| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00156/и |
| Дугаар | 267 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 267
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар хотод Хууль цаазын дунд сургуулийг 1984 онд төгссөн. Ингээд 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд боловсон хүчнээр ажилд орж, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Улмаар 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт орон тооны бус өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Ховд аймгийн Хууль зүйн арбитрын хэлтэст нарийн бичгээр ажиллаж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хүрээний тусгай шүүхэд нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Тусгай шүүхүүд татан буугдсан тул 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн факультетийн Эрүүгийн эрх зүйн танхимд орж 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан. Иймд намайг 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд боловсон хүчнээр, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээч, нярав орон тооны бус өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Улсын арбитрын нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Хэсгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хүрээний Цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн даргаар, 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оныг дуустал МУИС-ийн Хууль зүйн факультетийн Эрүүгийн тэнхимд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд боловсон хүчнээр, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээч, нярав орон тооны бус өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Улсын арбитрт нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Хэсгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хүрээний Цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн даргаар, 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оныг дуустал МУИС-ийн Хууль зүйн факультетийн Эрүүгийн тэнхимд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 303 дугаар албан бичиг,
-Ховд аймгийн Минжит Булган хоршооллын даргын 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаар тушаалын хуулбар,
-Ховд аймгийн хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар тушаалын хуулбар,
-Б.*******ийн ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
-Гэрч Ч.*******ийн “Б.******* нь МУИС-ыг төгсөж ирээд 1984-1988 оны хооронд Ховд аймгийн Булган сумын Минжит булган хоршоололд боловсон хүчнээр ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Булган сумын Минжит булган хоршоололд услалтын систем болон жимсний бригадад агро техникч хийж байсан. Би Б.*******ийн 1984-1988 оны хооронд ажиллаж байсан байдлыг хамт ажиллаж байсан хүний хувьд мэдэж байна. Түүнээс хойш ямар ажил хийж байсан талаар нь сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,
-Гэрч С.*******гийн “Б.******* нь 1984-1988 оны хооронд Ховд аймгийн Булган сумын Минжит булган хоршоололд боловсон хүчнээр ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Булган сумын Минжит булган хоршоололд нормчноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.*******ийн 100087 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр овог нэрийг *******ийн ******* гэж бичигдсэн байх ба *******ийн ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр ******* *******ийн хөдөлмөрийн дэвтэр мөн болох нь Ховд аймаг Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 462 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******ийг 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд боловсон хүчнээр, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээч, нярав орон тооны бус өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Улсын арбитрт нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Хэсгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хүрээний Цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн даргаар, 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оныг дуустал МУИС-ийн Хууль зүйн факультетийн Эрүүгийн тэнхимд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд боловсон хүчнээр, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээч, нярав орон тооны бус өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Улсын арбитрт нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Хэсгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хүрээний Цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн даргаар, 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оныг дуустал МУИС-ийн Хууль зүйн факультетийн Эрүүгийн тэнхимд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА