Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 266

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, гэрч Х.*******, Ч.*******, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд бүрэн бус дунд сургууль төгсөж илгээлтээр ******* аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад малчин, саальчин, туслах үйлдвэрт өвсний манаач тогооч зэрэг ажлуудыг хийж, 1991 онд нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан. Иймд миний 1981 оны 07 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар, 1986-1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1981 оны 07 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар, 1986-1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

            -******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 416 дугаар албан бичиг,

            -******* аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/121 дүгээр албан бичиг,

            -Д.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -******* аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлийн 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн диплом,

            -Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

            -Гэрч О.ы ...Д.******* 1981 онд ******* аймгийн ******* сумын дунд сургууль төгсөөд хөдөө аж ахуйн илгээлтээр гарч нэгдлийн Үйлдвэр бригадад малчин, саальчин, өвсний манаач зэрэг ажлуудыг нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хийж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Х.*******ийн Би ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1983-1993 он хүртэл цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.******* нь нэгдлийн үйлдвэр бригадад 1981-1990 оныг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Ч.*******ын Д.******* нь ******* аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад 1981 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал малчин, саальчин, тогооч, манаач зэрэг ажлуудыг хийж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******ыг 1981 оны 07 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар, 1986-1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1981 оны 07 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар, 1986-1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА