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарт дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга..төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Э, Т.Т, А.И нарын хувьд ноогдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Витз маркийн автомашины үнэлгээ болох 1.600.000 төгрөгийг, шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нарын хувьд ноогдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин 1.700.000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг түлхүүр, 1 ширхэг тээврийн хэрэгсэл өргөгч, 2 гар утас зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-ын 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 403 хоног, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 56 хоног, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 44 хоног, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 28 хоног нийт 531 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, шүүгдэгч А.Д-ийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоног зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож хасахаар шийдвэрлэв.

     Шүүгдэгч Б.Ш, Ө.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Т нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 360 хоног, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 275 хоног нийт 635 хоног, шүүгдэгч А.И нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 403 хоног тус тус цагдан хоригдсон ба А.Д, Б.Ш, Ө.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ү овогтой Т-ын Э-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч Б овогтой Т-ын Т, Б овогтой А-ын И нарыг гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч Ж овогтой А-ын Д-ийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч Б овогтой Ө-ын Б, Ч овогтой Б-ын Ш нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Т.Т, А.И нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Шүүгдэгч Т.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 6 жилийн хугацаагаар,

 шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар,

          шүүгдэгч Б.Ш, Ө.Б нарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Т.Э-ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-ын цагдан хоригдсон 531 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

      6. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар,

          шүүгдэгч Б.Ш, Ө.Б нарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тус тус тооцож дүйцүүлэн сольсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч А.Д-ийн цагдан хоригдсон 105 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож ялаас хассугай.

            8. Шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нарт тус бүрт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу харъяа дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

      9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-аас 146.323.733 төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-ид 111.216.333 төгрөг, хохирогч Л.Д-т 2.643.700 төгрөг, Г.П 1.370.000 төгрөг, Г.Б-т 503.000 төгрөг, С.С-т 1.484.000 төгрөг, З.У-т 4.040.400 төгрөг, хохирогч Д.О-эд 12.297.000 төгрөг, Н.Э-д 2.875.300 төгрөг, хохирогч П.Б-д 158.700 төгрөг, хохирогч Ц.А-д 113.700 төгрөг, хохирогч Ч.Б- 514.000 төгрөг, хохирогч З.М-т 1.262.000 төгрөг, хохирогч М.М-т 1.068.000 төгрөг, хохирогч Д.Б-д 1.518.400 төгрөг, хохирогч Г.Г-од 674.000 төгрөг, Б.С-ад 256.700 төгрөг, хохирогч А.П-ид 256.700 төгрөг, хохирогч Ц.Б-ид 186.700 төгрөг, хохирогч Б.Д-т 186.700 төгрөг, хохирогч Б.С-д 1.415.000 төгрөг, хохирогч Н.Б-д 1.400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Г-д 300.000 төгрөг, Б.Х-т 250.000 төгрөг,  Ж.Б-т 400.000 төгрөг тус тус олгох, шүүгдэгч Т.Т-ээс 111.216.333 төгрөгийг, шүүгдэгч А.И гээс 110.216.333 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Л.С-ид олгосугай.

     11. Шүүгдэгч А.И-ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг хохирогч Л.С-ийн хохиролд тооцож шилжүүлэх, шүүгдэгч А.Д-ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 786.700 төгрөгөөс хохирогч П.Б-д 158.700 төгрөгийг, Ч.Б-ад 514.000 төгрөг, Ц.А 113.700 төгрөгийг тус тус шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг түлхүүр, 1 ширхэг тээврийн хэрэгсэл өргөгч, 2 гар утас зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1.600.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э, Т.Т, А.И нарын хувьд ноогдох хөрөнгөөс, 1.700.000 төгрөгийг шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нарын хувьд ноогдох хөрөнгөөс тус тус хувь тэнцүүлэн албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

     14. Шүүгдэгч Б.Ш, Ө.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, А.Д, Б.Ш, Ө.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

     15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Т.Т, А.И, А.Д, Б.Ш, Ө.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Т.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    16. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 17. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Т, А.И, А.Д, Б.Ш, Ө.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Т.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                Э.ЧИНГИС